Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2026/00182

 

 

 

 

2026 03 11 315/ШШ2026/00182

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч:  .................... ББСБ ХХК-ийн

Хариуцагч: .......................тоотод оршин суух ...... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,226,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... нь 140000706208 дугаартай гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн ...... үүрэн телефоны .......... дугаарыг ашиглан уг гэрээний үндсэн дээр 4 удаагийн хүсэлтээр нийт 700,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар зээлж авсан боловч гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй....... ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан утасны дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаалттай, тийм хүн байхгүй гэх зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлдэгч ......ээс зээлийн гэрээний үүрэгт 2025.12.17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 442,619 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 83,774 төгрөг, нийт 1,226,393 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,226,393 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 03 сарын 30-ны өдөр 408,797 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 408,797 төгрөг,2026 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 408,799 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...... ББСБ ХХК нь ......ээс зээлийн гэрээний үүрэгт 1,226,393 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч ......т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,226,393 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,226,393 төгрөгийг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 408,797 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 408,797 төгрөг,2026 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 408,799 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяатай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,983 төгрөгийн тал хувь 16,991.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,991.5 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,226,393 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 03 сарын 30-ны өдөр 408,797 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 408,797 төгрөг,2026 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 408,799 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,983 төгрөгийн тал хувь 16,991.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,991.5 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР