Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2026/00193

 

 

 

 

2026  03  16  315/ШШ2026/00193

  

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: ................... оршин суух, ......-ийн

 

...... ХХК болон түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ...... эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ......-аас хариуцагч ...... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 999,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШЗ2026/00261 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ...... ХХК, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ...... нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ...... нь хариуцагч ...... ХХК нь төлбөрөө төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...... нь ...... ХХК болон түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ...... эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... нь ...... ХХК болон түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ...... эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ......-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР