| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2026/00416/И |
| Дугаар | 320/шш2026/00438 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 320/шш2026/00438
| 2026 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 320/ШШ2026/00438 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: П ХХК,
хариуцагч: Б.О
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,371,724.53 төгрөг, зээлийн хүү 1,034,740.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,514.03 төгрөг, шимтгэл 17,439.98 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00416/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О нь манай компанитай 2024 оны 12 сарын 26-ний өдөр И00060292 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7821964909 зээлийн дансны дугаартай, 872,000.00 (найман зуун далан хоёр мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5890993267 банкны тоот дансанд;
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7100749477 зээлийн дансны дугаартай, 4.920,000.00 (дөрвөн сая есөн зуун хорин мянган төгрөг) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5890993267 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 12 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 697,599.18 (зургаан зуун ерэн долоон мянга таван зуун ерэн есөн төгрөг арван найман мөнгө)
- Шимтгэл: 17,439.98 9арван долоон мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг ерэн найман мөнгө)
- Үндсэн хүү: 194,028.13 (нэг зуун ерэн дөрвөн мянга хорин найман төгрөг арван гурван мөнгө)
- Нэмэгдүүлсэн хүү: 32,613.24 (гучин хоёр мянга зургаан зуун арван гурван төгрөг хорин дөрвөн мөнгө)
- Нийт: 941,680.53 (есөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун наян төгрөг тавин гурван мөнгө)
2. 2024 оны 12 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 3,674,125.35 (гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин таван төгрөг гучин таван мөнгө)
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 840,712.20 (найман зуун дөчин мянга долоон зуун арван хоёр төгрөг хорин мөнгө)
- Нэмэгдүүлсэн хүү: 31,900.79 (гучин нэгэн мянга есөн зуун төгрөг далан есөн мөнгө)
- Нийт: 4,546,738.34 (дөрвөн сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуун гучин найман төгрөг гучин дөрвөн мөнгө)
Иймд зээлдэгч Б.О -с үндсэн зээлийн төлбөрт 4,371,724.53 (дөрвөн сая гурван зуун далан нэгэн мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,034,740.33 (нэг сая гучин дөрвөн мянга долоон зуун дөчин төгрөг гучин гурван мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,514.03 (жаран дөрвөн мянга таван зуун арван дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөг, шимтгэл 17,439.98 (арван долоон мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг, нотариатын зардал 8,500.00 (найман мянга таван зуу) төгрөг, нийт 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.О миний бие П ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь Б.О д холбогдуулан үндсэн зээл 4,371,724.53 төгрөг, зээлийн хүү 1,034,740.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,514.03 төгрөг, шимтгэл 17,439.98 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,901 (нэг зуун хоёр мянга есөн зуун нэг) төгрөгийн тал хувь болох 51,450.50 (тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,450.50 (тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,450.50 (тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О д холбогдох, үндсэн зээл 4,371,724.53 төгрөг, зээлийн хүү 1,034,740.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,514.03 төгрөг, шимтгэл 17,439.98 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,496,918.87 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун арван найман төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,901 (нэг зуун хоёр мянга есөн зуун нэг) төгрөгийн тал хувь болох 51,450.50 (тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг тавтн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,450.50 (тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,450.50 (тавин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ