Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2026/00245

 

 

 

 

2026 03 30 315/ШШ2026/00245

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч:  ....... байрлах, утас: ...., ...... ХХК /РД:..../-ийн ,

Хариуцагч: ................. тоотод оршин суух ...... /РД:....../-т холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,373,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...... нь 2025 оны 4 сарын 04-ний өдөр 302025013051373 тоот гэрээний дагуу Huawei band 9, Huawei Pura 70 Pro маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,188,000 төгрөгөөр 30 сарын хугацаатай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдаж авсан. Хариуцагчид гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол үүргээ биелүүлэхийг шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 2,887,996.80 төгрөг, үндсэн хүүнд 468,092.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,771.65 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 3,373,861.30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ХХК-ийн нэхэмжилсэн 3,373,861.30 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 5 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 6 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 7 сарын 30-ны өдөр 843,466.30 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлага 3,361,861.30 төгрөгийг 4 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ......т холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,373,861.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага 3,361,861.30 төгрөгийг 2026 оны 4 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 5 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 6 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 7 сарын 30-ны өдөр 843,466.30 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,931.77 төгрөгийн тал хувь 34,465.77 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 34,466 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,361,861.30 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...... 2026 оны 4 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 5 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 6 сарын 30-ны өдөр 843,465 төгрөг, 2026 оны 7 сарын 30-ны өдөр 843,466.30 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,931.77 төгрөгийн тал хувь 34,465.77 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 34,466 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР