Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 840

 

       Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Э.О, шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт М.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.З нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аппартмент-75" хотхоны лифтэн дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.У мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-13, 15-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3723 дугаартай дүгнэлт /хх-н 22/, М.З сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 29-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.О , М.З нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Апартмент-75" хотхоны лифтэн дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.З нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Апартмент-75" хотхоны лифтэн дотор эхнэр Э.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.У хохирогчоор өгсөн: “...Золбаяртай лифтэн дотор гэр рүүгээ орох гэж яваад маргалдсан гэтэл З миний нүд рүү гараа атгаж байгаад олон удаа цохьсон. Мөн миний үснээс зулгаагаад нуруу толгой руу цохьсон. Тэгээд миний нүд хөхрөөд цагдаагийн байгууллагад хандсан…" гэх мэдүүлэг /хх-н 16/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.З яллагдагчаар өгсөн: “…би хийсэн үйлдлээ хүпзэн зөвшөөрч байна, би хийсэн үйлдэлдээ гэмшиж эхнэр Урангэрэлээс уучлапт гуйж бид 2 эвлэрсэн......” гэх мэдүүлэг /хх-н 30/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3723 дугаар:

            1. Э.У баруун нүдний зовхи, баруун хацраар цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна,

            3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 22/,

             Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-05/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь хамтран амьдрагч Э.У зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Шүүгдэгч М.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.