2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/00354

 

 

 

 

 

 

2026 01 07

192/ШШ2026/00354

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т. холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 26,702,027.59 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1.    2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

2.    2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

3.    2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

4.    2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

5.    2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

6.    2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

7.    2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

8.    2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

9.    2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,600,000 төгрөг,

10. 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,302,072.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,460 төгрөгөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данс /100200100941/-аас 145,730 төгрөг, хариуцагч Б.Т145,730 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД