| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/13094/И |
| Дугаар | 192/ШШ2025/10847 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/10847
| 2025 12 17 | 192/ШШ2025/10847 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух, ************** овогт*******ийн******* /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК,******* ХХК, тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд "" , ", " -уудыг хариуцагчаар татан, талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар "" -ийн өмчлөлөөс Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, тоот хаягт байрлах оффисын зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 267 м.кв талбайг "" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэвч хэргийн зарим хариуцагч нар хаягтаа оршин байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, хаана оршин байрлаж байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/48174 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч болох " " -иудыг /гүйцэтгэх удирдлагууд/ эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Компаниудын хуучин хаяг: "" , , Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, тоот хаягтай, , , Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , тоот хаягтай байсан. Жич: Тухайн тоот хаягт байрлах оффисын зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 267 м.кв талбайг "-ийн өмчлөлөөс миний бие хулалдаж авсан ба гэрээг хүргүүлж байна. нь өмчлөлийн эрхийг надад шилжүүлэхгүйгээр бусдад шилжүүлсэн. Миний бие гэрээний талаар маргаж байгаа бөгөөд гэрээний тал биш учир тэдгээртэй холбогдолтой гэрээ эх хувиар надад байхгүй. гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 191/ШЗ2025/48174 захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар.
2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , , тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.
3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 191/ШЗ2025/48174 захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт зэргээр нотлогдож байх ба хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл тогтоогдож байна.
4. Харин нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд мөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул , түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Иймээс хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарын оршин суугаа хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, нэхэмжлэлээс /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД