| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0542/Э |
| Дугаар | 832 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 832
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, томилолтоор улсын яллагч Х.Н шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн Г.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн .........дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хотхоны гадна иргэн З.Н гээгдэл гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөлдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор З.Н мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-20, 66/, Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 30, 61-63/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-21-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-с шүүгдэгч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хотхоны гадна иргэн З.Н гээгдэл гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хотхоны гадна иргэн З.Н гээгдэл гар утсыг завшсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Н өгсөн "…Тухайн үед гар утсаа авах гэсэн юм би 50.000 төгрөг өгье, хаана очиж авах вэ гэхэд 10 цагийн үед ирээд авчих би зурагтад гэртээ унтаж байна гэсэн. Тэгээд 09.30 минутын орчим залгахад утас холбогдохгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-19/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.Г өгсөн “...Би холбогдож өдөр ирээд авчих гэж хэлсэн. Гэртээ ороод үзэхэд утас нь байхгүй байсан. Би замдаа хаячихсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-27/
Эд зүйлийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөрүй, гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.