Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2026/00239

 

 

 

2026 03 26 315/ШШ2026/00239

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: ................ байрлах утас:........... ...... ХХК-ийн

 

Хариуцагч: ................. тоотод оршин суух, ........... регистрийн дугаартай, ......т холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 811,268.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... 2025 оны 01 сарын 01-ний өдөр 2301772 тоот ...... кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ...... аппликейшнаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2301772 тоот ...... кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,000 төгрөг, үндсэн хүүнд 267,737.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34,530.64 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, шимтгэлд 1000 төгрөг, нийт 811,268.06 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ......т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 811,268.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 811,268.06 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хариуцагчийн ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,020.43 төгрөгийн тал хувь 12,010.215 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,010.215 төгрөгийг хариуцагч ......ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 811,268.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...... төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,020.43 төгрөгийн тал хувь 12,010.215 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,010.215 төгрөгийг хариуцагч ......ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР