| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0810/Э |
| Дугаар | 858 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 858
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч М.Э шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болд хүлэг төвийн 4 тоотод найз Д уулзахаар очсон бөгөөд тус газраас Бүгд найрамдах Вьетнам улсын иргэн В.В. Нгиа Хайны эзэмшлийн Делл брендийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 390.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд В.В Н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ф.В дангийн өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.О өгсөн мэдүүлэг /хх-н 20-21/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 25-27/, Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 65-67/, Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болд хүлэг төвийн 4 тоотод найз Д уулзахаар очсон бөгөөд тус газраас Бүгд найрамдах Вьетнам улсын иргэн В.В. Н Хайны эзэмшлийн Делл брендийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 390.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болд хүлэг” төвийн 4 тоотод Бүгд найрамдах Вьетнам улсын иргэн В.В. Н Хайны эзэмшлийн “Делл” брендийн зөөврийн компьютерийг хулгайлан авч бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч В.В. Н өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болд хүлэг” төвийн авто машины кузов засвар дээр засварын ажил хийж байгаад байрандаа ороод унтсан юм. Тэгээд унтаад босоод ирэхэд миний зөөврийн компьютер алдагдсан байсан. Ингээд би “Болд хүлэг” төвийн захирал Б гэх хүнд хэлээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгий 28-362а тоотод байрлах “Болд хүлэг” төвд Ветьнам авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 15 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай авто засварын газрын 4 тоотод амьдардаг Ветьнам ажилчдын өрөөнөөс зөөврийн компьютер алдагдсан байсан тул хяналтын камер шүүж үзэхэд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18,20 минутанд манай засварын газар руу үл таних хүн ороод аваад гарч байсан тул цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч В өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай ажлын газар ажилладаг ажилчин Н гэрт хулгай орсон байсан. Гэрээс нь зөөврийн компьютер болон хар өнгийн куртик алдагдсан байна гэсэн. Хяналтын камерт хулгайчийн хулгай хийж байгаа нь бичигдсэн байсан. Хулгай хийсэн хүн нь миний танил Б гэгч байсан. Одоогоос 8 жилийн өмнөөс мэддэг болсон. Б.Б нь манай засварын газраар орж гарч байдаг ба танил төдий мэндтэй байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Б өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед найз А, Ж нарын хамт гэртээ пиво ууж байгаад 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхдээ авах гээд гэрээсээ гарч яваад Шавь цогцолбор сургуулийн орчим зүс таних Ч, М, Э нартай уулзаж нэг шил архи хувааж уусан ба архи дууссаны дараагаар би дахин нэг шил авах гэхэд мөнгө байхгүй байсан тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Болд хүлэг төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулах Ветьнам засвар газрыг ажилуулдаг Д гэх хүнтэй уулзаж мөнгө авах гээд очиход байхгүй байсан. Тэгэхээр нь 2 давхарт байрлах Ветьнам ажилчдын өрөө рүү ороход хүн байхгүй болохоор нь орон дээр байсан хар өнгийн зөөврийн компьютерийг авч, мөн би дээгүүрээ нүцгэн явж байсан тул хар өнгийн куртикийг нь өмсөөд засварын газраас гарч Шавь цогцолбор сургуулийн баруун урд талд байрлах хүнсний дэлгүүрт зөөврийн компьютерийг 25.000 төгрөгний барьцаанд тавьж 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи, 2,5 литрийн хэмжээтэй нэг пиво авсан. Ингээд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед тухайн хүнсний дэлгүүрт 25.000 төгрөгийг нь төлж зөөврийн компьютерийг нь буцаан авсан. Тэгээд 17 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад замаараа Д дээр очиж зөөврийн компьютерийг нь буцааж өгье гээд явж байхад цагдаа нар миний автомашиныг зогсоогоод намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-н 65-67/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 25-27/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.