2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2026/00944

 

 

 

 

 

 

    2026               01              20                                            192/ШШ2026/00944                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, гэрч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие***тоотод амьдран суудаг. Миний бие 1984-1985 онд ***Хоршоололд трактор комбайнчнаар 1988-1992 онд *** үйлдвэр бригадад нооромчнаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрхи хүрэн тал хоршооллын 1984-1985 он ***оны баримт архивд шилжигдэн ирээгүй байна. Энэ 5 жилийн хугацааг тус тус тогтоож өгнө үү.” гэв.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, *** дугаар албан бичиг, ***ын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 760 дугаар албан бичиг, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***дугаар лавлагаа, ***ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ***ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, *** албан бичгийн хуулбар,

гаргаж өгсөн байна.

 

Шүүгчийн захирамжаар гэрчээр ***ийг асуух ажиллагаа хийгдсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ***ийн гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ***нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ***, ***д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ***ажиллаж байсан болох нь: ***н хөдөлмөрийн дэвтэрт “...1984.07.01 ***ын 1984.07.05-ны өдрийн тушаалаар *** комбайнчнаар авч ажиллуулав.”, “...1988.09.01-ний өдрийн ***н 1988.09.01-ний ***тоот тушаалаар Цэргээс халагдаж ирсэн тул туслах бригадад нормчноор томилж ажиллуулав.”, “...1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***Захиргааны 1992.10.01-ний өдрийн 57 тоот тушаалаар Туслах бригадын нормчныг үүрэгт ажлаас чөлөөлж ***бригадад малчинаар томилж ажиллуулав.” гэх бичилт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч *** нь ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоо тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарлаж байх ба энэ зорилгын хүрээнд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***-ийг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ***хоршоололд трактор комбайнчаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд *** туслах бригадад нормчноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

4. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***-ийг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ***, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд *** ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ГАНЦЭЦЭГ