Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2026/00243

 

 

 

 

2026  03 30  315/ШШ2026/00243

 

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: ..... давхарт байрлах, ...... ХХК-ийн,

Хариуцагч: ............... тоотод оршин суух, ......т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 417,323.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... н ь 2025 оны 01 сарын 23-ны өдөр 2339185 тоот ...... кредит үйлчилгээний гэрээг байгуулж 266,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ...... аппликейшнаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2339185 тоот ...... кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 332,730.22 төгрөг, үндсэн хүүнд 74,481.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,111.41 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 417,323.03 төгрөгийг хариуцагч ......ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ......-ийн нэхэмжилсэн 417,323.03 төгрөгийг 2026 оны 4 сарын 20-ны өдөр төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч  ...... ХХК нь хариуцагч ......т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 417,323.03 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 13,169.69 төгрөгийн тал хувь 6,594.35 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,584.34 төгрөгийг хариуцагч ......ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч  ...... ХХК нь хариуцагч ......т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 417,323.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...... нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 13,169.69 төгрөгийн тал хувь 6,594.35 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,584.34 төгрөгийг хариуцагч ......ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Н.БАЯРБААТАР