Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2026/00216

 

 

 

 

2026 03 19 315/ШШ2026/00216

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух ......

Охин ...... төрсөн эцэг мөн болохыг  тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ......,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь охин ...... төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2019-2021 онд ...... хамтран амьдарсан Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2021.10.31-ний өдөр охин ...... төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Эхнэр ...... маань охиноо төрүүлээд төрхийн хүндрэлээр нас барсан. Тэр үеэс охин маань миний төрсөн дүү ...... болон миний асрамжид өсөж торниж байна. Охин маань ээжийнхээ үндсэн хаяг дээр харьяатай учир цэцэрлэгт хамрагдах боломжгүй бусад нийгмийн асуудлууд нь шийдэгдэхгүй хохироод байна. Иймд бидний байдлыг харгалзан үзэж намайг охин ...... эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, охин ...... эрүүл өсөн бойжиж байгаа талаарх тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн засаг даргын 2026 оны 01 сарын 09-ний өдрийн 1/10 тоот оршин суугаа хаягийн тодорхойлолт, талийгаач ......ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн А/11 дугаар асран хамгаалагч тогтоох тухай захирамж, төрөл садангийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 1/654 тоот охин ...... оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 147/ШШ2021/00486 дугаар шийдвэр зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ......, ...... нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... нь охин ...... төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

3.1. ...... нь талийгаач ...... 2019-2021 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 147/ШШ2021/00486 дугаар шийдвэр,

 

3.2. Нэхэмжлэгч ......, талийгаач ...... нарын хамтран амьдрах хугацаанд буюу 2021 оны 10 сарын 31-ний өдөр тэдний дундаас охин ...... төрж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан тул эх ......ээр овоглосон болох нь охин ...... төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 147/ШШ2021/00486 дугаар шийдвэр ,

 

3.3. Талийгаач ...... нь 2021 оны 11 сарын 05-ны өдөр төрөхийн хүндрэлээр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талийгаач ......ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

 

3.4. Талийгаач ......ийг нас барснаас хойш охин ...... нь нэхэмжлэгч ......ын төрсөн дүү ......ын хамт амьдарч байгаа бөгөөд уг хугацаанд ...... нь охинтойгоо байнга холбоотой байж, тэжээн тэтгэж, хөдөө хил дээр том тэрэг барьдаг тул Сүхбаатар аймагт ирэхээрээ хамт байдаг болох нь нэхэмжлэгч, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн А/11 дугаар асран хамгаалагч тогтоох тухай захирамж, төрөл садангийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 1/654 тоот охин ...... оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа ,

3.5. Гэрч ......ын: ......... нь ...... 2019-2021 он хүртэл хамт амьдарч байсан. Тэдний дундаас 2021 оны 10 сарын 31-ний өдөр ...... нь төрсөн. ...... нь төрөөд 5 хоногийн дараа эмч нарын хариуцлагагүй байдлаас болоод гол судсыг нь хагалсныг мэдэхгүй дотуур цус алдаж, эх нялхаст хэвтэж байгаад нас барсан. Охин ...... нь дутуу төрсөн, жингийн дутагдалтай төрсөн учраас сарын хугацаанд Налайх дүүргийн төрөх эмнэлэгт экваторт эмчилгээнд байж байгаад Сүхбаатар аймагт Баруун-Урт суманд ...... миний асрамжид авчирч өгсөн. Би тэр үед төрөөд сар гаран болж байсан. Түүнээс хойш миний асрамжид өссөн. ...... нь ......ын төрсөн охин мөн. Одоо охин ...... нь тогтсон хаяггүй. Өөрөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байдаг боловч бүртгэлтэй хаяг нь Эрдэнэцагаан суманд байдаг учраас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, нийгмийн асуудлууд нь хөндөгдөж хохироод 3-4 жил болж байна. Эрдэнэцагааны хаяг нь ээж ......ийн оршин сууж байсан хаяг учраас албан ёсоор эхийн хаягаар бүртгэгдсэн байгаа. ...... нь эрэгтэй нь хүн болохоор би төрөөд удаагүй байсан тул хөхөөрөө хооллосон. Мөн өөрөө ажил төрөл хийх гээд надад авчирч өгсөн. Өөрөө ажил хийгээд хот хооронд, хил дээр очиж том тэрэг барих ажил хийгээд явж байсан. Баруун-Урт суманд ирэхээрээ охин дээрээ ирж хамт байдаг байсан. Эцэг, хүүхдээ сайн мэднэ. Охиндоо байнга мөнгө явуулж, улирал болгон хувцасладаг байсан. Төрөөс олгодог 100,000 төгрөгөө авч чадахгүй байдалд ороод Баруун-Урт сумын Засаг даргад хандаж, хамтарсан баг гараад гэрт ирж судалгаа хийгээд надад асран хамгаалах Баруун-Урт сумын Засаг дарга Жавхаатөгс захирамж гаргаж өгсөн. Тэгээд 100,000 төгрөгөө авсан. Одоо цэцэрлэгт хамрагдах гэсэн боловч хамрагдаж чадахгүй байдалд хүрээд овгийг нь солихоос өөр аргагүй байдалд хүрээд байгаа  гэх мэдүүлэг,

3.6. Гэрч ......: ......... ...... төрөхөөсөө өмнө хэдэн сарын өмнө хамт амьдарч байсан. ...... ...... хоёрын дундаас охин ...... төрсөн нь үнэн. ...... нь ......ын төрсөн охин мөн. Өнөөдөр асуухад ...... нь 4 нас хүрэх гэж байгаа гэсэн. ...... нь охиноо төрүүлээд хэдхэн хоноод нас барсан. Охин ...... түүнээс хойш ......ын дүү й хамт амьдарч байсан. ......ийг нас барснаас хойш ......тай хамт түүний дүү ...... охин ......ийг өөрийнхөө машинаар хүргэж өгч байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ...... нь охин ...... төрсөн эцэг мөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

4. Иймд ...... нь 2021 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн охин ...... төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ...... нь 2021 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн охин ....... төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР