| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0252/Э |
| Дугаар | 2025/ДШМ/44 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 27.9.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/44
*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.*******насан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Баянмөнх
Иргэний нэхэмжлэгч *******
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Иргэний хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч *******
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, Т.Эрдэнэбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, Т.Эрдэнэбат, иргэний хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2221003920073 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “*******” ХХК-д замын инженерээр ажиллаж байсан, одоо “******* ******* ” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /.
2. Шүүгдэгч ******* нь “Арц Суврага” ХХК-д замын инженерээр ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойд талын төв замыг засварлахаар зам дээр нүх ухаж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйлийн “а” дахь хэсэгт заасан “Засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-д заасан тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, жолооч нарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг дутуу байршуулж, авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас тус зам дээр 2022 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед ДОР улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл, ДОА улсын дугаарын Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч, улмаар Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч гийн эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдсан шарх, дотуур цус алдалт, хэвлийн язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд “*******” ХХК-аас 6 311 001 төгрөгийг гаргуулж хохирогч ын д 1 246 351 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ийн эд 5 064 650 төгрөгийг, “” ХХК-аас 6 311 001 төгрөгийг гаргуулж хохирогч ын д 1 246 351 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ийн эд 5 064 650 төгрөгийг тус тус олгохоор тогтоож,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3 215 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч “*******” ХХК, ”” ХХК-аас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
... Зам тээврийн осол болсон замын засварын ажлыг хариуцан хийлгэсэн этгээд бол “Арц суварга” ХХК болон “” ХХК- иуд бөгөөд шүүгдэгч ******* нь тус зам засварын ажлыг хариуцан хийлгэсэн, үүрэг бүхий этгээд биш. ... “Арц суварга” ХХК гэрээний дагуу замын эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээсэн. Зам засварлах үүргээ “” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд зам арчлалт, засвартай холбоотой аливаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг “” ХХК-д гэрээгээр хүлээлгэсэн.
... шинжээч нарын дүгнэлтээр тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан байгууллага, албан тушаалтан болон иргэн, хуулийн этгээд зам засварын ажлын аюулгүй байдлын журмыг хариуцан сахин биелүүлэх үүрэгтэй байсан гэсэн дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтүүдээр шүүгдэгч *******ийг үүрэгтэй гэж огт заагаагүй. Шүүгдэгч *******ийн хувьд тухайн зам засварын ажил технологийн дагуу, чанар стандартын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байсан нь тогтоогддог. Түүнээс бус тухайн зам засварын ажлын явцад аюулгүй байдлын журмыг хариуцан сахин биелүүлэх үүрэг хүлээгээгүй. Тухайн зам засварын ажлыг ганц ******* хийж, гүйцэтгээгүй бөгөөд замыг хуулах, дүүргэлт хийх, индүүдэх, дагтаршуулах, асфальт дэвсэх гэх мэт тус тусын ажил үүрэг хүлээсэн хүмүүс ажиллаж байсан. Тэгвэл тэдгээр хүмүүс мөн адил зам засварын ажил үйлчилгээ эрхэлж байсан бөгөөд *******ийн адил эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж харагдаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4-т зааснаас харахад аж ахуйн нэгж байгууллагын эзэн, захирал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ талаарх мэргэшсэн хүнийг ажиллуулж ажилтан болон гуравдагч этгээдүүдийг аливаа эрсдлээс хамгаалах үүрэгтэй байна. Хэрэв энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй бол захирал, эзэн нь хариуцлага хүлээх ёстой байна.
... Түүнээс бус тухайн компанид ажилладаг, ажлыг нь хийж гүйцэтгэж байсан гэдгээр ажилтан *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль бус бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д ноцтойгоор харшлах юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
... Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:
... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4 дэх заалтаас үзвэл аливаа нэг аж ахуйн нэгж, байгууллага тэр дундаа зам засварын ажил гүйцэтгэж байгаа компанийн хувьд зам засварын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, тухайн орчинд аливаа ямар нэг аюул, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлах ажлыг хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтныг заавал томилон ажиллуулахаар заасан байна.
Гэтэл *******ийг “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаартай тушаалаар тус компанид Геодезийн инженер үүрэгт ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулахаар заасан байдаг. ... Гэтэл анхан шатны шүүхээс *******ийн хувьд ажилд томилох тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил үүргийг хариуцаж байсан мэтээр дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
“*******” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээнд заасан ажлыг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хийхээр заасан боловч тус компаниас гэрээнд заасан ажлаа хийгээгүй тул “*******” ХХК-ийн захирал нь ... 2022 оны 08 дугаар сарын 27- ны өдөр зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байгаа замын асфальтыг хуулуулж засварын ажлыг эхлүүлсэн байдаг.
“*******” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний ... 6.2.2-д Гүйцэтгэгчийн ажилчид гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөд гэм хор, хохирол учруулсан бол гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж нөхөн төлнө. 6.2.3-д Гүйцэтгэгч ажлын байрны талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцна ... гэж тус тус зааж, гэрээний дээрх заалтаар тухайн замын эвдрэлтэй хэсгийг засах үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг нь “” ХХК-д хамаарч байхад *******ийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
... ******* нь ... гэрч , нарын мэдүүлгээр, *******ийн Голомт банкинд эзэмшдэг 1245110058 дугаартай төгрөгийн дансны хуулгаар тэрээр 2022 оны 08 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод байж, улмаар дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн болох нь тогтоогдсон.
... Гэрч ын мэдүүлгээр замын эвдрэл нүхнүүдийг асфальтаар цутгаж нөхөж хэвийн болгох ажлыг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийсэн, энэ үед “” ХХК-ийн инженер нь хяналт тавьж, зам дээр анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг хариуцаж байсан нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс *******ийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
... Өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьнаас оролцох талаар танилцуулж, ... Зам, тээврийн яамнаас Зам тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм”-ийг хуулбар үнэн баталгаа даруулж нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгч, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан.
... Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийг батлахдаа мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлон заахдаа Зам, тээврийн яамны АЗХЭШСТ-ийн /Хуучин нэрээр/ захирлын 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан 04 тоот ажлын даалгаврын дагуу шинэчлэн боловсруулсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам” зөрчигдөж, улмаар авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн хэсэгт зааснаар зүйлчлэн шалгаж, шийдвэрлэхээр заасан байгаа юм.
... Өөрөөр хэлбэл, Зам эзэмшигч, Зам хэрэглэгч, Зам хариуцагч, Зам хариуцагчийн төлөөлөгч, Засвар арчлалтын нэгж, Захиалагч, Захиалагчийн төлөөлөгч нарын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын дүрэм зөрчигдөж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн зохих хэсэгт зааснаар зүйлчлэхээр заасан байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хууль, гэмт хэргийн шинжийг төсөөтэй хэрэглэж, *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэж байна.
Мөн өмгөөлөгчөөс дүгнэлт гаргахдаа *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа талаар дүгнэлт гаргасан боловч анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:
Өмгөөлөгчөөс ... шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах талаарх дүгнэлтийг гаргахдаа шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судалсан Зам, тээврийн сайдын 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм”-ийн заалтуудыг иш татаж, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд заасан Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн шинж, хуулийн зүйл, хэсэг-дүрмийн харилцан уялдаа хамаарал, улмаар *******ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт гаргасан.
Гэтэл шийтгэх тогтоолтой танилцахад өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт зөвхөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан хүсэлт, прокурорын хариу мэдэгдэх хуудас, дансны хуулга зэргийг гаргаж өгсөн гэж тусгаж, харин Зам, тээврийн сайдын 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм”-ийг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн талаар огт тусгаагүй байна.
... анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм”-ийг хэрэгт яагаад ач холбогдолгүй гэж үзсэн, няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
Иймд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
7. Иргэний хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн осол болох урьдач нөхцөл замын нүх ухах, тэмдэг тэмдэглэгээг “Арц суварга” ХХК дангаараа хийсэн юм. Энэ талаар хангалттай нотлогдсон.
Шүүгдэгч *******ийн хувьд “Арц суварга” ХХК-ны замын инженер юм. Манай “” ХХК нь “Арц суварга” ХХК-тай замын ажлын гэрээ байгуулсан боловч тухайн осол болсон замыг ухах үед өөр газар өөр замын ажлыг хийж гүйцэтгэж байсан ба тэднийг замын нүхийг ухсан гэж мэдээгүй байсан. ... Тэр байтугай тухайн ухсан нүхний аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж чадаагүйгээс осол аваар гарсан. Гэтэл энэ бүхний бурууг “Арц суварга”, тэдгээрийн ажилтан нар хариуцах байтал намайг, компанийг иргэний хариуцагчаар татсанг зөвшөөрөхгүй байдаг.
Угтаа “Арц суварга” ХХК-ны 100 хувийн буруутай үйл явдал болоод байхад гэрээ байгуулсан гэдгээр манай компанийг татаад байгааг ойлгохгүй байна.
... Хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хамаарал нь хэний үйлдэл байсан бэ, голлон буруутай этгээд нь хэн байсан бэ гэдгийг шүүх дүгнэн үзэж ядаж ялгамжтай хандах ёстой санагддаг. ...Туслан гүйцэтгэгч гэсэн гэрээтэй гэдгээр осол болсон газрын нүхийг ухаж сэндийлээгүй байхад манай компани намайг иргэний хариуцагчаар татсан нь шүүхийн дүгнэлтээр хамтран хариуцагчаар татах үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.
Иймд иргэний хариуцагч “” ХХК-аас гэм хорын хохиролд гаргуулахаар 50 хувиар шийдвэрлэсэн хохирогч гийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 1246351 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******эд төлөх 5064650 төгрөгийг манай компаниас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.” гэжээ.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам нь зөвхөн ажилтан, ажил олгогчийн дунд үүсэх харилцааг зохицуулна гэх прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Компанийн ажилтан биш гуравдагч этгээд байгаа. Бид нар гуравдагч этгээдийн хувьд хариуцлага хүлээхээр заасан зүйл байхгүй учраас гэм буруугүй гэж хэлэх боломжтой. Ингэснээр маш өргөн хүрээний хариуцлагаас зугтах асуудал яригдана. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм нь ганцхан ажлын харилцааг зааж байгаа зүйл биш, маш өргөн хүрээний ажлыг зохицуулдаг.
... Аж ахуй нэгж үүргээ биелүүлээгүй байхад яагаад тухайн ажлыг хийж байсан ажилтан нь эзнийхээ өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Зөвхөн инженер гэсэн нэршилтэй нь холбож тайлбарлаад байх юм. Өөр нэршил ч гэсэн тухайн хэсэгт багтаж байгаа шүү дээ. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ******* нь тухайн үед талбайн инженер хийж байсан учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой байсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн технологи дээр хяналт тавьж байсан ажилтан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийн ажил мэргэжлийн үүднээс тухайн нүхийг ухсан зүйл байхгүй. Гүйцэтгэгч компанийн хуулийн этгээдийн хариуцлагын асуудал яригдаад байгааг ялгах хэрэгтэй. Хуулийн этгээдийн л хийж гүйцэтгэх ёстой байсан ажил байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байгааг анхаарч авч үзээсэй гэж хүсч байна. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож *******ийг цагаатгаж өгнө үү.” гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуулийн зүйл заалт зөрчигдсөн асуудал яригдаж байна. Аж ахуйн нэгжийн захирал, ажил олгогч нь заавал мэргэшсэн хүнийг томилж аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй байсан. *******ийг хуулиар болон гэрээгээр хүлээгээгүй үүрэгт ажлыг гүйцэтгэсэн мэтээр буруутгаж байгаад гомдолтой байна. “Арц суварга” ХХК болон Зам тээврийн яамны хооронд гэрээ байгуулсан. Мөн “” ХХК-тай байгуулсан гэрээний заалтад хөдөлмөрийн аюулгүй байдлын хэн хангаж ажиллуулах талаар тодорхой дурдсан байдаг. Энэ бүхнийг “” ХХК хариуцаж ажиллах ёстой байсан. ХАБ-ын ажлыг хариуцаж ажиллаж байсан талаар дурдсан. Одоо л мөнгөө төлөөгүй учир ажил хийгээгүй гэж яриад байгаа боловч тухайн үед ажил хийж байсан талаар гэрчилсэн хүмүүс байгаа. Прокурорын тайлбарыг бүрэн сонслоо. ын өмгөөлөгч тайлбартаа мөн дүрэм журмын талаар дурдсан байдаг. Энэ талаар прокурорын дүгнэлтэд иш татаад байна. Гэтэл энэ журам нь хэрэгт хавсаргагдсан зүйл байдаггүй. Зөвхөн тухайн өмгөөлөгчийн тайлбарт л дурдагдсан байгаа. Бодит байдал дээр бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. *******ийг хэрэгт буруутгаж байгаа нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл болж байгаа талаар саналаа хэлсэн. Тиймээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.
10. Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би гурван жил гаран энэ хэргийн хойноос явж байна. Төлбөрөө олж авмаар байна.” гэв.
11. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэлтэй шийдвэр байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн нь мэдээж захирал байгаа. Гэхдээ тухайн талбайд хэрхэн яаж ажиллахыг зааварчлах, хариуцах ажилтан нь ******* байсан. Тиймээс иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн заалт бүрэн дүүрэн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шийдсэн нь ч гэсэн зөв байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
12. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар, гомдлыг бүрэн дэмжиж байна. ... “Арц суварга” ХХК болон “” ХХК гэрээ байгуулсан байсан нь үнэн. Гэхдээ “Арц суварга” ХХК-ийн ажилтан нь тухайн нүхийг ухсан байсан.
... Нэг талдаа шүүгдэгч *******ийн хувьд энэ хэргийн субьект мөн эсэхийг нарийн тогтоох ёстой байсан. Уг нь бол шинэ хуулиар хуулийн этгээд субьект байхаар заасан. Хуулийн этгээд нь ажиллагаа явуулж байсан нь бүрэн илэрхий байна. “” ХХК нь “Арц суварга” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан ажлыг туслан гүйцэтгэгч байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө хийсэн байгаа. Уг нь тухайн ажлыг “” ХХК хийх ёстой байсан ч “Арц суварга” ХХК нь өөрөө түрүүлж хийсэн үйлдэл гаргасан. “” ХХК-ийн нэг ч ажилтан тухайн нүхийг очиж ухаагүй байна. Анхан шатны шүүхээс хоёр аж ахуйн нэгжийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан учраас хохирлыг тэнцүү хуваарилна гэж заасны дагуу л шийдвэрлэсэн. Уг нь хэн нь их буруутай, хэн тухайн үйлдлийг хийсэн бэ гэдгийг огт анхаарч үзээгүй. Зөвхөн гэрээгээр л холбогдож байгаа байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. ... Тиймээс гол хариуцах этгээд нь “Арц суварга” ХХК юм. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар ядаж хариуцлагын хэмжээг багасгах боломж байгаа. Ямартай ч ижил тэнцүү хувиар хохирлыг гаргуулах боломжгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэв.
13. Прокурор Д.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам нь өөрөө аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, зохицуулж байгаа юм. Замын харилцаа гэдэг нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарахгүй. Дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа байдаг учраас дүгнэлт гаргах боломжгүй гэж хөдөлмөрийн улсын байцаагч дүгнэсэн. Мөн нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний актыг нотлох баримтаар тооцуулна гэдэг нь үндэслэлгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үйлдлийг шууд юмуу, шууд бусаар зааж байж нотлох баримт болно.
... Өмгөөлөгчийн хувьд дурдаад байгаа дүрэм нь өөрөө тусдаа харилцааг зохицуулдаг. Ингэхдээ нийтлэг журмыг л зааж өгдөг. Прокурорын хувьд эрүүгийн хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан норм ба дүрэм, журмыг удирдлага болгосон. ... Ажил гүйцэтгэх хэсгийг хаах ёстой, орон нутгийн замын цагдаагийн байгууллагатай зөвшилцөх ёстой, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ёстой, замын тэмдэглээний ажил хийх ёстой, зорчих хэсгийг хаалтаар хашиж анхааруулах тэмдэг тавих ёстой талаар нарийвчилж зааж өгсөн. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдалд заасан дотоод ажил биш гадагш чиглэсэн ажлыг зааж өгсөн юм.
... Хуулийн этгээд мэдээж хариуцлагыг хүлээнэ. Гэхдээ хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тухайн ажлыг хийж байгаа этгээд нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. ... Өмгөөлөгчийн хувьд энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй биш зөрчлийн шинжтэй гэж тайлбарлаж байна. Зөрчил, гэмт хэрэг нь нийгмийн хор уршгаар ялгагдана. Хохирлын хэмжээ өндөр, хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэл гарсан гэдгийг ойлгож байгаа байх.
“” ХХК-ийг хариуцагч биш гэж яриж байна. “” ХХК нь гэрээ байгуулсан учраас эрүүгийн хариуцлага хүлээхгүй ч Иргэний хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг иргэний хариуцагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
4. Шүүгдэгч ******* нь “Арц Суврага” ХХК-д замын инженерээр ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойд талын төв замыг засварлахаар зам дээр нүх ухаж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйлийн “а” дахь хэсэгт заасан “Засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-д заасан тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, жолооч нарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг дутуу байршуулж, авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас тус зам дээр 2022 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед Дор улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл, ДОА улсын дугаарын Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч, улмаар Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч гийн эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдсан шарх, дотуур цус алдалт, хэвлийн язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, цээжний зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч *******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “ ... шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдээгүй, ... зам тээврийн осол болсон замын засварын ажлыг хариуцан хийлгэсэн этгээд бол “Арц суварга” ХХК болон “” ХХК-иуд бөгөөд шүүгдэгч ******* нь тус зам засварын ажлыг хариуцан хийлгэсэн, үүрэг бүхий этгээд биш, ... “Арц суварга” ХХК гэрээний дагуу замын эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээсэн, зам засварлах үүргээ “” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд зам арчлалт, засвартай холбоотой аливаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг “” ХХК-д гэрээгээр хүлээлгэсэн,
мөн ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4-т зааснаас харахад аж ахуйн нэгж байгууллагын эзэн, захирал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ талаарх мэргэшсэн хүнийг ажиллуулж ажилтан болон гуравдагч этгээдүүдийг аливаа эрсдлээс хамгаалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй бол захирал, эзэн нь хариуцлага хүлээхээр байна, ... Шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй байхад гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
7.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.2-д “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна”, 27.4-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан.
Дээрх хуулийн заалтууд нь ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалт ямар байх, ажил олгогчийн эрх, үүргийн талаар зохицуулснаас ажилтаны гэм буруутай үйлдлийг ажил олгогч шууд хариуцах тухай ойлголт гэж үзэх үндэслэлгүй юм.
7.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “” ХХК нь уг осол болсон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойд талын зам засварын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй боловч гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, харин “*******” ХХК-ийн замын инженер ******* нь дээрх зам дээр эвдрэл гэмтэлтэй замын хэсгийг хуулж засварлах зорилгоор 5 см гүнтэй нүх ухаж, замын хөдөлгөөнд осолтой байдал үүсгэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, заасан тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, жолооч нарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг дутуу байршуулж, авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
8. Иргэний хариуцагчийн төлөөлөгч *******аас давж заалдах журмаар “... Тухайн осол болох урьдач нөхцөл замын нүх ухах, тэмдэг тэмдэглэгээг “Арц суварга” ХХК дангаараар хийсэн гэдэг нь хангалттай нотлогдсон байхад намайг, компанийг иргэний хариуцагчаар татсныг хүлээн зөвшөөрөхгүй байна, ... шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
8.1. Ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох баримтуудаар уг осол болсон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойд талын зам засварын ажлыг “*******” ХХК болон “” ХХК хариуцан гүйцэтгэж байсан гэсэн үндэслэлээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан хариуцуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
“*******” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар маргадаг болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд “*******” ХХК болон “” ХХК-ийн хоорондох гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “” ХХК-иар төлүүлэх үндэслэлгүй юм.
8.2. Шүүгдэгч *******ийн хувьд “*******” ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар тушаалаар геодизийн инженерээр томилогдон өөрийн компанийн гэрээт ажил болох Дорнод аймгийн төвийн хатуу хучилттай авто замын ажилд хяналт тавин замын инженерээр ажиллаж байхдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойд талын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох дүрэм, журамд заасан арга хэмжээг аваагүй байж зам засварын ажлыг хийсэн болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу “*******” ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, Т.Эрдэнэбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 2025/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд “*******” ХХК-аас 12,622,002 /арван хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч ын д 2,492,702 /хоёр сая дөрвөн зуун ерөн хоёр мянга долоон зуун хоёр/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ийн эд 10,129,300 /арван сая нэг зуун хорин есөн мянга гурван зуу/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.” гэж өөрчилж,
6 дахь заалтаас “... “” ХХК ...” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ