| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/12102/И |
| Дугаар | 192/ШШ2026/00375 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/00375
| 2026 01 07 | 192/ШШ2026/00375 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Хк ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 21,303,485.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
4. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
5. 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
6. 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
7. 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
8. 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
9. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
10. 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
11. 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөг,
12. 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,789,508.73 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хк ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,321 төгрөгөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данс /100200100941/-аас 132,660.5 төгрөг, хариуцагч Т.Т 132,660.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД