Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/10

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч .Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч *******           

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Н.Идэр, .ат-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 202 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 202/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2180013018 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд:

элэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны дүгээр сарын 2-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдан тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлан ба тус шүүхийн 20 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.3-т зааснаар жил, 1 сарын ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 6 жил, 1 сарын хорих ял,

элэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 0-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 21 цагийн албадан ажил хийлгэх ял,

элэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 202/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 202/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

шүүгдэгч *******ыг согтуугаар 202 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг Төмөр замын дугаар байрны тоотод амь хохирогч . "... гар утасныхаа кодыг хэлж өгсөнгүй, гар утсаа ломбардад тавьж архи авсангүй” гэх шалтгаанаар уурлан түүнийг газарт хэвтэж байхад толгой шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохиж биед зүүн чамархай, зулай, духны хатуу доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учрны улмаас амь хохирогч . нь 202 оны 2 дугаар сарын 13-ны эмнэлэгт хүргэгдэн ирээд эмчлүүлэх явцдаа буюу 202 оны 2 дугаар сарын -ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

артуул овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Хүрэлбаатарт 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******т оногдан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг зуун жаран нэг/ хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 08 дугаар зүйлийн 1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар *******аас 23,798,860 /хорин гурван сая, долоон зуун ерэн найман мянга, найман зуун жар/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, онгинохайрхан дүүрэг, -р , 7-р гудамжны тоотод оршин суух овогт /РД:, утас:/-д олгож,

Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Шүүх дараах зүйлийг анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2-р зүйлд “Нотолбол зохих байдал”-ыг тогтоож чадсангүй. Гэмт хэрэг 202 оны 2 сарын 12-ны өдөр үү 13-ны өдөр үү гэдгийг хөтөлбөргүй тогтоох ёстой. Шүүх 202 оны 2-р сарын 12-ны өдрийн 11-12 цагийн орчим амь хохирогчийг цохисон гэж хэргийн үйл баримт гэм буруугийн талаар шийтгэх тогтоолын -р талд бичсэн боловч яагаад амь хохирогч 13-ны өдрийн 13 цагийн орчим руу утсаар ярихдаа би хүнд зодуулчихсан юм шиг байна гэх гэрчийн мэдүүлэг, 202 оны 2 сарын 12-ны шөнө үүрийн цаг хүртэл нар архидаж ын гэрт амь хохирогчийг үлдээгээд гарцгаасан гэдэг бөгөөд маргааш өглөө ажилдаа явах гээд ынд ороход амь хохирогчийг мэдэхгүй та нарын араас гараад явсан гэж хариулсан байдаг.

Ингээд 202 оны 2 сарын 13-ны өдөр амь хохирогч би хүнд зодан юм шиг байна гэж хэлээд утсаа тасалж улмаар цагт олортөгс гэх эгчийндээ ирээд дотор муу байна гэх хэлсэн байдаг. Үүний дараагаар 17 цагт ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн ийм л үйл явц өрнөсөн байхад шүүх 202 оны 2 сарын 12-ны өдөр гэмт хэрэг гарсан, *******ын үйлдлээс болсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл яг хэдний өдөр гэмт хэрэг гарсан гэдгийг эргэлзээгүй тогтоох ёстой.

Амь хохирогч 202 оны 2 сарын 10-ны өдөр Улаанбаатараас ын хамт ирээд 202 оны 2 сарын 13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Уг гэмтлийг аль цаг хугацаанд авсныг бид мэдэхгүй гэхдээ амь хохирогч 202 оны 2 сарын 12-ны үүрээр ынхаас гараад хаагуур явсан, хэн хэнтэй хаана уулзаж учирсан хэнтэй маргасан гэх мэт асуудлаар тогтоох боломжтой юм гэж үзэж байна.

буудлын үйлчлэгч мэдүүлэхдээ....2 тоот өрөөнд амь хохирогч орсон, намайг хүмүүс дээрэлхээд, муудалцлаа гэж хэлээд буудалдаа орж, унтаж байгаад эрүүл болоод 22, 23 цагийн үед гарч явсан, орж ирэхэд нь 3 ширхэг тамхиа үлдээсэн байна гэхэд дотор муухайраад байна гэж хэлсэн байдаг. Үүнээс дүгнэлт хийвэл талийгаачийн явсан маршрутыг заавал тогтоох шаардлага үүсэж байна.

202 оны сарын 19-ны өдрийн мэдүүлэгт.. ын гэрт -лаа архи согтууруулах ундаа хэрэглэж шөнийн 22 цаг 30 минутад гарсан гэдэг, гэтэл олортөгс өглөө үүрээр бид салцгаасан ын гэрт хоёр үлдсэн бөгөөд өглөө ажилдаа явах гээд ын ороход байхгүй байсан. Та нарын араас гарсан гэж мэдүүлдэг.

Тэгвэл энэ цаг хугацаанаас хойш талийгаач хаагуур хэнтэй явсан маршрутыг харгалзал тогтоох шаардлага үүнээс үүдэлтэй юм. Гэрч Цэрэнтогтох мэдүүлэхдээ: талийгаачийн баруун шанаанд 2 удаа цохисон тэгээд , бид 3 гарч явсан гэж мэдүүлдэг.

Гэрч ын мэдүүлэгт ...202 оны 2 сарын 13-ны 1 цагийн үед би хүнд зодуулчихсан юм шиг байна гэж хэлсэн талаар мэдүүлдэг.

Амь хохирогч хэт согтолтдоо биеэ авч явж чадахгүй газарт унах, юм мөргөх зэрэг үйлдлээс болж гэмтэл авсан байх боломжтой, эсвэл ажлын байранд дээр барилгын ямар нэгэн зүйлд цохигдсон эсэхийг хамт ажиллаж, ажиллуулж байгаа хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч хангаагүйн улмаас хэргийн үнэн бодит байдал тогтоогдож чадахгүй байна гэж үзэж байна.

202 оны сарын 11-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр.... амь хохирогчийн биед тогтоогдсон гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй ч хатуу хальсан доор цус харвалтын хэмжээ, шинж байдлаас үзэхэд -7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэжээ.

Шинжээч эмч 202 оны 7 сарын 31-ны өдөр мэдүүлэг авахад : эмнэлэгт хүргэгдэж ирэхээс өмнө -7 хоногийн өмнө авсан гэж үзсэн гэж хариулсан байдаг. Амь хохирогч нь 202 оны 2 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн байдаг. Ирэхээсээ өмнө гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй юм.

Талийлгаач 2-р сарын 13-ны өдрийн 17 цагийн үед айлд ирж, 18 цаг 10 минутад эмнэлэгт ирсэн нь эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст тэмдэглэгдсэн байна.

Эмнэлэгт дуслын шингэн хийснээс цусан хураа томрох, ихсэх магадлалтай тул үүнийг тодран ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй.

Шинжээчийн нэмэлт дүгнэлтээр : Талийгаачийг эмнэлгийн тусламж авсан ол амь насыг аврах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр талийгаачид анх тавьсан онош нь талийгаачийн нас барсан оноштой таарч байгаа эсэх, стандартын дагуу эмчилгээ хийсэн эсэх, цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээ хийсэн эсэхийг заавал тогтоож байж хэний алдаа үйлдлээс болж талийгаач амь насаа алдсан гэдгийг тогтоох боломжтой болно.

Тиймээс талийгаач ийн яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн истор /өвчний түүх 2876/ дээр бичигдсэн, хийгдсэн эмчилгээ стандартын дагуу хийгдсэн, онош зөв тогтоогдсон эсэх дээр эмнэл зүйн дүгнэлт гаргуулж байж энэ хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадна гэж үзэж байна.

Учир нь : талийгаачид 202 оны 2 сарын 13-ны .10 минутад өвчний түүх нээгдсэн байдаг. 202 оны 2 сарын 13-ны 18.10минутад түргэний тэргээр эмнэлэгт ирсэн, 202 оны 2 сарын 1-ний 01 цагт 3 минутад сэхээн амьдруулахын тасагт шилжүүлсэн байдаг.

Тэгвэл 202 оны 2 сарын 13-ны 18 цагаас цаг хүртэл хугацаанд амь хохирогчид ямар эмчилгээ хийгдэж байсныг нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа бөгөөд эдгээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар хэний үйлдлээс нөлөөлж амь хохирогч амь насаа алдах хэмжээнд хүрэв гэдгийг тогтоох боломжтой гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж дүгнэлт гаргах боломжоор хангаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэх гэмтэл нь дандаа дунд чамархай гэсэн байгаа. Шүүх гийн мэдүүлгээс  “...талийгаачийн баруун шанаанд 2 удаа цохисон гэдэг” мэдүүлгийг үнэлсэн, гэтэл шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн зүүн чамархайд цусан хураа үүссэн гээд мэдүүлгүүд маш их зөрүүтэй байгаа. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эмнэл зүйн дүгнэлт гаргаж байж шийдвэрлүүлье гэдэг байдлаар гомдол гаргасан. Өвчний түүхэн дээр байгаа юмыг дотоод итгэлээр үнэлэх ч гэсэн прокурорын хувьд Ганчимэг гэдэг хүн эмчилгээг стандартын дагуу хийсэн гэдгийг прокурор дүгнэхгүй, би дүгнэхгүй, шүүх дүгнэнэ. Яагаад гэвэл би түрүүн хэлсэн баг хуралдаж байж энэ хүнд эмчилгээ зөв хийсэн байна, эмчилгээ зөв хийсэн учраас энэ хүн гадны нөлөөгөөр нас барсан байна гэдэг дүгнэлт гарсан бол би өнөөдөр энд маргахгүй байсан. ЭХХШТХ-н 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан шийдвэр гарахад нөлөөлөхүйц байдлуудыг шүүх анхаарч үзээгүй, орхигдан байна. Үүнийг хийх ёстой учраас хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх, тэр тусмаа эмнэл зүйн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн өмнөх саналаа дэмжиж байна гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч ******* саналдаа:

зодоон болсон болоогүй гэж зөрөөд байгаа асуудал нь тэнд маргаан үүсээд зодоон болонгуут 2 удаа мэдүүлэг өгөхдөө “...би бүгдийг нь хөөгөөд гаргасан” гэдэг. ******* “...би үлдээд бусдыг нь яван” гэдэг. Гэтэл амь хохирогчийн байсан буудалд нь хүргэж өгөхөд амь хохирогч бөөлжөөд байсан гэдэг. Зодооны дараа гэсэн үг. Тэгэхээр энэ бүх байдал тогтоогдсон, асуудал бүрэн шалгагдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр эргэлзээгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хэрэгт шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглан боловч унаж ойчсон байх боломжтой, унаж ойчсоноос энэ гэмтлийг авсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо уялдаа холбоо, хамааралтай, бие биеэ үгүйсгэсэн нотлох баримт тогтоогдоогүй. Мөн эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл харагдахгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодран, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 202 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11-12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг Төмөр замын дугаар байрны тоотод хохирогч . “ гар утасныхаа кодыг хэлж өгсөнгүй, гар утсаа ломбардад тавьж архи авсангүй” гэх шалтгаанаар уурлан түүнийг газарт хэвтэж байхад нь толгой, шанаа хэсэгт 2 удаа цохиж, биед нь зүүн чамархай, зулай, духны хатуу хальсан доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учрны улмаас амь хохирогч . 202 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгт хүргэгдэн ирээд эмчлүүлэх явцдаа буюу 202 оны 02 дугаар сарын -ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******...”манай дүү огт ухаан ороогүй, сэхээнд байж байгаад л өнгөрсөн” гэх мэдүүлэг /1хх-33/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”би өнөөдөр буюу 202 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн цаг 30 минутад эмчээс ээлж хүлээн авсан. Ээлж хүлээн авахад . нь ухамсарт ухаангүй, үе үе татна. ГКҮ нь 3 балл байсан. Энэ нь ухаан санааны үнэлгээ гэсэн үг. 0-1 хооронд үнэлдэг. 1 бол хэвийн гэсэн үг. Тухайн өвчтөнд зүрх судасны дэмжлэг байхгүй, амин үзүүлэлт харьцангуй тогтвортой, хүүхэн хараа хоёр талд өргөн, эвэрлэг сормуусны рефлекс үүснэ. 38.2-38. хооронд халуунтай, дагзны булчингийн хөшилт 2 хуруу, арьс салст чийглэг, хөлстэй, халуун, уушги хоёр талд цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод, жигд, шээсний гарц хангалттай, таталтыг карбамазепин, диазепом эмийн нөлөөгөөс тайвшруулна. Ил харагдах шарх, сорвигүй байна. Өвчтөн нь зохиомол амьсгалын аппараттай, өөрийн амьсгалыг дэмжих хэлбэр SIMV-ээр удирдаж байгаа” гэх мэдүүлгээр /1хх/,

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...” 202 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад гаднаас эрүүл зүгээр орж ирсэн, хаагуур явсан талаар манай ах асуухад хүн дуудаад яваад ирлээ ахаа гэж хэлсэн. Ямар ч байсан зодолдсон шинж тэмдэг байгаагүй нүүр болон биеийн хэсэг нь зүгээр байсан. Надтай 202 оны 02 сарын 12-ны өдөр 1 цагийн үед утсаар яриад “ахаа би хүнд зодуулчихсан юм шиг байна” гэж хэлэхээр нь юу яриад байна, хаана байна, царай зүсээ харуулаадах фейсбүүк чатаар залга гээд фейсбүүк чатаар залгахад буудалд байна, хоёр давхар гэж хэлсэн, царай зүс нь зүгээр байна, наанаасаа гараад такси бариад хүрээд ир гэж хэлсэн, орой нь зүгээр орж ирсэн” гэх мэдүүлэг /1хх-7/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”Орой ажлаасаа тараад гэртээ нөхөр , болон хүүхдийн хамт байж байтал 22 цаг өнгөрч байхад гаднаас орж ирээд гал тогооноос цай уугаад суутал манай нөхөр “чи одоо хаашаа алга болчихдог юм” гэж хэлтэл харин ахаа  хүн дуудаад гараад явсан юм гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр чи хоол унд идсэн үү, хоолоо ид гэтэл тал аяга будаатай шөл идчихээд ын хажуугаар ороод унтсан, маргааш өглөө нь буюу 202 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед...ирэхэд , хоёр өглөөний цайгаа уугаад сууж байсан би орж ирээд бид 3 хамт гараад ын 86 ...машинтай шинэ Дарханы Хүслийн хотхоны эсрэг талын шинээр баригдаж байгаа 9 давхрын орон сууцанд ажлын байран дээрээ ирээд ажлаа хийцгээсэн, ажлаа хийж байхад зүгээр ажлаа хийж байсан, ...17 цаг өнгөрч байхад бид 2 хамт байхад ирээд ах, эгч хоёроо амьсгал давчдаад толгой эргээд байна, толгойны эм байна уу гэж асуусан. Тэгэхээр нь диклоденк эм өгөөд хэвтүүлсэн...удалгүй би явж чадахгүй байна гэхээр нь би өөрийнхөө гэсэн дугаараас 1 түргэн тусламж дуудаад...эмч нь үзээд өвчин намдаах тариа хийгээд эмнэлгийн машинаар аваад явсан, араас нь би өөрийнхөө - дугаартай машинаар эмнэлэг дээр хүрээд иртэл хүлээн авах дээр үзээд дусал залгаад, хүчилтөрөгчийн аппарат залгачихсан байсан, дусал хийлгэж байхдаа толгой өвдөөд байна гээд дуслаа талыг нь хийлгээд эмч нар тархины зураг авна гээд аваад явсан. Тархины зургийг нь авах гэтэл хөдлөөд болохгүй болохоор нь унтуулдаг тариа хийж зургийг нь авлаа гээд хүлээн авахын сувилагч эмэгтэй хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-9-60/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”...тухайн өдрийн 13 цагийн үед гэж санаж байна, тэр залуу нээх согтуу биш, гэхдээ үнэртүүлсэн байдалтай ганцаараа анх байсан хувцастайгаа орж ирсэн. Тэр залуу “намайг хүмүүс дээрэлхээд, муудалцлаа” гэж хэлсэн, юунаас болж муудалцсан талаар болон өөр зүйл яриагүй. Тэгээд тэр залуу өрөөндөө ороод унтаад өгсөн ба оройны 22, 23 цагийн үед эрүүл болоод буудлаас гарсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1хх62/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...” хажуу өрөөнд , ах, ах, дахиад ганц юмны мөнгө босгочихмоор байна гэж ярилцаад гар утсаа өгөөд, миний утсыг ганц юманд тавьчих гэж хэлсэн, тэгээд ах гарч явчхаад эргэж орж ирээд энэ утас чинь кодтой байна гээд уурлаад байсан, удалгүй ах ийн нүүрэн хэсэг баруун шанаан дээр гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. цааш нь аваад би ахыг сандал дээр суулгасан” гэх мэдүүлэг /1хх6-6/,

Гэрч . мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...” ах ... энэ утсыг кодтой байна гээд ломбард авахгүй байна гээд буцаж орж ирсэн. ахыг орж ирэхэд бид 2 гудсан дээр хэвтэж байсан. Тэгээд кодоо буруу хийгээд зөвхөн хурууны хээгээр нээгээд байсан. Тэгтэл ах хэлсэндээ байж чадахгүй гээд руу уурлаад хэвтэж байхад нь 2 удаа нүүр лүү нь цохисон. Тэгтэл босож ирээд ахыг мөргөөд заамдалцаад цохилцоод эхлэхээр нь би босож дундуур нь орж салгасан” гэх мэдүүлгээр /1хх67-68/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-69-/ гэрч . нь 202 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд болсон хэрэг явдлыг биеэр дүрслэн үзүүлж байгааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхээр тогтов.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”гар утасны залуу манайд орж ирэхдээ ямар ч бэртэл гэмтэл байгаагүй, зүв зүгээр байсан, ямарч хүнд зодан шинж тэмдэг байгаагүй” гэх мэдүүлэг /1хх77/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”...тэр хүнийг хүлээж аваад толгойн компьютер томограф, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ авахад гэмтлээс шалтгаалсан тархины хатуу хальс доорх цус хуралт, тархины эдэд том хэмжээний цус хуралт үүссэн, өвчтөн өөрөө ухаангүй, таталт байдалтай байсан. Тэгээд би уг өвчтөнд  цус тогтоох, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван бууруулах, шээс хөөх, өвчин намдаах эмчилгээнүүдийг хийсэн. Дээрх эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн боловч уг хүний биеийн байдал сайжрахгүй байсаар манай эмнэлэгт 3, хоногийн дараа нас барсан” гэх мэдүүлэг /1хх8-8/,

Дархан-Уул аймаг дахь үсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн - “ 1. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 2.Амь хохирогчийн биед зүүн чамархай, зулай, духны хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна. 3. Дээрх гэмтлүүд нь амьд байхад үүссэн гэмтэл байна. . Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. . Амь хохирогчийн биед бусадтай  тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй байжээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх12-13/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл...” амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчтэй өшиглөлт, эсвэл хатуу гадаргуутай зүйлийн мөргөх, хатуу гадаргуутай зүйлээр цохих, эсхүл гараараа олон удаагийн давтамжтай цохисны улмаас тархинд доргилт өгснөөр дээрх гэмтэл үүсэх боломжтой” гэх  /1хх139/,

Дархан-Уул аймаг дахь үсийн шүүх шинжилгээний 202 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 23 дугаартай нэмэлт шинжээчийн –“1.Амь хохирогчийн биед тогтоогдсон гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй ч хатуу хальсан доорх цус харвалтын хэмжээ, шинж байдлаас үзэхэд -7 хоногийн дотор үүссэн байх боломжтой. 2. Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой.” гэх дүгнэлт /1хх1-16/ болон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн өвчний 2876 дугаартай дүгнэлт /1хх91-12/ зэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь 202 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11-12 цагийн үед амь хохирогч .ийн толгой шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохиж биед нь зүүн чамархай, зулай, духны хатуу хальсан доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учрныг,  амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн цаг хугацаа, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч ******* нь амь хохирогчийн толгой шанаанд цохисон талаар гэрч , . нарын өгсөн мэдүүлгүүд, учирсан гэмтэл нь нас барсан шалтгаан болсон талаарх шинжээчийн дүгнэлт, эмчлэгч эмчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 202 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11-12 цагийн орчимд хохирогч . “гар утасныхаа кодыг хэлж өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой, шанаан хэсэгт 2 удаа цохиж, зүүн чамархай, зулай, духны хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл учрны улмаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 202 оны 02 дугаар сарын -ны өдөр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хэдий ч учирсан гэмтлийн улмаас амь насыг аврах боломжгүйн улмаас нас барж, амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******...”талийгаачийн явсан маршрутыг заавал тогтоох, ...амь хохирогч хэт согтолтдоо биеэ авч явж чадахгүй газарт унах, юм мөргөх зэрэг үйлдлээс болж гэмтэл авсан байх боломжтой, эсвэл ажлын байран дээр барилгын ямар нэгэн зүйлд цохигдсон эсэхийг хамт ажиллаж, ажиллуулж байгаа хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч хангаагүйн улмаас хэргийн үнэн бодит байдал тогтоогдож чадахгүй байна гэж үзэж байна. Талийгаачийг эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр талийгаачид анх тавьсан онош нь талийгаачийн нас барсан оноштой таарч байгаа эсэх, стандартын дагуу эмчилгээ хийсэн эсэх, цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээ хийсэн эсэхийг заавал тогтоож байж хэний алдаа үйлдлээс болж талийгаач амь насаа алдсан гэдгийг тогтоох боломжтой болно. Амь хохирогчид ямар эмчилгээ хийгдэж байсныг нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа бөгөөд эдгээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар хэний үйлдлээс нөлөөлж амь хохирогч амь насаа алдах хэмжээнд хүрэв гэдгийг тогтоох боломжтой гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж дүгнэлт гаргах боломжоор хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн .1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж болсон баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчмыг удирдлага болгон хэргийн бодит байдлыг сэргээн тогтоосон байна.

1.Амь хохирогч . нь 202 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 цаг минутад Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” гэх хүнсний дэлгүүрээс “энгүүр” 2 литрийн пиво худалдан авч байгаа хяналтын камерын бичлэг, “ ” зочид буудлын ресепшин ...”202 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 06-07 цагийн үед үл таних эрэгтэй хүн таксины жолоочоор хүргүүлээд манай буудалд орж ирсэн. Миний танил 3 тоот өрөөнд байсан ба тэр залуу пивотой байсан тул пивоноос нь уух гээд тэр залуугийн өрөөнд орчихсон. ...10 цагийн үед ороход болон тэр залуу 2 буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Ингээд 13 цагийн үед ..орж ирсэн., тэгээд өрөөндөө ороод унтаад өгсөн ба оройны 22, 23 цагийн үед эрүүл болоод буудлаас гарсан санагдаж байна. ...дотор муухайраад байна гэж байсан. Тэр залуугийн биед ил харагдах шарх анзаарагдаагүй, бас хувцас хунар нь ч муухай болоогүй, тэр залуу хүнтэй зодолдсон, хүнд зодан талаар хэлээгүй, харин хүмүүстэй муудалцсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Л....” гэртээ ганцаараа байж байхад цагийг нь санахгүй байна. , , бас танихгүй 2 залуу орж ирсэн. ...тэр гар утасны залуу манайд орж ирэхдээ ямар ч бэртэл гэмтэл байгаагүй, зүв зүгээр байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.ын...”202 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1 цагийн үед...фейсбүүк чатаар ярихад хоёр давхар буудалд байна гээд царай зүс нь зүгээр байсан” гэх мэдүүлэг, гэрч ...”202 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад гаднаас эрүүл зүгээр орж ирсэн” гэх мэдүүлэг зэргээр амь хохирогч нь биедээ гэмтэл авахаас өмнөх болон дараах цаг хугацаанд ганцаараа явсан, бусдад зодан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул амь хохирогчийн маршрутыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

2.Амь хохирогч хэт согтолтдоо биеэ авч явж чадахгүй газарт унах, юм мөргөх зэрэг үйлдлээс болж гэмтэл авсан байх боломжтой, эсвэл ажлын байран дээр барилгын ямар нэгэн зүйлд цохигдсон эсэхийг хамт ажиллаж, ажиллуулж байгаа хүмүүсээс мэдүүлэг авч чадаагүйн улмаас хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэсэн нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл-“ил харагдах гэмтэлгүй байна”-ээр, Дархан-Уул аймаг дахь үсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт-...”. Амь хохирогчийн биед бусадтай  тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй”-ээр, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримт болон эмчлэгч эмч ...”өвчтөн доор хүлээн авах дээр ирээд асуумжаа авсан. Цус, биологийн бүх шинжилгээнүүдээ авсан. Мөн толгойн томографын шинжилгээнд орсон. Гэмтэл цусан хураа нь тархины гүнзгий суурь хэсэгтээ байсан, тархины гэмтлээсээ шалтгаалаад тархи нь хавагнасны улмаас их таталт өгч байсан” гэх мэдүүлэг, шинжээч ...”амь хохирогчийн тогтоогдсон гэмтэл нь их тархины зүүн талд дух, зулай, чамархай, орой болон суурийн хатуу хальсны доор 120 грамм цусан хураа байсан” гэх мэдүүлэг зэргээр амь хохирогчийн биед ил харагдах гэмтэл, шархгүй,  өөрөө унаж бэртсэн гэх ул мөргүй, барилгын ажил гүйцэтгэгдэх явцад эд зүйлд цохигдох, дарагдсан байж болзошгүй гэж үзэх эргэлзээтэй байдал тогтоогдсонгүй.

3.Талийгаач ийн яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн истор /өвчний түүх 2876/ дээр бичигдсэн, хийгдсэн эмчилгээ стандартын дагуу хийгдсэн, онош зөв тогтоогдсон эсэх дээр эмнэл зүйн дүгнэлт гаргуулж байж энэ хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадна гэсэн гомдолд дараах дүгнэлтийг хийлээ.

Амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бий болсон талаар тусгасан нэмэлт шинжээчийн 202 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 23 дугаартай “1. Амь хохирогчийн биед тогтоогдсон гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй ч хатуу хальсан доорх цус харвалтын хэмжээ, шинж байдлаас үзэхэд -7 хоногийн дотор үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч мэдүүлсэн...”гэмтэл авсан даруйдаа гэдэг нь цусан хураа 120 грамм болтлоо томорч, тархийг дарж, энэ хүн ухаан алдах хүртэл биш, би хүнд зодуулчихсан юм шиг байна гэх үедээ эмнэлгийн тусламж авсан бол энэ цус хуралт тэгж томроод тархийг дарж үхэлд хүргэхгүй байсан. Ийм утгаар дүгнэлт гаргасан. ...Амь хохирогчийг эмнэлэгт ирсэн үеийн гэмтлээс харахад эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амьдрах боломжгүй. Мөн хагалгаа хийх ч боломжгүй. Эмнэлэгт ирэхэд 1.3 см урттай, 1.3 см зузаантай хурц цусан хураа гэж гарсан. Дээрээс нь аалзан хальсдаа хүртэл цус шүүрсэн. Тэгээд толгойны орой суурь хэсгээрээ битүү хавдчихсан. Мөн ухаангүй болчихсон байсан тул хагалгаа хийсэн ч амьдрах боломжгүй. Аль хэзээний амьсгал зүрх судасны мэдрэл нь дарагдчихсан болохоор сэргэх боломжгүй юм.” гэх мэдүүлэг зэргээр амь хохирогч . нь гэмт үйлдлийн улмаас амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь тогтоогдсон тул эмнэл зүйн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзнэ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч ******* нь амь хохирогчийн толгой, шанаан тус газарт 2 удаа цохиж санаатай алсан үйл баримтыг тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учран хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол уншиж танилцнаас хойш цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 202/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шийтгэх тогтоол уншиж танилцнаас хойш цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                     .МАНЛАЙААТАР

                                                                                             З.ТӨМӨРХҮҮ