| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/10176/И |
| Дугаар | 192/ШШ2026/00976 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2026/00976
| 2026 01 21 | 192/ШШ2026/00976 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хамба гудамж, тоот хаягт оршин суух, З овогт Дын Д /РД:-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн сангийн аж ахуйн уурын зуухаар касегаар 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээр орсон, гарсан тушаалаа бичүүлээгүйгээс болж одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл овог, нэр бичигдээгүй гэх шалтгаанаар ажилласан жилд орохгүй байна. Иймд 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, үндэсний төв архивын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Н.Г хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Н.Г Б.Ц нарын гэрчийн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 35/155 дугаартай албан бичиг, хавсралт,
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Дгаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Днь 1987 оны 12 сарын 17-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн уурын зуухны качегараар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
4.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Д.Дйн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
- Гэрч Н.Г нарын: ...1987 оноос 1989 оныг хүртэл Д.Д хамт ажиллаж байсан бөгөөд Д.Да нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн уурын зуухны төв халаадаг хэсэгт ажилладаг байсан, өөрөө сайн дураараа ажлаас гарсан гэх гэрчийн мэдүүлгүүд,
Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, үндэсний төв архивын лавлагаа, гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Н.Гхөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Д.Д 1987 оны 12 сарын 17-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн уурын зуухны качегараар ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Засаг овогт Д /РД987 оны 12 сарын 17-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн уурын зуухны качегараар ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД