| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00187/И |
| Дугаар | 315/ШШ2026/00176 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2026/00176
2026 03 10 315/ШШ2026/00176
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ............ ХХК-ийн
Хариуцагч: *******,*******,*******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,777,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч .................. нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх 140599329 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн үүрэн телефоны ******* дугаар ашиглан зээл авсан. Уг гэрээний үндсэн дээр 2024.06.26-ны өдөр 3 удаагийн хүсэлтээр нийт 1,080,000 төгрөгийг тус бүр нэг сарын хугацаатайгаар авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Мобифинанс ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,777,420 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мофифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,777,420 төгрөгийг 2026 оны 3-6 сарыг дуустал 4 сарын хугацаанд сар бүрийн 30-нд 444,355 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,777,420 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд 4 хувааж төлөхөөр хариу тайлбар ирүүлснээс татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,777,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,777,420 төгрөгийг 2026 оны 3-6 сарыг дуустал 4 сарын хугацаанд сар бүрийн 30-нд 444,355 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаатай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,389 төгрөгийн тал хувь 21,694.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,694.5 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,777,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 3-6 сарыг дуустал 4 сарын хугацаанд сар бүрийн 30-нд 444,355 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,389 төгрөгийн тал хувь 21,694.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,694.5 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР