| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00246/И |
| Дугаар | 315/ШШ2026/00219 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2026/00219
2026 03 20 315/ШШ2026/00219
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ................... байрлах, ...... ХХК-ийн,
Хариуцагч: ................ тоотод оршин суух, ......ид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 858,863.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ......той ...... ХХК-аас 2024 оны 10 сарын 06-ны өдөр 2186449 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 499,990 төгрөг, үндсэн хүү 303,199.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,673.69 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 858,863.11 төгрөгийг ......оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ......-ийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 03 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 4 сарын 28-нд үлдэгдэл 558,863.11 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ......ийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ......ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 858,863.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 858,863.11 төгрөгийг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 4 сарын 28-нд үлдэгдэл 558,863.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,162.71 төгрөгийн тал хувь 12,581,35 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,581.36 төгрөгийг хариуцагч ......оос гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 858,863.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...... 2026 оны 03 сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 4 сарын 28-нд үлдэгдэл 558,863.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,162.71 төгрөгийн тал хувь 12,581,35 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,581.36 төгрөгийг хариуцагч ......оос гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР