| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00402/И |
| Дугаар | 315/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2026/00185
2026 03 11 315/ШШ2026/00185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... тоотод оршин суух, утасны дугаар ........., ...... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... тоотод оршин суух, утасны дугаар ....., .........................т холбогдох
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,155,000 (Нэг сая нэг зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... нь хариуцагч ......т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,155,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
3 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баруун-Урт сумын төвд өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай авто машинаар замын хөдөлгөөнд оролцож байх үед нь ...... улсын дугаартай авто машины жолооч ...... ирж мөргөж, зам тээврийн осол гаргасан бөгөөд ......-ны үнэлгээгээр ослын улмаас эд хөрөнгөд 2.035.000 төгрөгийн хохирол учруулсан. ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь албан журмын даатгалд даатгагдсан байсан учраас Бодь даатгал ХХК-с 1.585.000 төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн. Бид авто машинаа Улаанбаатар хотод засварлуулсан бөгөөд даатгалаас өгсөн нөхөн төлбөр нь засварын зардалд хүрээгүй. Сэлбэг хэрэгсэл, засварын хөлс, шатахууны зардалд нийт 2.740.000 төгрөг зарцуулсан. Иймд машины засварын зөрүү мөнгө болох 1.155.000 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулна гэв.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж няцаасан. Үүнд:
4.1. Хариуцагч 2024 оны 06 сарын 20-ны өдөр би машин жолоодож яваад автомашин мөргөсөн нь үнэн. Машины хохирлыг даатгалын байгууллагаас бүрэн төлж барагдуулсан. Тус машин нь намайг мөргөхөөс өмнө хуучин эвдрэлүүдтэй байсан. Одоо надаас нэхэмжлээд байгаа машины багааж, арын хойд гэрэл зэрэг нь хуучин байсан эвдрэл гэмтэл байна гээд үнэлгээнд ороогүй. Эдгээр нь Бодь даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн баримтад тодорхой бичигдсэн байгаа. Энэ асуудал болоод өнгөрснөөс хойш бүтэн 1 жилийн дараа хуучин байсан эвдрэлээ засварлуулсан мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэм буруугийн талаар маргаангүй гэжээ.
5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хариуцагч ...... нь 2024 оны 06 сарын 20-ны өдөр 13 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт ...... Тоёота Приус загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ урд явж байсан ...... Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, авто тээврийн осол гаргаж, уг автомашинд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй.
Ослын улмаас нэхэмжлэгчийн ...... улсын дугаартай Тоёота Акуа маркын автомашинд гэм хор учруулсан болох нь зохигчийн тайлбар, засварын баримтууд, шатахууны баримт, зохигчийн хооронд хийгдсэн баталгаа, хохирол төлөгдсөн нөхөн төлбөрийн баримт, Бодь даатгал ХХК-ийн баримт зэргээр тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх амь нас эрүүл мэнд нэр төр алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
7. Нэхэмжлэгчийн ...... Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд хохирол, хор уршиг учирсан явдалд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүй шалтгаант холбоотой нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч ...... маргаагүй хийгээд түүний жолоодож явсан ...... Тоёота Приус автомашины жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд Бодь даатгал ХК-иас 1,585,000 төгрөгийн нөхөн төлбөрт төлсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ...... дансны хуулга, Бодь даатгал ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн нөхөн төлбөрийн дугаар- ...... баримт зэргээр нотлогдоно.
8. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Бодь даатгал ХК нь ...... улсын дугаартай Тоёота Приус автомашины жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийг ......-ийн үнэлгээг үндэслэн ...... улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон ба хэрэгт талуудаас гаргасан нотлох баримтыг үндэслэвэл, Бодь даатгал ХК-иас олгосон нөхөн төлбөр нь зөвхөн ...... улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашинд учирсан шууд хохирол гэж үзэхээр байна.
9. Нэхэмжлэгч нь ...... улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг 2025 оны 07 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод засварлуулсан, үүнд шатахууны 190,000 төгрөг, сэв, ажлын хөлс, камер- 800,000 төргөг, хойд гупер 550,000 төгрөг, Акуаны ....700,000 төгрөг, Акуа хойд гэрэл 250,000 төгрөг, 2 ширхэг- 500,000 төгрөг, нийт 2,740,000 төгрөгийн зардал гарсан гэх баримтыг шүүхэд гаргажээ.
Дээрх нотлох баримтыг үндэслэвэл, уг машинд учирсан эвдрэлийг солих, засварлуулахад гарсан машины эд анги, ажлын хөлс, шатахуун зэрэг зардал нь тухайн гэм хор учирснаас үүссэн хор уршигт хамаарах бөгөөд үүнийг Иргэний хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу хариуцагч төлөх, гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй юм.
10. Хариуцагч ......ээс машины хохирлыг даатгалын байгууллагаас бүрэн төлж барагдуулсан. Тус машин нь намайг мөргөхөөс өмнө хуучин эвдрэлүүдтэй байсан. Одоо надаас нэхэмжлээд байгаа машины багаж, арын хойд гэрэл зэрэг нь хуучин байсан эвдрэл гэмтэл байна гээд үнэлгээнд ороогүй. Эдгээр нь Бодь даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн баримтад тодорхой бичигдсэн. Энэ асуудал болоод өнгөрснөөс хойш бүтэн 1 жилийн дараа хуучин байсан эвдрэлээ засварлуулсан мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргах боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй дээрх нотлох баримтыг тодорхой нотлох баримтаар няцаан үгүйсгээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар өөрийн гэм буруугүйг нотлоогүй байна.
Харин Бодь даатгал ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Нөхөн төлбөрийн дугаар- ...... баримтад ......-ийн үнэлгээнд 2,035,00 төгрөгийн хохирол ...... улсын дугаартай Тоёота Акуа тээврийн хэрэгслийн хойд хоёр гэрлийг тухайн ослын тохиолдол биш гэж хасаж олгож тооцов гэсэн байх ба үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч тухайн цаг хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,155,000 төгрөгийг нэхэмжлэхдээ Акуа хойд гэрэл 250,000 төгрөг, 2 ширхэг- 500,000 төгрөг-ийг оруулан тооцож нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
11. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтаар хариуцагч нь зам тээврийн зөрчлийн улмаас тухайн автомашинд учирсан хохирлыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/, эсхүл үүнтэй холбоотой гарсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хор уршигт 655,000 төгрөгийн хохирлыг хариуцагч ...... хариуцан төлөх, гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримт болох шатахууны 190,000 төгрөг, сэв, ажлын хөлс, камер- 800,000 төгрөг, хойд гупер 550,000 төгрөг, Акуаны 700,000 төгрөг, Акуа хойд гэрэл 250,000 төгрөг, 2 ширхэг- 500,000 төгрөг, нийт 2,740,000 төгрөгийн зардлын баримтаас Акуа хойд гэрэл 2 ширхэг- 500,000 төгрөг, Бодь даатгал ХК-аас олгосон төгрөгийн нөхөн төлбөрийн 1,585,000 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцоход 655.000 төгрөг болох бөгөөд энэ дүнгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 1,155,000 төгрөгийн нэхэмжлэлээс 655,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 655,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан ...... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР