| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06850/И |
| Дугаар | 192/ШШ2026/01498 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/01498
2026 02 03 192/ШШ2026/01498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***,
Нэхэмжлэлийн шаардлага: Авто зогсоолд дур мэдэн машин байршуулахгүй байхыг даалгаж, зогсоолын төлбөр 940 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
Шүүх хуралдааныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***-ийн эзгүйд хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь ***д холбогдуулан авто зогсоолд дур мэдэн машин байршуулахгүй байхыг даалгаж, зогсоолын төлбөр 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “1. *** дугаарын авто зогсоолд өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн машин байрлуулахгүй байх. 2. Зогсоолын түрээсийн төлбөр төлүүлэх. ***-с зээлээр худалдан авах гэрээтэйгээр*** дугаар авто зогсоолыг ашигладаг бөгөөд 2024.08.31 өдрөөс тус байрны *** гэж хүн 1,600,000 төгрөг ямар нэгэн үндэслэлгүй утсаар ярьж нэхэмжилсэн бөгөөд үндэслэлгүй учир өгөөгүй болно. Гэтэл тухайн өдрөөс буюу 2024.08.31-c 2024.09.09 өдөр хүртэл *** улсын дугаартай авто машиныг байршуулсан мөн 2024.10.14-ний байдлаар ***улсын дугаартай авто машиныг байрлуулсан ба шаардлага тавихад хэл амаар доромжлон "Хохь чинь мэдрэл муут" гэх мэтээр хүлээж авахгүй байгаа тул тухайн иргэнээс зогсоолын түрээс болох одоогийн байдлаар 12 өдрийн зогсоолд байрлуулсны 240,000 төгрөгийг (өдрийн 20,000) нэхэмжилж байна. Мөн тус иргэний удаа дараагийн бусдын эд хөрөнгөд халдсан ашигласан, дамжуулсан ашиглуулсан зэрэг үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү Цаашдаа тухайн иргэнд миний эзэмшлийн зогсоолд удаа дараа машин байрлуулахгүй байхыг хуулийн дагуу тайлбарлан ойлгуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч *** нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...1. 2024.08.31-c 2024.09.09 өдөр хүртэл нийт ***н нөхрийн гэх *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг тавьж бүтэн зогсоол эзэмшин, 2. 2024.10.14-c 2024.10.28 өдөр хүртэл нийт 14 хоног ***тай хамаарал бүхий этгээдийн гэх***улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж бүтэн зогсоол эзэмшин, 3. 2024.10.28-c 2024.11.20 өдөр хүртэл нийт 24 хоног ***н нөхрийн гэх *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг дахин 2 дугаарын зогсоолын ТАЛ зогсоол эзэмшин, 4. 2024.11.20-c 2024.12.01 хүртэл нийт 11 хоног ***-н хамаарал бүхий этгээдийн гэх ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг тавьж БҮТЭН зогсоол эзэмшин, нийт хуанлийн 59 хоног Монгол улсын иргэн *** миний эрхэнд санаатайгаар бүлэглэн халдсанд туйлын их гомдолтой байна. Мөн тухайн зогсоолд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн авто тээврийн хэрэгслүүдийг байршуулан бүтэн эзэмшсэн нийт 35 хоногийн нэг өдрийг 20,000 төгрөгөөр бодон 700,000 төгрөг болон тал хэсэгт байршуулсан нийт 24 хоногийн нэг өдрийг 10,000 төгрөгөөр бодон 240,000 төгрөг нийт 940,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч талаас шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай ***нь ***байранд байрладаг бөгөөд уг орон сууцыг 2019 онд *** ашиглалтанд оруулж *** агуулахтайгаар ажлын зургийг хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд авто зогсоолын шал нь будаггүй, ямар ч тэмдэг тэмдэглэгээгүй, ямар ч камергүйгээр өгсөн байсныг иргэд удаа дараа шаардлага тавьсны эцэст 2024 оны 05 сарын 20 ны өдөр шал, ханыг будуулж авсан бөгөөд ***шалны тэмдэглэгээг буруу хийлгэсэн, дураараа аашилсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх бөгөөд 5 авто зогсоолыг 11 зогсоол болгож буруу хувааж будлиан үүсгэсэн. Тус ***миний ***ын нэр дээр ***талбайтай, Авто зогсоолын зориулалттай, Гэрчилгээний ***, Улсын бүртгэлийн Ү-***дугаартай үл хөдлөх хөрөнгөтэй. Манай хүүгийн авто зогсоол нь 2 баганы хооронд байрладаг бөгөөд Улсын комисст хүлээлгэж өгсөн ажлын зургийн дагуу болон бодит байдалд 15м кв хэмжээтэй 2 авто зогсоолын буюу 30 мкв-ын хэмжээтэй талбайд байршдаг бөгөөд одоогийн байдлаар 30 м кв талбайд буруу тэмдэглэгээ хийж 3 машин зогсохоор болгож 15м кв талбайг өмчилж, эзэмших ёстой байтал 10 м кв зайд багтаж чадахгүй машин оруулахдаа толио эвхдэг, буухдаа хоёр талаараа бууж чадахгүй зогсоолд орохоосоо өмнө зогсож буудаг, зогсоолд орох, зогсоолоос гарахдаа 3 аас 4 удаа хөдөлгөөн хийж гарч, орж байна. Иймд энэ авто зогсоолын захиалгын гэрээ, байршилтай холбоотойгоор үүссэн асуудал нь манайхтай холбоотой үүссэн маргаан биш Авто зогсоол захиалгын гэрээ хийсэн"***-тай холбоотой хэрэг юм. Цаашид бид өөрийн өмчлөлийн 15 м кв талбайгаа бүрэн гүйцэд өмчилж ашиглах тул манай 15 мкв-ын авто зосоолын 5 м кв талбайд машинаа байрлуулахгүй, ашиглахгүй байхыг мэдэгдэж байна. Миний хувьд нэхэмжлэгч ***ын түрээсэлж буй автозогсоолыг ашиглаагүй, машинаа тавиагүй, ***гэж гэрч машинаа тавьсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.
Бие даасан шаардлага шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд хариу тайлбар гаргахдаа: “...Маргаан бүхий 2 тоот автозогсоолын хувьд манай компани иргэн ***тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд ашиглуулж байсан. Манай компани Улсын бүртгэлийн байгууллагад хандан барилгын зургаараа 1 зогсоолын талбайн хэмжээг 11 м.кв гэж заасан байхад иргэн ***ын 3 тоот зогсоолын талбайн хэмжээг 15 м2 гэж гэрчилгээ олгосон нь буруу болсон талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ, зураг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас хариу тайлбар, ***ийн дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***-аас хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***-ийн дүрэм, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, ***ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгийн хуулбар, Ү-***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Шүүгчийн захирамжаар ***ийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг, Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар албан бичиг, хавсралтыг ирүүлсэн байна.
Шүүхээс үзлэг хийх ажиллагаа, гэрч асуух ажиллагаа хийгдсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д холбогдуулан нь ***тоот авто зогсоолд машин байршуулахгүй байхыг даалгаж, зогсоолын төлбөр 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн автозогсоолд машинаа байршуулаагүй, өөрийн өмчлөлийн автозогсоолоо ашигласан, *** гэх өөр хүн ***лын эзэмшлийн автозогсоолыг ашигласан тул би хариуцагч биш хэмээн маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар тайлбар гаргасан.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хэрэгт авагдсан Автозогсоол захиалгаар бариулах гэрээг 2022 оны 06 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ***олон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** нар байгуулж, нэхэмжлэгч нь ***тоот автозогсоолыг 45,000,000 төгрөгөөр захиалж, төлбөрийг 5 жилийн хугацаанд төлж барагдуулах, ийнхүү төлснөөр автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг ***хүлээжээ (хэргийн 5-6 дахь тал). Нэхэмжлэгч уг гэрээний дагуу 2 тоот автозогсоолыг эзэмших, ашиглах эрх үүссэн байна.
6. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэхь хэсэгт “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2 тоот зогсоолыг гэрээний дагуу эзэмших эрхтэй тул түүнийг хуульд заасан шударга эзэмшигч гэж үзнэ. Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн зогсоолд хариуцагч 2024 оны 08 сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл нийт 10 хоног, хариуцагчийн нөхрийн гэх ***Т улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг тавьж бүтэн зогсоол эзэмшин, 2024 оны 10 сарын 14-ний өдрөөс 10 сарын 28 өдөр хүртэл нийт 14 хоног, ***тай хамаарал бүхий этгээдийн гэх***улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьсан, 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл нийт 24 хоног ***ын нөхрийн гэх ***лсын дугаартай тээврийн хэрэгсэлийг, 2024 оны 11 сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 сарын 01 хүртэл нийт 11 хоног ***ын хамаарал бүхий этгээдийн гэх *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж нийт *** хоног ашигласан хэмээн тайлбарладаг.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах ба нэхэмжлэгч, хариуцагч нар үндэслэлээ нотолж оролцоно.
9. Нэхэмжлэгч нь хариуцагч автомашиныг өөрийн эзэмшлийн 2 тоот автогсоолд байршуулсан талаар видео бичлэгийг нотлох баримтаар гаргаж, шүүх 2025 оны 09 сарын 18-ны өдөр 14 ширхэг видео бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн ба бичлэг тус бүрийн гарчигт байх огноо нь автомашиныг байрлуулсан өдрүүд хэмээн тайлбарлаж байна. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр 2024 оны 09 сарын 04, 09 гэх гарчигтай бичлэгт ***улсын дугаартай хар өнгийн ***0 маркийн автомашин, 2024 оны 11 сарын 13-ны өдөр, 2024 оны 11 сарын 20 гэх гарчигтай бичлэгт ***улсын дугаартай улаан өнгийн ***маркийн автомашин голын буюу 2 тоот автозогсоолд байршуулсан байгаа нь харагдаж байна (хэргийн 111-136 дахь тал). Бичлэгт дурдагдаж ***УЕТ улсын дугаартай хар өнгийн *** маркийн автомашин нь гэрч ***ийн ашиглалтын автомашин юм (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрчийн мэдүүлэг). Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн лавлагаагаар ***улсын дугаартай улаан өнгийн *** маркийн автомашин нь хариуцагч ***ыг өмчлөлийнх болох нь тогтоогдсон (хэргийн 106 дахь тал).
10. Гэрч *** нь шүүх хуралдаанд хариуцагч ***тай голын буюу 2 тоот зогсоолыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр амаар тохирч, түрээсийн төлбөрийг 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн, улмаар 09 сарын 01-нээс эхлэн машинаа тавьж эхлээд 7-8 хоног тавьсан, дараа нь маргаантай байсан учраас өөр газар машинаа тавьсан гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч өөрийн өмчлөл, эзэмшлийн бус автозогсоолыг ***д ашиглуулахаар тохирсноос үүдэн нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд автомашинаа зогсоолд тавих боломжгүйд хүрсэн байна. Иймд 2 тоот автозогсоолыг эзэмших эрхгүй атлаа эрхтэй мэтээр ***д автозогсоолыг ашиглуулсны үр дагаврыг хариуцагч *** хариуцна.
11. Харин 2024 оны 10 сарын 14-ний өдрөөс 2024 оны 10 сарын 28-ны өдрүүдэд 2 тоот автозогсоолыг гэрч *** ашигласан байх ба ийнхүү ашиглахад хариуцагч оролцоогүй,*** нислэгийн хугацаа тулж яаралтай байсан шалтгаанаар нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр зогсоолд машинаа тавьсан байна (шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан гэрч ***ийн мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлийн 121 дэхь талд авагдсан гэрч ***ийн гар бичмэл). Иймд хариуцагч *** зогсоолыг ашиглаагүй хугацааны үр дагаврыг буюу гэрчийн ашигласан хугацааны асуудлыг хариуцахгүй юм.
12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн хүрээнд шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр 2024 оны 08 сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл нийт 10 хоног, 2024 оны 11 сарын 13, 2024 оны 11 сарын 20-ны өдөр нийт 12 хоног хариуцагч*** автозогсоолыг өөрөө болон бусдад зөвшөөрөл өгөх байдлаар ашигласан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад цаг хугацаанд хариуцагч автозогсоолыг ашиглаж байсан нь нотлох баримтаар нотлогдсонгүй.
13. Хариуцагч ***нь 3 тоот 15 м.кв автозогсоолын өмчлөгч тул өөрийн автозогсоолоо ашигласан гэж тайлбарлаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***-аас автозогсоолын талбайн хэмжээ зөрснөөс маргаан үүсэж улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлийн асуудлаар хандсан гэх боловч автозогсоолын талбай зөрүүтэй бүртгэгдсэнээс үүдэлтэйгээр хариуцагч нь шударга эзэмшигчийн автозогсоолоо зориулалтын дагуу ашиглах эрхэд саад учруулж болохгүй юм. Цаашлаад хариуцагчийн уг татгалзал үзлэгээр илэрсэн 2024 оны 11 сарын 13, 20-ны өдрүүдэд машин байршуулахад хамааралтай болохоос өмнөх буюу 2024 оны 09 сард гэрч ***д 2 тоот автогзогсоолыг ашиглуулахад хамааралгүй болохыг дурдана.
14. Нэхэмжлэгч ***-тай байгуулсан гэрээгээ үндэслэж, 1 өдрийн автозогсоол ашигласны төлбөрийг 20,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй. Хариуцагч нь автозогсоолыг өөрөө болон бусдаар дамжуулж ашигласан 12 хоногт ногдох 240,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь заалтад нийцнэ.
15. Иймд ***тоот авто зогсоолд машин байршуулахгүй байхыг хариуцагч *** даалгаж, зогсоолын төлбөр 940 000 төгрөг гаргуулах шаардлагаас 240,000 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
16. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэхь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь заалтыг баримтлан ***тоот авто зогсоолд машин байршуулахгүй байхыг хариуцагч ***д даалгаж, 240,000 төгрөгийг хариуцагч***аас гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч шүүгч Б.Ганцэцэг