Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2026/00433

 

 

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2026/00433

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Н нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 320/2025/01018/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Н гийн нэхэмжлэлтэй, хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Н  нь миний бие талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр шинжилгээ хийлгэж, эцэг тогтоолгох шаардлагагүй болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Н д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ