Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00186

 

 

 

 

2026 03 12 315/ШШ2026/00186

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: ...................... байрлах, ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...... хашаанд оршин суух, ...... холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,306,280.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай 10493531777 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Гэтэл зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлөхгүй, 251 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Сүхбаатар аймгийн салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдож байсан ч утсаа авахаа больсон,  гэр бүл холбоо хамаарал бүхий хүмүүс рүү  ярьж,  гэрийн хаягаар очсон ч уулзаж чадаагүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт ...... 4,306,280.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,306,280.61 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 сарын 25-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, үлдэгдэл 306,280.61 төгрөгийг 2026 оны 11 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч / салбарын захирал/ ...... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ...... хариу тайлбар болох сар бүр 500,000 төгрөгөөр төлж явахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,306,280.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 4,306,280.61 төгрөгийг, 2026 оны 03 сарын 25-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, үлдэгдэл 306,280.61 төгрөгийг 2026 оны 11 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч / салбарын захирал/ ......тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,851 төгрөгийн тал хувь 41,925.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 41,925.5 төгрөгийг хариуцагч ......эс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,306,280.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 03 сарын 25-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, үлдэгдэл 306,280.61 төгрөгийг 2026 оны 11 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,851 төгрөгийн тал хувь 41,925.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 41,925.5 төгрөгийг хариуцагч ......эс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР