| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2026/00427/И |
| Дугаар | 320/шш2026/00487 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 320/шш2026/00487
| 2026 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 320/ШШ2026/00487 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Х банк
хариуцагч: Т.Г
хариуцагч: Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,437,061.98 төгрөг, зээлийн хүү 1,569,779.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175,177.16 төгрөг, нийт 8,182,018.36 (найман сая нэг зуун наян хоёр мянга арван найман төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00427/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Г нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/202247266553 дугаартай Малчны зээлийн гэрээ байгуулан 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байна.
Дээр дурдсан малчны зээлийн гэрээнд Зээлдэгч нар нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан зөвшөөрлөө илэрхийлж нууц код эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
Дээрх зээлийн барьцаанд өөрийн 5-н ханатай гэр, 262 толгой мал барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2026 оны 02 дугаар сарын 02-ны байдлаар үндсэн зээлд 4,562,938.02 төгрөг, зээлийн хүүд 3,760,114.31 төгрөг, нийт 8,323,052.33 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 345 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 6,437,061.98 төгрөг, зээлийн хүү 1,569,779.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175,177.16 төгрөг нийт 8,182,018.36 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.
Хариуцагч Т.Г , Д.Э нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Г , Д.Э бид хоёр нь Х банкны нэхэмжилж буй 8,182,018.36 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлөх нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь Т.Г , Д.Э нарт холбогдуулан үндсэн зээл 6,437,061.98 төгрөг, зээлийн хүү 1,569,779.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175,177.16 төгрөг, нийт 8,182,018.36 (найман сая нэг зуун наян хоёр мянга арван найман төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г , Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,182,018.36 (найман сая нэг зуун наян хоёр мянга арван найман төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,862 (нэг зуун дөчин таван мянга найман зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 72,931 (далан хоёр мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,931 (далан хоёр мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г , Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,931 (далан хоёр мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Т.Г , Д.Э нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г , Д.Э нарт холбогдох, үндсэн зээл 6,437,061.98 төгрөг, зээлийн хүү 1,569,779.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175,177.16 төгрөг, нийт 8,182,018.36 (найман сая нэг зуун наян хоёр мянга арван найман төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Г , Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,182,018.36 (найман сая нэг зуун наян хоёр мянга арван найман төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,862 (нэг зуун дөчин таван мянга найман зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 72,931 (далан хоёр мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,931 (далан хоёр мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г , Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,931 (далан хоёр мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Г , Д.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ