| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0160/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Б.Энхмэнд,
хохирогч Б.Савлегүль,
шүүгдэгч Г.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Гришийн Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000000150 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний нийтийн хоолны технологич мэргэжилтэй, Соёмбо даатгал ХХК-нд менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 41-11 тоотод оршин суух, регистрийн НФ69041417 дугаартай, Боржигон овогт Гришийн Галбадрах нь:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 08 дугаар сарын 03-ны 23 цагийн орчимд Налайх дүүргийн 2-р хороо 41-11 тоотод өөрийн гэртээ бэр Б.Савлегүлийг “гэртээ оройтож ирлээ” гэсэн асуудлаас маргалдаж улмаар гар, толгой, гуя хэсэгт шалны модоор цохиж баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Галбадрах нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 02-р хороо 41 дүгээр байрны 11 тоотод өөрийн гэртээ төрсөн хүүгийнхээ хамтран амьдрагч Б.Савлегүлийг “гэртээ оройтож ирлээ” гэсэн асуудлаас түүнтэй 23 цагийн орчимд маргалдан улмаар гар, толгой, гуя хэсэгт шалны модоор цохиж баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол түүний эрүүл мэндэд учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Галбадрахын өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед бэр болох Б.Савлегүль гэртээ оройтож ирсэн. Би Б.Савлегүлийн хүүхэд буюу ач хүүгээ харж байх өдрүүдэд Б.Савлегүль өдөр бүр оройтож ирсэн. Ингэж оройтоод байгаа явдалд нь хадам аав болох намайг доромжилсонд нь уурлаж “Орон гэргүй хүн шиг, үр хүүхэдгүй юм шиг өдөр бүр оройтоод байх юм. Хаагуур юу хийгээд яваад байдаг юм бэ?” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Б.Савлегүлийг шалны модоор гар, гуя, гарын булчин, толгой хэсэгт цохьсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Савлегүлийн өгсөн: “2018 оын 08 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед би гэртээ ирсэн. Тэр өдөр төмөр замчдын баяртай холбоотойгоор зам их түгжрээтэй байсан тул би оройтож гэртээ ирсэн. Намайг орж ирэхэд хадам аав болох Г.Галбадрах ууртай байсан. Тэгээд надад “Яасан оройтож ирдэг юм, 6 цаг түгжрэнэ гэж юу байдаг юм, гадуур, дотуур юу хийж явсан юм бэ?” гээд бас надад доромжилсон үг хэлсэн. Тэгээд би зам түгжирсэн гээд ойлгуулж хэлэх гэхэд хадам аав надад “Чи миний хүүг доромжилсон, янхантаж явдаг, би чиний удам судрыг судласан, чи Молоко овогтой юм байна” гэх зэрэг сонсоход хэцүү үгээр намайг доромжилсон. Тэгэхээр нь би “Тэгээд таны юу ажилладаг юм бэ” гэж хэлэхэд хадам аав нөгөө өрөө рүү гүйж ороод шалны модтой гарж ирээд намайг шалны модоор зодож эхэлсэн. Тэгээд намайг шалны модоор толгой руу цохиход шалны мод нь хугарсан. Би зодуулчихаад уйлаад цагдаа дуудахад цагдаа нар ирсэн. Надад хадам аав Казак хүмүүсийн эд эрхтэн нь хөндлөн байдаг гээд янз бүрийн зүй бус үг хэлсэн. Гэхдээ цаашид хүүтэй нь амьдарч байгаа тул гомдолгүй гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Галбадрах, хохирогч Б.Савлегүль нарын мэдүүлэг, улсын яллагчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Г.Галбадрах нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 02 дугаар хороо 41 дүгээр байрны 11 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүүгийнхээ хамтран амьдрагч Б.Савлегүлийг “гэртээ оройтож ирлээ” гэж түүнтэй 23 цагийн орчимд маргалдан улмаар шалны модоор түүний гар, толгой, гуя руу цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх түүнийг үзлээ.
Иймд Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас Г.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураалдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гришийн Галбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Галбадрахад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Галбадрахад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Галбадрахад мэдэгдсүгэй.
5. Г.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Галбадрахад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ