2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/03642

 

 

 

 

 

202******* оны 03 сарын ************** өдөр

Дугаар *******9*******/ШШ202*******/03*******42

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ХК *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбааатар хот, Баянзүрх дүүрэг, *******3 дугаар хороо, ******* *******, ******* байр, *******37 тоот хаягт оршин суух, /РД:ГЮ89*******22408/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,3*******8,0*******9.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х. нь *******тай цахимаар, 2024 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Энэхуү гэрээний хүрээнд 2025 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөр *******5,000,000 төгрөгийн зээлийг жилийн *******7.4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатайгаар авч ашигласан.

Зээлдэгч 2024 оны 02 дугаар сарын *******9-ний өдөр 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн *******7.4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *******,000,000 төгрөгийнн зээлийг жилийн *******7.4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөгийн зээлийг жилийн *******7.4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай, 2024 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр 5,500,000 төгрөгийн зээлийг жилийн *******8.0 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай, 2025 оны 0******* дүгээр сарын 04-ний өдөр **************,2*******0,000 төгрөгийн зээлийг жилийн *******7.4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай авч нэмэгдүүлж, нийт 55,2*******0,000 төгрөгийн зээл авсан.

Хариуцагч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул Х.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 23,3*******8,0*******9.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Х. тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х. би *******ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Надаас нэхэмжилсэн нийт 23,3*******8,0*******9.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Х.т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 23,3*******8,0*******9.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,3*******8,0*******9.48 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.т холбогдох иргэний хэргийн хариуцагч Х. нь зээлийн гэрээний үүрэгт 23,3*******8,0*******9.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 202******* оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр төлсөн 274,540 төгрөгийн *******37,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******37,270 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.ээс *******37,270 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА