Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                  Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                                *******

                                                                              *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2521002240219 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.1. Мон Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, *******гийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/.

1.2. Мон Улсын иргэн, ******* овогт ийн , Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, *******гийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг, гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 01-ний өглөө иргэн ийн эзэмшлийн ухаа зүсмийн, хүрэн зүсмийн 2 тооны үнээ буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь ын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй моторциклийг ашиглан шунахайн сэдэлтээр хууль бусаар хулгайлан авч, бусдад худалдан борлуулж хохирогч ид 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг, гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн гийн эзэмшлийн олон тооны буюу 3 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч д 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн Матад сумын 3-р багийн нутаг, гэх газраас 2025 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн ы эзэмшлийн мухар улаан хүрэн зүсмийн хар халзан зүсмийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь ын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан шунахайн сэдэлтээр хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч д 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******ийг 3 жилийн хорих ял, *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 3,600,000  төгрөг,  хохирогч ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 1,980,000 төгрөг, нийт 5,580,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн буюу 2,790,000 төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч ид олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 539,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус бүр 269,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Би хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч , нарын хохирлыг бүрэн барагдуулсан.

Хохирогч үнэлгээний хохирлыг авахгүй гэснээс болж төлж чадаагүй болно. Анхан шатны шүүх хуралдаан дээр үнэлгээний үнээс нэмэгдүүлж 600 000 төгрөг болсныг би хүлээн зөвшөөрч нийт 5 580 000 төгрөгийг шүүгдэгч *******тай хувь тэнцүүлэн 2 790 000 төгрөгийг тус тус гаргуулахаар тогтоосныг өмгөөлөгчийн зөвлөмжийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж хохирогч ийн хохирлыг бүрэн төлж барагдуулах хүсэлт гаргахад шүүгчээс завсарлага авч хохирол төлөх хуульд заасан боломжийг хангахгүйгээр шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хохирогчийн хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал үүссэн.

Шүүх хуралдааныг хуульд зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авч хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулах байсныг шүүхээс хангаагүйд гомдолтой байна. Иймээс хохирогчийн төлбөр бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан болно.

Миний бие хүнд гэмтлийн улмаас тархины байнгын өвчлөлтэй, эмнэлгийн хяналтанд байдаг, өндөр настай аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, амьдралын хувьд хүнд, ар гэрээ тэжээн тэтгэдэг. Хохирогч ийн хохирлыг барагдуулж байна, улсын орлого болгосон 269 000 төгрөгийг бүрэн барагдуулж байна. Иймд шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Би хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч , нарын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч ийн шүүх хуралдааны үед үнэлгээний тогтоосон дүнгээс дээгүүр дүнгээр хохирлоо нэхэмжилснийг зөвшөөрч хохирол төлөх болсон.

Хохирогч ийн хохиролыг төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоног завсарлага авахаар хүсэлт гаргахад шүүхээс хангахгүй шууд хуралдааныг явуулж хорих ял оногдуулсан.

Би тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэлгүй, зүрхний хүнд өвчлөлтэй, тархины хүнд даралттай, эмнэлгийн хяналтанд байдаг, 1 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг.

Хохирогч ийн хохирлыг төлж барагдуулж байгаа, гэм буруугаа ухамсарлаж уучлалт гуйсан. Улсын орлого болгох 269,000 төгрөгийг төлсөн.

Иймд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү.” гэжээ.

7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хувьд бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, бүлэглэн хулгайлсан. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч *******, нарын хувьд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаанд орсон. Тухайн шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогч , Регзэн нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байсан. Цэдэвдоржийн хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч үнэлгээний хувьд маргаантай байсан. Тиймээс төлөөгүй байсан гэж ойлгож болно. Ингээд анхан шатны шүүхээс эцэслэж хохирлын хэмжээг 5,580,000 төгрөгөөр эцэслэсэн. Ингээд шүүгдэгч нараас хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн унаж явсан мотоциклийн төлбөрийг хуваан гаргуулахаар дурдсан. Миний үйлчлүүлэгч ын хувьд ганц бие эцэг хүн байгаа. Охины хамт амьдардаг. Мөн эмнэлгийн эрүүл мэндийн шалтгааны талаар давж заалдах гомдолд бүрэн дурдсан байгаа. Ингээд хохирлын асуудал нэгэнт тодорхой болсон тул давж заалдах шүүх хуралдаан болохын өмнө төлж барагдуулсан байгаа. Одоо нэмж нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн. Иймд миний үйлчлүүлэгч нарт ял хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Оногдуулсаны ялын хэмжээг хамгийн багаар буюу 3/1-ээс хэтрүүлэхгүйгээр оногдуулах боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч  *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 01-ний өглөө иргэн ийн эзэмшлийн ухаа зүсмийн, хүрэн зүсмийн 2 тооны үнээ буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь ын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан шунахайн сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч ид 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн гийн эзэмшлийн олон тооны буюу 3 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч д 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн Матад сумын 3-р багийн нутаг гэх газраас 2025 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн ы эзэмшлийн мухар улаан хүрэн зүсмийн, хар халзан зүсмийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь ын эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан шунахайн сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч д 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Матад сумын 2 дугаар багийн нутаг гэх газар манай малчин , нар үхэрнүүдийг маань малладаг бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр услахад байсан ухаа зүсмийн үнээ, хүрэн зүсмийн үнээг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэхэд байхгүй байсан талаар мэдэгдсэн. Тэрнээс хойш тухайн үхэрнүүдийг хайгаад олоогүй. ...Манай алдагдсан үхрүүд нь ухаа зүсмийн үнээ, хүрэн зүсмийн үнээ бөгөөд омрууг нь сэтэлчихсэн, хоёр чихийг нь тайрчихсан имтэй үхэрнүүд байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх 37-38х/,

-хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Манай үхэрнүүд Матад сумын 2 дугаар баг гэх газрын урд талаар бэлчдэг юм. Төрсөн хүү ийн хамт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө очиж үхэрнүүдээ услахад бүрэн байсан ба хэд хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр очиж үхэрнүүдээ услахад 3 тооны үхэр буюу ухаа зүсмийн үнээ, улаан зүсмийн үнээ, хүрэн зүсмийн үнээнүүд байхгүй байсан тул ойр орчмын айлуудын үхэрт үзээд олдохгүй байсан. Тэрнээс хойш үхэрнүүдээ хайгаад ерөөсөө олдоогүй юм аа ...” гэх мэдүүлэг /1-р хх 139-140х/,

-“ ...******* гэгч нь надтай ирж уулзаж малын эзэн аас өгсөн малаа таньд өгч хохирлоо барагдуулах гэсэн юм аа гэхээр нь би зөвшөөрч түүнээс 3 үхрийнхээ оронд ухаа зүсмийн соёолон насны үнээ, хүрэн халзан зүсмийн хязаалан насны үнээ, хүрэн тарлан зүсмийн бяруу, хүрэн цавьдар зүсмийн хязаалан гүү зэргийг авч хохирлоо бүрэн барагдуулсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. ...Би хохирлоо бүрэн гаргуулж авсан болохоор гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх 143-144х/,

-хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Матад сумын 3 дугаар багийн нутаг Боонгын гэх газар мал маллаж амьдардаг бөгөөд 2025 оны 3 дугаар 22-ны өдөр үхэр дээрээ очиж бүртгэхэд 2 тооны үхэр буюу мухар улаан хүрэн зүсмийн бүдүүн эр үхэр /17 настай/, сармай хар халзан зүсмийн бүдүүн эр үхэр /15 настай/ үхрүүд байхгүй байсан ба дүү аас асуухад 2025 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчим үхэр хураахад байсан гэж хэлсэн тул ойр орчмын айлуудаар яваад олоогүй юм. Ингээд саахалт айл ахаас асуухад 2025 оны 03 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим ахын малчин гэх залуу 20 орчим насны шар царайтай залуутай хамт мотоциклтой танай үхэрт явж байхад нь харсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн айл дээр буюу Толгой үүр гэх газар 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр очиж үзэхэд сүүлийн 10 хоногт хийсэн бололтой 2 үхрийн сэвс, бас манай алдагдсан үхрийн зүстэй адилхан үхрийн шийр байсан тул тухайн айлын туслах малчин ыг шалгуулах хүсэлтэй Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 226-227х/,

-“ ...Тухайн хэрэг үйлдсэн *******ийн ээж Т. гэгч нь надтай утсаар холбогдож миний 2 үхрийн хохирлыг барагдуулахаар болж миний ХААН банкны тоот данс руу 6,000,000 төгрөг орсон тул миний хохирол бүрэн барагдсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирол гаргуулахгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 230-231х/,

-иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Матад сумын 2 дугаар баг Толгой үүр гэх газар туслах малчин ******* 2024 оны 11 дүгээр сараас эхэлж манай үхэрнүүдийг маллаж байсан ба манай талийгаач төрсөн дүү 2024 оны 02 дугаар сард байх шинээр нь худалдан аваад өөрөө унаж байсан Даюун маркийн мотоциклоо 2024 оны 11 дүгээр сард туслах малчин *******т өгсөн юм. Тэгтэл 2025 оны 03 дугаар сарын сүүлээр ******* нь тухайн мотоциклтой үхэртээ байнга явдаг байсан ба тухайн мотоциклийг ашиглаж хулгайлсан үхрээ тууж гэрийн гадаа авчирч үхрээ нядалдаг байсан байна лээ. Тэгээд 2025 оны 4 дүгээр сарын эхээр туслах малчингүй болчихсон болохоор би өөрөө тухайн мотоциклийг унаж байхад рам хэсгээрээ хугараад бас эд ангиуд нь дуугараад явж болохгүй байсан тул задлаад сэлбэж үзэх гэсэн боловч болохгүй байхаар нь хөнгөн цагааныг нь түүж аваад бусад хэсгүүдийг нь хаячихсан. *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн унаж байсан гэх улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг өөрөө унаж байгаад эвдэж задалж хаясан тул нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 146-147х/,

-гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчим хадам ах ******* залгаад “хүрээд ир, ах нь үхэр зарах хэрэгтэй байна” гэхээр нь өөрийнхөө эзэмшлийн Приус-30 маркийн ДОА улсын дугаартай автомашинтай аймгийн төвөөс 10 цагийн үед гараад сумын төвд 14 цагийн орчимд очсон. *******тэй утсаар ярихад “хөдөө гэрийнх нь хойд талд километр орчим зайд байдаг эзэнгүй малын саравчинд хүрээд ир” гэхээр нь хэлсэн газар нь очиход ах *******, дүү ******* хоёр байсан ба би ах *******ээс “хаанаас авсан үхэр вэ гэхэд ах нь хүнээс авсан юм, чи зараад өгчих, ахад нь малын бичиг гарахгүй болохоор миний дүү малын гарал үүслийн бичгийг зохицуулаарай” гэж хэлэхээр нь зөвшөөрч махыг машиндаа ачаад аймгийн төвд 20 цагийн орчим ирээд Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын хойд талын эгнээнд байдаг махны бойны цэг дээр очсон. ...Би өөрөө малын “А” данстай боловч малчны тамга аваагүй болохоор аав Т.Энхбаярын нэр дээр багийн малын эмч рүү залгаад цахимаар 2 тооны үхрийн бичиг авч тухайн гарал үүслийн бичгийн кодыг үхрийн мах зарсан газраа өгсөн. ...Би зөвхөн махыг нь авч явсан болохоор үхрийн толгой, арьс шийр яасныг мэдэхгүй. ...Тухайн үед ах ******* хүнээс авсан гэхээр нь авлагатай хүнээсээ үхэр авсан юм байлгүй гэж бодоод зарж өгсөн юм.” гэх мэдүүлэг  /1-р хх 46-47х/,

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Би Хэрлэн сумын 4 дүгээр багт орших “Дорнын алтан тал” ХХК-ийн мал мах хүлээн авах цэгийг ажиллуулдаг ба 2025 оны 02 дугаар сарын 01-ний орой 2 тооны үхрийн мах зарахаар үл таних 25-30 орчим насны залуу ирэхээр нь малын гарал үүслийн бичигтэй эсэхийг асуухад байгаа гээд “5949304” код хэлсэн. Махны үнэ 2,850,000 төгрөг болсон бөгөөд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө ХААН банкны тоот данснаасаа зарсан хүний өгсөн ХААН банкны тоот данс руу мөнгийг нь “uher” гэсэн утгатай шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх 50-51х/,

-гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү ******* залгаад “таны данс руу 2,400,000 төгрөг хийчихье, та 1,300,000 төгрөгийг наашаа ын данс руу хийчихээрэй” гэж хэлэхээр нь за гээд удаагүй байж байтал миний данс руу 2,400,000 төгрөг орохоор нь хүү ын ХААН банкны тоот данс руу 1,300,000 төгрөгийг нь хийгээд үлдсэн мөнгийг нь хэрэглээндээ хэрэглээд дууссан. ...Манай хүү ******* нь өөрийн гэсэн дансгүй болохоор над руу цалингаа авахаараа мөнгө шилжүүлдэг болохоор нь тухайн үед цалингаа авсан юм байлгүй гэж бодоод учирлаж асуугаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх 52-53х/,

-гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Миний санаж байгаагаар 2025 оны 02 дугаар сарын дундуур байх манай найз ******* залгаад “найз нь өрөө өгнө, бас бензин тосны мөнгө өгнө, манай ах ******* үхэр зарах гэж байгаа юм аа, чи машинтайгаа хүрээд ирээч” гэж хэлэхээр нь ээж ийн эзэмшлийн саарал өнгийн Ланд-80 маркийн УБЭ улсын дугаартай автомашинтай аймгийн төвөөс үдээс хойш ганцаараа гараад орой нар жаргаж байхад Матад суманд очиж *******тай утсаар ярьж байгаад сумын төвөөс баруун урагшаа 10 гаруй километрт байх хөдөө гэрт нь очиход гэрийнхээ зүүн урд ойрхон 3 тооны үхэр буюу ухаа зүсмийн үнээ, улаан зүсмийн үнээ, хүрэн зүсмийн үнээг нядалчихсан байсан болохоор манай машинд үхрийн мах, арьс, толгой зэргийг ачаад орой 22 цагийн орчим аймаг руу хөдөлсөн. Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ хороололд байрлах “Онон” махны зах дээр очиж үхрийн мах авч байгаа танихгүй ченж эгчид махаа зараад мөнгийг нь өөрийнхөө ХААН банкны тоот данс руу авахад 7,577,000 төгрөг орсон. Тэгээд ******* надад өгөх өртэй байсан ба тухайн өрөө оруулаад 2,077,000 төгрөгийг дансандаа үлдээж *******ын данс руу 5,500,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Надад ойлгуулахдаа ******* ахын үхэр байгаа юм, малын “А” дансгүй болохоор намайг олоод өгчих гэсэн болохоор олж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 150-151х/,    

-гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Онон” махны зах дээр 2005 оноос хойш жижиглэн махны худалдагч хийж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаднаас үл таних 20-30 орчим насны хоёр залуу орж ирээд “үхрийн мах авах уу” гэхээр нь малын гарал үүслийн бичигтэй эсэхийг асуухад байгаа гээд “5958625” код хэлсэн. 3 тооны үхрийн нойтон мах байсан ба нийт 540 кг болсон. Тухайн залуугийн өгсөн ХААН банкны тоот данс руу өөрийнхөө ХААН банкны тоот данснаасаа 7,577,000 төгрөгийг “ouynaa. mah” гэсэн утгатай шилжүүлсэн байна лээ. Мөн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үл таних 20-30 орчим насны хоёр залуу гадаа “үхрийн мах зарна” гээд байж байхаар нь гарал үүслийн бичигтэй эсэхийг асуухад байгаа гээд “5978026” код хэлсэн. Тэгээд очиж харахад 2 тооны нойтон үхрийн мах байсан ба хиллэж үзэхэд нийт 492 кг болж тухайн мах зарсан залуугийн ХААН банкны тоот данс руу өөрийнхөө ХААН банкны тоот данснаасаа 6,872,000 төгрөгийг “.үхэр.492 кг” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгэхээс хулгайн мах гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 156х/,

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Би Хэрлэн сумын 5 дугаар багийн малын их эмчээр ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай багийн малчин иргэн гийн зээ хүү Төртогтох фейсбүүкээр холбогдож “эмээ гийн нэр дээр 3 тооны үхрийн малын гарал үүслийн бичиг авъя” гэхэд нь “зургаа явуул” гэж хэлээд надад үхрийн махны зураг ирэхээр нь цахимд оруулан шивэлт хийж кодыг нь Төртогтох руу явуулсан. ...Тэгэхээс хулгайн махны зураг явуулж байгааг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 157х/,

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Би Баянтүмэн сумын 2 дугаар баг “Дунд шорвог” гэх газар ач хүү ын хамт амьдардаг бөгөөд манай ач хүү ын найз нь /нэрийг мэдэхгүй/ малын гарал үүслийн бичиг аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь миний нэр дээр 3 тооны үхрийн гарал үүслийн бичиг авч өгсөн гэдгээ надад хэлсэн. Тухайн хүмүүс нь малаа өөрсдийнхөө нэр дээр тоолуулаагүй байгаа тул гарал үүслийн бичиг гарахгүй гээд гуйгаад байхаар нь манай ач хүү маань тусалж өгсөн юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /1-р хх 160х/,

- гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...манай саахалт айл ы үхрүүдэд улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой хүн дундуур нь явж байгаа харагдсан. Ингээд тухайн үхрүүдийн хажуугаар үхрээ туугаад өнгөрөхөд над руу мотоциклтой хүн хүрээд ирэхээр нь би “та хоёр юу хийж яваа юм бэ?” гэхэд “үхэр шүүж явна” гэж хэлэхээр нь тоохгүй цаашаа явчихсан юм аа ...” гэх мэдүүлэг /1-р хх 246-247х/,

- гэрч гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найз ******* над руу залгаад “Матад сум руу чиний машинтай явах хэрэг байна, манайх ах *******ийн хөдөө гэрээс үхэр нядлаад махыг нь ачиж авчирна, чамд түлш тосны мөнгийг хангалттай өгнө” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. ...Манай найз ******* надаас гуйж ах *******ийн үхэрнээс нядалж авч ирнэ” гэж хэлсэн болохоор нь явж өгсөн. Тэгэхээс хулгайн үхэр мал гэдгийг огт мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /2-р хх 4-5х/,

-Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн хохирогч ийн 2 тооны үхрийг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 57-62х/,

-Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг 539,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 65-71х/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 14, 221х/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн схем /1-р хх 19х/,

-Дансны хуулгат үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 20, 192, 2-р хх 46, 81-82х/,

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 22-31, 2-р хх 49-53, 55-104х/,

-“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 57-62, 65-71, 162-167, 168-174, 2-р хх 11-16, 17-23х/,

-Мал эмнэлгийн гэрчилгээний дэлгэрэнгүй, хавсаргасан зургийн хамт /1-р хх 190, 2-р хх 44-45х/,

-ын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 194-196х/,

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх 107х/,

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт /2-р хх 105-106х/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 93, 101х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Шүүгдэгч *******, ******* нар нь “ ...Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч , нарын хохирлыг бүрэн барагдуулсан.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ийн хохирлыг шүүх хуралдааныг хуульд зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авч хохирлыг бүрэн төлж барагдуулах байсныг шүүхээс хангаагүйд гомдолтой байна.

Иймд шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:,

1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах; гэж заажээ.

Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял, шүүгдэгч *******т мөн зүйл хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэнтэй нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.” гэж заасан бөгөөд шүүх хуралдааныг завсарлуулах эсэх нь мөн шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хохирогч ид хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж, шүүгдэгч нараас хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр үргэлжлүүлэн явуулж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3,600,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 1,980,000 төгрөг, нийт 5,580,000 төгрөгийг хохирогч ид төлсөн, шүүгдэгч ******* 269,000 төгрөгийг улсын орлогод оруулсан баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болно.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 70 хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/322 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 70 хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Г.УРТНАСАН

        ШҮҮГЧИД                                                                     С.ГАНЧИМЭГ

    Ц.ЭРДЭНЭЗУУ