| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0753/Э |
| Дугаар | 882 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 882
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч М.Э шүүгдэгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын хяналтын прокурор М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д.Э холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оюутаны хотхоны" хажууд байрлах Пэлээфүүд цайны газрын эзэн Б.Б эзэмшлийн хоол хүргэлтийн унадаг дугуй, цүнх зэрэг эд зүйл залилан мэхэлж 435.360 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 8-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.С-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-11-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 13-14/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 47-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын хяналтын прокурор М.Э шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оюутаны хотхоны" хажууд байрлах Пэлээфүүд цайны газрын эзэн Б.Б эзэмшлийн хоол хүргэлтийн унадаг дугуй, цүнх зэрэг эд зүйл залилан мэхэлж 435.360 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оюутаны хотхоны" хажууд байрлах Пэлээфүүд цайны газрын эзэн Б.Б эзэмшлийн хоол хүргэлтийн унадаг дугуй, цүнх зэрэг эд зүйл залилан мэхэлж 435.360 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б хохирогчоор өгсөн: “…Би ажлынхаа хажуугаар найзтайгаа хамтран захиалгат хоол хийж унадаг дугуйгаар хүргэлт хийдэг юм. Ингээд хүргэлт хийж өгөх хэрэгтэй болоод 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Үнэгүй.мн дээр тогтмол хоол хүргэх ажилтан авна гэсэн зар бичээд байршуулсан юм. Зарын дагуу Д.Э гэх залуу ирж уулзсан байсан. Би тухайн өдөр ажил дээрээ байгаагүй манай эгч С байсан ба 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14:00 цагийн орчим анхны хүргэлтийн хоолыг нь өгөөд мөнгөний хариулт 20.000 төгрөг бэлнээр өгөөд хоолны үүргэвч мөн Апаланч маркийн унадаг дугуй өгөөд МУИС-н ойролцоо хаяг руу явуулсан ингээд тухайн залуугийн жолооны үнэмлэхийг авч үлдсэн байсан. Тухайн залуу унадаг дугуй үүргэвч бэлэн мөнгийг буцааж авчирч ирж өгөөгүй хоолыг хүргэх газарт нь хүргэсэн байсан. Надад тухайн залуугийн утасны дугаар байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 8-10/,
Мөрдөн байцаалтын шатанд Д.С гэрчээр өгсөн: “…Манай “Пэлээфүүд” нэртэй цайны газар нь 2018 оны 02 дугаар сарын эхээр үнэгүй.мн сайт дээр хоол хүргэлтийн хүүхэд ажилд авна гэж зар тавьсан. Тухайн үед манай цайны газрын хүргэлтийн хүүхэд өвчтэй ажилдаа ирэхгүй болсон байсан үе. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай цайны газарт зарын дагуу ирдээ гээд Д.Э гэх залуу жолооны үнэмлэх үзүүлсэн. Тэгээд тэр залуу хоол хүргэлтийн ажилтанаар ажилд орсон. Тухайн өдөр Д.Э хоол хүргэлт явуулдаг бүдэг цэнхэрдүү өнгийн үүргэвч, манай цайны газарт хоёр ширхэг дугуй байдаг юм. Түүний нэгийг Д.Э өгч оюутны хотхонд байрлалтай РС тоглоомын газарт эхэлж ороомог, хоол хүргэсэн. Эргэж ирээд Саруул төвийн хажуу талын ланд төвд хоол хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед Д.Э нэг хоол хариулт гэж 13000 төгрөг өгөөд явуулсан. Тэгтэл эргээд ирэхгүй болохоор нь ланд төвийн хоол захиалсан хүн рүүгээ ярьсан чинь бараг цагийн өмнө ирээд явсан гэж хэлсэн. Тэгээд орой ажлаа тартал хүлээгээд ирэхгүй болохоор нь энэ хүн цааш яваад өгсөн юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э яллагдагчаар өгсөн: “…Би зарын дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн арслантай гүүрний зүүн талд оюутны өргөө 2 дугаар байранд байрлах хоолны газарт тогтмол хоол хүргэх ажилтан авна гэсэн зарын дагуу очиж уулзаж жолооны үнэмлэхээ тавьж ажилд орсон. Тухайн өдөр би хоёр удаа хоол хүргэж өгчихөөд, хоол хүргэлтийн унадаг дугуйг цүнх хоёр аваад явсан. Дугуйг нь зах дээр зарчихсан юм. Тэгээд дахин нөгөө ажил дээрээ очиогүй” гэх мэдүүлэг /хх-47-48/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирогчид хохирлыг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нийт 35 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдав.