2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01301

 

 

 

 

 

 

 

 

   2026               01              29                                             192/ШШ2026/01301              

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох,

26,487,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 26,487,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт *** нь нэхэмжлэлийн шаардлагаа 25,278,499 төгрөг болгон багасгаж, уг төлбөрийг хариуцагч *** хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,390 төгрөгийн 148,219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 142,171 төгрөгийг, хариуцагч ***аас 142,171 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч***-д олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              Б.ГАНЦЭЦЭГ