Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2026/00214

 

2026 03 19 315/ШШ2026/00214

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ...... ХХК-ийн

Хариуцагч: .............тоотод оршин суух, ......холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,648,181.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... нь ...... ХХК-тай 2025 оны 02 сарын 21-ний өдөр №LO-0332928 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,754,571 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2025 оны 9 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлдэгчийн 2025 оны 02 сарын 21-ний өдөр №LO-0332928 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,116,243.17 төгрөг, хүү 507,539.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,899,31 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,648,181.19 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ХХК-ийн нэхэмжилсэн 2,648,181.19 төгрөгийг 2026 оны 4 сарын 10-ны өдрөөс 2026 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 300,000 төгрөгөөр, үлдэгдэл 248,181.19 төгрөгийг 2026 оны 12 сарын 10-ны өдөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 9 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ......т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,648,181.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,648,181.19 төгрөгийг, 2026 оны 4 сарын 10-ны өдрөөс 2026 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 300,000 төгрөгөөр, үлдэгдэл 248,181.19 төгрөгийг 2026 оны 12 сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номинтой тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,321 төгрөгийн тал хувь 28,660.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,660.5 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,648,181.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...... 2026 оны 4 сарын 10-ны өдрөөс 2026 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 300,000 төгрөгөөр, үлдэгдэл 248,181.19 төгрөгийг 2026 оны 12 сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,321 төгрөгийн тал хувь 28,660.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,660.5 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР