Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Арван найман насанд хүрээгүй хохирогч Ө.Түвшинжаргалын хууль ёсны төлөөлөгч С.Өвдөл,

Өсвөн насны шүүгдэгч Ш.Э, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ариунжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 1806018320507 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Ш.Э нь 2018 огы 01 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо, Хаан-2 интернет тоглоомын газар арван найман насанд хүрээгүй хохирогч Ө.Түвшинжаргалтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ гэмт хэрэгт холбогджээ.

                                                                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 180 601 832 0507 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

 Хохирогч Ө.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 16 хороо, Хорго хотхонд байдаг Хаан-2 нэртэй РС тоглоомын газарт тоглож байгаад босоод Хонгор гээд хүүхэдтэй юм ярьж байтал хажууд нь сууж байсан Эрка гээд банди надад хандаад “зодлоо юу” гэж хэлээд шууд эрүү ам руу өлгөж цохисон. Тэгэхэд миний доод уруулнаас цус гараад би 00-ын өрөө рүү явсан. Тэгээд гэртээ хариад ээж маань намайг дагуулаад дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Эрдэнэ-Ундрал захын комьпютер дээр сууж байсан ба Түвшинжаргал нь хажууд нь зогсоод маргалдаад “чи намайг зодлоо хөөе” гээд байхад нь Эрдэнэ-Ундрал уурлаад босоод нэг цохьсон. Тэгээд Түвшинжаргалын уруулнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Өсвөр насны шүүгдэгч Ш.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би үеэл найз Даваасүрэнгийн хамт 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо Хорго хотхоны доор байдаг Хаан-2 РС тоглоомын газар тоглоод сууж байтал тэнд зүс таних хүүхдүүд мөрийтэй тоглоё гээд байсан. Би тоглохгүй гэсэн чинь Түвшинжаргал гээд хүүхэд чи хөөе зодлоо гэхээр нь би уурлаад босоод түүний эрүү рүү нь цохисон. Тэгээд араас нь 00-д ороход амаа дараад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын     05-ны өдрийн 2124 дугаартай:

“Ө.Түвшинжаргалын биед уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20/

 

-гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 5-8/

-хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

-хохирогч Ө.Түвшинжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 14/

-Ш.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-41/

-өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 42/ хохирол төлсөн баримт /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Өсвөр насны шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Өсвөр насны шүүгдэгч Ш.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан арван найман насанд хүрээгүй хохирогч, арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.  

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч Ш.Эын арван найман насанд хүрээгүй хохирогч Ө.Түвшинжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Өсвөн насны шүүгдэгч Ш.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан-2 интернет тоглоомын газрын хяналтын камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж хадгалав.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Шүүх өсвар насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 1 өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тооцож тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд арван найман насанд хүрээгүй хохирогчийн буруутай үг үйлдэл, харилцаа шууд нөлөөлсөн байна.

 

Арван найман насанд хүрээгүй хохирогч Ө.Түвшинжаргалын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Өөдөс нь гэмт хэргийн улмаас 2.050.000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн.

Үүнээс эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсаны хөлс гэж бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа 50.000 төгрөгийн хохиролыг өсвөр насны шүүгдэгч Ш.Эын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч О.Ариунжаргалаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

   1. Өсвөр насны шүүгдэгч Ш.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Эыг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Эд оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт хоёр цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Ш.Э, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ариунжаргал нарт мэдэгдсүгэй.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Эын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч О.Ариунжаргалаас тавин мянган төгрөг гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогч Ө.Түвшинжаргалын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Өвдөл /ВР72062805/-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Өсвөр насны шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ