2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2026/00191

 

 

 

 

 

 

 

 

2025 12 31 192/ШШ2026/00191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТХХК-аас 22,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Т ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 7-р хороо Sky S Apparatment А байр 5 давхар 502 тоот 41.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах, түрээсийн гэрээний төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан

хариуцагч Т ХХК-аас нэхэмжлэгч Б.Э холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу бараа материал болон бодит зардалд нэмэлтээр 52,335,046 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс хариуцагч Т ХХК татгалзсан болохыг батлаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 7-р хороо Sky S Apparatment А байр 5 давхар 32 тоот 41.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ж тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ж улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Жхүлээлгэн өгөхийг хариуцагч  ХХК-нд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,062,850 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ж бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 668,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419,626 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж хариуцагч ТХХК-нд олгож, нэхэмжлэгч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 668,000 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ж олгож, хариуцагч ТХХК-аас 271,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.АРИУНБОЛД