2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2026/00978

 

 

 

 

 

 

 

 

   2026               01              21                                             192/ШШ2026/00978              

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч:***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: :***-д холбогдох,

16,159,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  :***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч :***т холбогдох 16,159,619 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 16,159,619 төгрөгийг хариуцагч :***хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026.03.17, 2026.04.17, 2026.05.17, 2026.06.17, 2026.07.17. 2026.08.17, 2026.09.17, 2026.10.17, 2026.11.17, 2026.12.17, 2027.01.17, 2027.02.17, 2027.03.17, 2027.04.17, 2027.05.17-ны өдрүүдэд сар бүр 1,000,000 төгрөгийг, үлдэх 1,159,618.05 төгрөгийг 2027.06.17-ны өдөр нэхэмжлэгч талын :*** тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч:***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,000 төгрөгөөс 119,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 119,500 төгрөгийг, хариуцагч :***аас 119,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч :***-д олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              Б.ГАНЦЭЦЭГ