Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 315/ШШ2026/00246

 

 

 

 

 

 

 

2026 03 31 315/ШШ2026/00246

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

Нэхэмжлэгч: ....... тоотод байрлах, ...... ББСБ ХХК /РД:............/-ийн,

 

Хариуцагч: ........... тоотод оршин суух, ...... /РД:............./-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,703,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ...... нь манай ББСБ-аас 2024 оны 9 сарын 09-ний өдөр 505,000 төгрөгийн зээлийг 6.9 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай, 2024 оны 9 сарын 11-ний өдөр 155,000 төгрөгийн зээлийг 5.4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2024 оны 9 сарын 16-ны өдөр 50,000 төгрөгийн зээлийг 4.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2024 оны 9 сарын 18-ны өдөр 50,000 төгрөгийн зээлийг 4.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2024 оны 10 сарын 02-ны өдөр 1,520,000 төрөгийг 3.8 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 3,703,615 төгрөгийг хариуцагч ......гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,703,615 төгрөгийг 2026 оны 4 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 5 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 6 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 7 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 8 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 9 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны өдөр 462,951 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлага 3,703,615 төгрөгийг 2026 оны 4 сарын 10-ны өдрөөс эхлэн 2026 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр тус тус 462,952 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч ......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,703,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага 3,703,615 төгрөгийг 2026 оны 4 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 5 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 6 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 7 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 8 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 9 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны өдөр 462,951 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхамтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,208 төгрөгийн тал хувь 37,104 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,104 төгрөгийг хариуцагч ......гаас гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,703,615 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ...... 2026 оны 4 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 5 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 6 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 7 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 8 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 9 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны өдөр 462,952 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны өдөр 462,951 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,208 төгрөгийн тал хувь 37,104 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,104 төгрөгийг хариуцагч ......гаас гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР