| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04591/И |
| Дугаар | 192/ШШ2026/01439 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/01439
2026 02 02 192/ШШ2026/01439
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож баримт бичиг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож баримт бичиг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,700 төгрөгөөс 163,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 163,350 төгрөгийг, хариуцагч ***аас 163,350 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ