Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 893

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Ба.Э, шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Э.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 2 дугаар хэсэг 485 тоотод төрсөн дүү Э.Т толгойн тус газар нь заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-7/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Э.Тодмагнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-12/, гэрч Н.А мэдүүлэг /хх-н 15/ гэрч М.М мэдүүлэг /хх-н 16-17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 24-ний өдрийн 4057 дугаартай дүгнэлт /хх-н 20/, Э.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ба.Э шүүгдэгч Э.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 2 дугаар хэсэг 485 тоотод төрсөн дүү Э.Т толгойн тус газар нь заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

            Шүүхээс шүүгдэгч Э.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 2 дугаар хэсэг 485 тоотод төрсөн дүү Э.Т толгойн тус газар нь заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Т өгсөн "...Намайг гэрт ирэхэд манай ах согтуу байж байсан. Би хоол идчихээд унтах гээд хэвтэж байтал манай ах эхнэрээ янз бүрээр доромжлоод байхаар нь би ахыг та одоо болиоч дээ унтаач гэсэн юм, тэгсэн ах намайг чамд хамаагүй эндээс зайл гээд аягатай хоолоо миний өөдөөс шидчихээр нь би босож ирээд ахын хамар руу гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгсэн ах хөргөгчөө уудлаад заазуур авах гэхээр нь манай эхнэр очтол манай эхнэрийг түлхээд газар унагаасан. Тэгэхээр нь би заазуурыг нь булааж авах гээд очоод тзвэрч аваад ор руу түлхэхэд толгой руу юмаар цохих шиг болсон. Би ахыг та толгой руу цохичихлоо шдээ гээд би толгойгоо барьсан чинь цус гоожоод ирсэн. Тэгэхэд л би толгой руугаа заазуурдуулснаа мэдсэн, тэгсэн манай ах би юу хийчихвээ гээд орон дээр суугаад байсан. Тэгээд ахын эхнэр цагдаа болон түргэн тусламж дуудсан." гэх мэдүүлэг /хх-н 9-12/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.М өгсөн "....Н.А эгч Э.Б ахыг унтаач, архи уулаа гэж загнасан чинь Э.Б ах эхнэртээ уурлаад “Янхан, гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь нөхөр Э.Т бид хоёр "болиоч та" гэж хэлсэн чинь Э.Б ах “та нарт хамаагүй, эндээс зайл” гэхээр нь Э.Т Э.Б  хамар руу гараараа нэг удаа цохисон чинь Э.Б ах заазуураа авах гээд хөргөгч онгойлгох гэхээр нь би болиулах гэсэн чинь намайг хойш нь түлхээд унагаасан, манай нөхөр Э.Т заазуурыг нь булааж авах гээд очсон чинь Э.Б ах Э.Т толгойн орой хэсэгт нь заазуураар /ирээр/ нэг удаа цохисон чинь цус гарсан. Э.Б ах цус харангуутаа "...би дүүгээ алчихлаа, би юу хийчихвээ" гээд байсан”...гэх мэдүүлэг /хх-н 16-17/

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 4057 дугаартай:

1. Э.Т биед зулайн хууханд шарх, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтлүүдийн зулайн хуухан дахь шарх бүхий гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш үйлчлэлээр үүсгэгдэнэ,

З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна,

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 20/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

          Хохирогч Э.Тнь “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх51/ байх тул шүүгдэгч Э.Б нь энэ  шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

             Шүүхээс шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай, ажлын хэсэг 17 см, ажлын хэсгийн өргөн 9 см, барих хэсэг 11 см, бариулгүй 1 ширхэг металл заазуур ирсэн болохыг тус тус дурдав.