2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/02379

 

 

 

 

 

 

 

2026 03 03

192/ШШ2026/02379

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********* дүүрэг, ** дугаар хороо, ********** барилгын ** давхар *** тоотод байрлах, ********* ББСБ ХХК /РД:*********/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********** дүүрэг, ** дугаар хороо, З***н 3 гудамж, ** тоотод оршин суух, Б***** овогт С********ийн Х****** /РД:************,/

 

Хариуцагч: ***** дүүрэг, ** дүгээр хороо, ****** рашаан гудамж *****, *** тоотод оршин суух, Ч******* овогт Ч*******ын Б******** /РД:**********/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,038,854.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******, М.*М***********, хариуцагч Ч.Б********, С.Х********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээлдэгч С.Х****** нь "****** ББСБ" ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-1****** дугаартай зээлийн гэрээ байгуулж 21,600,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч С.Х****** анх зээлийн гэрээ байгуулахдаа ФГ-1***** дугаартай фидуцийн гэрээ байгуулж ****УКА дугаартай Toyota Estima Hybrid маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл олгосон. Ингээд хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг "******** ББСБ" ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр авч явсан. Зээлийн эргэн төлөлт төлөлгүй гэрээний үүргийг зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 557 хоногийн хугацаа хэтэрсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан боловч хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь дээрх хөдлөх хөрөнгө хаана байгаа нь тодорхойгүй, зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтөө хийхийг шаардсан ч төлөөгүй, уулзаж хүсэлт бичүүлж авсан ч зөрчсөн болно. Иймд хариуцагчаас үндсэн үлдэгдэл 21,333,131.81 төгрөг, хүүнд 9,613,352.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 92,370.33 төгрөг, нийт 31,038,854.31 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **************ББСБ ХХК нь хариуцагч Ч.Б******, С.Х********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,038,854.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч ************* ХК-ийн нэхэмжилсэн 31,038,854.31 төгрөгийг хариуцагч Ч.Б***********, С.Х************* нар нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 20 сарын хугацаанд 2026 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн 2027 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл сар бүрийн 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2027 оны 09 сарын 16-ны өдөр 2,538,854.31 төгрөгийг тус тус нийт 20 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч ****** ББСБ ХХК, хариуцагч Ч.Б***********, С.Х****** нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б**********, С.Х************ нараас улсын тэмдэгтийн хураамжид 156,572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б*********, С.Х*********** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 31,038,854.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 31,038,854.31 төгрөгийг хариуцагч Ч.Б********, С.Х******** нар нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 20 сарын хугацаанд 2026 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн 2027 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл сар бүрийн 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2027 оны 09 сарын 16-ны өдөр 2,538,854.31 төгрөгийг тус тус нийт 20 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б***********, С.Х********** нараас улсын тэмдэгтийн хураамжид 156,572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД