2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/03555

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/035

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* ******* 6, ******* ******* 1 хаягт байрлах, ******* ******* ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31,021,379.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А. нь 2018 оны 6 ******* сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, 14,100,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2018 оны 6 ******* сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл болох 14,100,000 төгрөг дээр 900,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нэмэн зээлж авсан.

Мөн А., А. нар нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл болох 14,032,603.66 төгрөг дээр *******,950,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар нэмэн зээлж авсан болно.

Зээлдэгч нарын зээлийн төлбөрийн үлдэгдэл нийт 31,021,379.83 төгрөг байх тул хариуцагч А., А. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.гаас татгалзаж, хариуцагч А. нь 31,021,379.83 төгрөгийн 500,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2026 оны 5 ******* сараас эхлэн, 20 оны 2 ******* сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр сар бүр 1,000,000 төгрөг, 20 оны 3 ******* сарын 30-ны өдөр 20,521,379.83 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А., А. нарт холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 31,021,379.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч А.гаас татгалзаж, хариуцагч А. нь 31,021,379.83 төгрөгийн 500,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2026 оны 5 ******* сараас эхлэн, 20 оны 2 ******* сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр сар бүр 1,000,000 төгрөг, 20 оны 3 ******* сарын 30-ны өдөр 20,521,379.83 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийг хядбаршуулсанжурмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 ******* зүйлийн 8.1.-д зааснаар хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. ******* зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, А., А. нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч А.гаас татгалзаж, хариуцагч А. нь 31,021,379.83 төгрөгийн 500,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2026 оны 5 ******* сараас эхлэн, 20 оны 2 ******* сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр сар бүр 1,000,000 төгрөг, 20 оны 3 ******* сарын 30-ны өдөр 20,521,379.83 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 ******* сарын *******-ны өдөр төлсөн 313,056.90 төгрөгийн *******6,528.45 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******6,528.45 төгрөгийг, хариуцагч А.ас улсын тэмдэгтийн хураамжид *******6,528.45 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д  олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА