| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00147/И |
| Дугаар | 315/ШШ2026/00190 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2026/00190
2026 03 13 315/ШШ2026/00190
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ......................... тоотод байрлах ...... ББСБ ХХК-ийн
Хариуцагч: ...................... гэх газарт оршин суух ...... холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 417,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч ...... нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 24612 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банк ...... тоот дансанд 160,000 төгрөгийн зээлийн unipay зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Хариуцагч ......д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ...... дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн тул ......аас үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү нотариатын хөлс зэрэгт нийт 417,714 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... кредит ББСБ-аас авсан зээлээ давхар зээлтэй байсны улмаас хугацаанд нь төлж чадаагүй. Иймд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч ......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 417,714 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 13,181.42 төгрөгийн тал хувь 6,590.71 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,590.71 төгрөгийг хариуцагч ...... тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч .............. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 417,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ................ нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 13,181.42 төгрөгийн тал хувь 6,590.71 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,590.71 төгрөгийг хариуцагч ...... тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР