| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/10895/И |
| Дугаар | 192/ШШ2026/00661 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00661
| 2026 01 14 | 192/ШШ2026/00661 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 220,215,613.41 төгрөгөөс хариуцагч Б.ОХХК нар нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч төлбөрийг,
1. 2026 оны 02 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг,
2. 2026 оны 03 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг,
3. 2026 оны 04 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг,
4. 2026 оны 05 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг,
5. 2026 оны 06 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг,
6. 2026 оны 07 сарын 20-ны өдөр 70,215,613.41 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,259,029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 629,514.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дуга ар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
/