Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00187

 

 

 

 

 

2026 03 12 315/ШШ2026/00187

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: ................. тоотод байрлах  ...... ББСБ ХХК-ийн

Хариуцагч: .................... оршин суух ...... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,973,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... нь манай компанитай 2023 оны 4 сарын 20-ны өдөр L27503414 дугаартай Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ...... зээлийн дансны дугаартай, 700,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...... банкны тоот дансанд,

2025 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 7802495214 зээлийн дансны дугаартай 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...... банкны тоот дансанд, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ...... зээлийн дансны дугаартай 1,166,000 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн ...... зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ...... дансанд

2024 оны 7 сарын 19-ний өдөр ...... зээлийн дансны дугаартай, 5,770,000 /таван сая долоон зуун далан мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд зээлдэгч ......гаас үндсэн зээлийн төлбөрт 6,330,910.04 /зургаан сая гурван зуун гучин мянга есөн зуун арван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,525,531.07 /нэг сая таван зуун хорин таван мянга таван зуун гучин нэгэн мянга долоон төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 81,551.93 /наян нэгэн мянга таван зуун тавин нэгэн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг, шимтгэл 28,000,000 /хорин найман мянган төгрөг/, нотариатын зардал 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ нийт 7,973,493.04 /долоон сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун ерэн гурван мянга дөрөв/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ...... ББСБ ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл 7,973,493.04 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 473,493.04 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг тус тус төлж 2026 оны 2026 оны дотор төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 10 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч ......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,973,493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 7,973,493 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 473,493.04 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,526 төгрөгийн тал хувь 71,263 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 71,263 төгрөгийг хариуцагч ......гаас гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 7,973,493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 473,493.04 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,526 төгрөгийн тал хувь 71,263 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 71,263 төгрөгийг хариуцагч ......гаас гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР