| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2026/00445/И |
| Дугаар | 192/ШШ2026/00945 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00945
2026 01 20 192/ШШ2026/00945
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:***-ийн нэхэмжлэлтэй,
***тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоолгож, овог солиулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***, гэрч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: *....” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***н иргэний үнэмлэхийн хуулбар, ***ын төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, ***ийн засаг даргын тодорхойлолт, ***ын нотариатаар батлуулсан тодорхойлолт, ***ын нас барсны гэрчилгээний хуулбар, өрхийн гишүүдийн бүртгэл, хүн ам, өрхийн бүртгэлийн ***дугаартай дэвтрийн хуулбар, фото зураг, *** өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гэрчээр ***г асуух ажиллагаа хийгдсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ***тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоолгож, овог солиулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
***тай хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, ***дугаар өрхийн бүртгэлийн дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, фото зураг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
***нь ***ай хамтын амьдралтай байсан болох нь: гэрч ***ийн “...*** манай бэр байгаа. Одоо 3 жил болж байна. *** гэдэг хүний хувьд өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. 2022 оноос 2024 он хүртэл амьдардаг байсан. Энэ хоёр хүний хувьд Зайсанд өөрсдийнхөө гэрт амьдардаг байсан.*** болон *** нар нь дундаасаа 4 хүүхэдтэй. *** нь 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн.” гэх мэдүүлэг, фото зураг зэргээр нотлогдож байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ***-ыг ***-тай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт “...хүүхдийн эцэг, эхийг тогтоох” гэж заасан.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан ***-ыг төрсөн эцэг ***-аар овоглож,*** болгон өөрчилж шийдвэрлэлээ.
5. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ***-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ***-ыг ***-аар овоглож, *** болгон өөрчилсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ