Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/47

 

Д.Е-, Х.Н-, Ж.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Ж.М- нарт холбогдох эрүүгийн 2313002920371 дугаартай, 6 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Н-, шүүгдэгч Д.Е-, түүний өмгөөлөгч А.С-, К.Ж- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Ж.М-, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Х.Б-, Х.З-, А.С-, К.Ж- /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ***** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эхнэр, 5 хүүхдийн хамт **************** багт оршин суух хаягтай, ************ тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д.Е-, регистрийн дугаар ***********;

 

2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ************** ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ам бүл ** хүнтэй, эхнэрийн хамт амьдардаг, ************** тоотод оршин суух хаягтай, ****************** түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Ж.М-, регистрийн дугаар ***********;

 

3. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ******** мэргэжилтэй, ************ ажиллаж байсан, одоо **************** ажилтай, ам бүл **, ******** хамт амьдардаг, ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х.Н-, регистрийн дугаар ***********5;

 

4. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

4.1. Шүүгдэгч Д.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний мэргэжилтэн шүүгдэгч Ж.М-тай бүлэглэн, хамтран оролцож, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон тухай Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж:

- 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар,

- 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар,

- 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудыг тус тус гарган Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас 468,82 метрт байрлах “Д”нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Б.Э-т, 464,74 метрт байрлах “З-” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч О.С-д, 458,93 метр зайд байрлах “М-” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Х.Б-д, Ерөнхий боловсролын Дарын сургуулиас 455,73 метрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Б.Г-д, Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулиас 176,13 метрт байрлах “К--2” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч А.Н-д, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулиас 341,33 метрт байрлах “Т-” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Х.Д-эд, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 366,71 метрт, Дарын сургуулиас 120,04 метрт байрлах “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Б.М-д, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 478.91 метрт байрлах “З-” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Х.Ш- нарт тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгож бусдад давуу байдал бий болгосон;

4.2. Шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний мэргэжилтэн Ж.М-тай бүлэглэн, хамтран оролцож ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон тухай Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж:

- 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А/87 дугаар,

- 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А/291 дугаар,

- 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/307 дугаар захирамжуудыг тус тус гарган Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 295 метрийн зайд байрлах X.Х-ы “А” нэртэй, Емпати бүрэн дунд сургуулиас 425 метрийн зайд байрлах А.А-ийн “Т” нэртэй, 7 дугаар сургуулиас 199 метрийн зайд байрлах Е.Ш-ы “А” нэртэй, 1 дүгээр сургуулиас 432 метр, 2 дугаар сургуулиас 365 метрийн зайд байрлах А.Е-ын “Т-” ХХК-ийн нэрээр тамхи худалдан борлуулах цэгт тус тус тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон;

4.3. Шүүгдэгч Ж.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа,  үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Е-, Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Х.Н- нартай тус тус бүлэглэн хамтран оролцож, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон тухай Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд, тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөД, хүсэлтийн бүрдүүлбэрийг хангуулаагүй буюу тухайн хүнсний дэлгүүрүүд болон ойр, орчмын ерөнхий боловсролын сургууль хоорондын зайг хэмжээгүй, хэмжилт хийсэн зураглалыг зохих журмаар баталгаажуулахгүйгээр Өлгий сумын Засаг дарга Д.Е-ын тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай:

- 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар,

- 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар,

- 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудын төслийг, мөн Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Н-ын тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай:

- 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А/87 дугаар,

- 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А/291 дугаар

- 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/307 дугаар захирамжуудын төслийг тус тус боловсруулж, хуулиар илэрхий хориглосон газарт байрлах хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдан борлуулах тухай зөвшөөрөл олгох нөхцөлийг бүрдүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өлгий сумны 1 дүгээр сургуулиас 468,82 метрт байрлах “Д”, 464,74 метрт байрлах “З-”, 458,93 метр зайд байрлах “М-”, Дарын сургуулиас 455,73 метрт байрлах “А”, 7 дугаар сургуулиас 176,13 метрт байрлах “К--2”, 10 дугаар сургуулиас 341,33 метрт байрлах “Т-”, 4 дүгээр сургуулиас 366,71 метрт, Дарын сургуулиас 120,04 метрт байрлах “Т”, 1 дүгээр сургуулиас 478.91 метрт байрлах “З-”, 4 дүгээр сургуулиас 295 метрийн зайд байрлах “А”, Емпати сургуулиас 425 метрийн зайд байрлах “Т”, 7 дугаар сургуулиас 199 метрийн зайд байрлах “А”, 1 дүгээр сургуулиас 432 метр, 2 дугаар сургуулиас 365 метрийн зайд байрлах “Т-” ХХК-ийн тамхи худалдан борлуулах цэгт тус тус давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5. Прокурорын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 155/а дугаар яллах дүгнэлтээр Д.Е-, Х.Н-, Ж.М- нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолоор: 

6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Паридагаас шүүгдэгч А овгийн Ж.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

6.2. Шүүгдэгч Т овгийн Д.Е-, А овгийн Ж.М-, Х овгийн Х.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг бүлэглэн, хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч Х.Н-ын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Н- намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг бүлэглэн, хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

7.2. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Н- би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллахдаа Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М-тай бүлэглэн, хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар:  

Миний бие Өлгий сумын Засаг даргын орлогчийн хувьд бүрэн эрхийн хүрээнд Засаг даргын эзгүйд шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон 3 захирамжийг гаргаж байсан нь үнэн. Гэхдээ дээрх 3 захирамжийг гаргахдаа бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилготой байгаагүй. Эдгээр захирамжуудыг гаргахдаа зөвхөн шийтгэх тогтоолд дурдсан 4 аж ахуйн нэгжийн дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгоогүй, нэг захирамжаар олон аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон учир мэдэх боломж байгаагүй.

7.3. Тухайлбал 2022.10.24-ний А/307 тоот захирамжаар А- эзэнтэй Т, Х.Х- эзэнтэй А дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгохдоо нийтдээ 12 аж ахуйн нэгжийн дэлгүүрт, 2022.03.31-ний А/87 тоот захирамжаар Е.Ш- эзэнтэй А дэлгүүрт зөвшөөрөл олгохдоо нийтдээ 11 аж ахуйн нэгжийн дэлгүүрт, 2022.09.27-ны А/291 тоот захирамжаар А.Е- эзэнтэй Т- дэлгүүрт зөвшөөрөл олгохдоо нийтдээ 10 аж ахуйн нэгжийн дэлгүүрт тус тус зөвшөөрөл олгосон. Мөн эдгээр зөвшөөрөл авсан дэлгүүрүүд нь дээрх захирамжууд гарахаас өмнө мөн тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан. Үүнийг шинээр зөвшөөрөл олгосон гэж үзэх биш, өмнөх зөвшөөрлийг сунгасан гэж үзэхээр байгаа.

Надтай хамт хэрэгт татагдаж байгаа Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М- нь дээрх 3 захирамжийг боловсруулж ирж, надаар гарын үсэг зуруулж албажуулж байсан. Би тухайн захирамжид гарын үсэг зурахдаа Ж.М-аас энэхүү захирамжаар тамхи худалдах зөвшөөрөл олгогдож байгаа дэлгүүрүүд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг асууж, тодруулахад Ж.М- нь зарим нь урьд нь зөвшөөрөлтэй байсан, хуулийн шаардлага хангаж байгаа гэж танилцуулсны үндсэн дээр гарын үсэг зурсан. Энэ талаар Ж.М- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байна.

Нөгөө талаар миний бие тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгогдсон “А” дэлгүүрийн эзэн Х.Х-, “Т” дэлгүүрийн эзэн А.А-, “А” дэлгүүрийн эзэн Е.Ш-, “Т-” ХХК-ийн тамхи худалдах цэгийн эзэн А.Е- нарын аль алиныг танихгүй, эдгээр дэлгүүрүүд хаана байршилтай болохыг ч мэдэхгүй. Эдгээр дэлгүүрийн эздээс тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахаар надад хандаж байгаагүй.

7.4. Эдгээр хүмүүс нь тусгай зөвшөөрөл авахаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М-ад хүсэлт гаргаж байсан талаар, надтай ямар нэгэн харилцаа холбоогүй, хамаатан садан, найз нөхөд биш, тухайн хүмүүст тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахаар эд зүйл, мөнгө төгрөг амласан зүйл байхгүй талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байна.

Энэ талаарх гэрч Х.Х-ы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/, А.А-ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/, Е.Ш-ы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал/, А.Е-ын мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь тал/ тус тус авагдсан. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 129-133 дахь талд авагдсан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3-д “Засаг даргаас тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллах” гэж тодорхой зааж өгсөн байна. Миний хувьд дээрх зохицуулалтын хүрээнд Ж.М-ын үгэнд итгэж, гарын үсэг зурсан нь үнэн. Түүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, хуйвалдаагүй, дээр дурдсан дэлгүүрүүдэд тусгай зөвшөөрөл олгох талаар үүрэг чиглэл өгөөгүй. Шүүхээс намайг тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, миний үйлдэл уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэж байна.

7.5. Мөрдөн шалгах ажиллагаагаар миний тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон захирамж гаргасан үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан “сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэх”-ийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив шинж нь нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх явдал байдаг.

Дээрх гэмт хэргийн шинжийг хангахын тулд тухайн хүмүүс нь өргөдөл хүсэлтээ өөрт нь өгсөн байх ёстой. Тухайн дэлгүүрийн эзэдтэй ямар нэгэн харилцан хамааралтай байх ёстой. Тухайн дэлгүүрүүд нь ЕБС-иас 500 метрийн зайтай байх шаардлагыг хангахгүй байгааг урьдчилан мэдсэн байх ёстой.Тухайн захирамжуудыг гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг мэдсэний үндсэн дээр шууд санаатайгаар, хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн байх, тухайн үйлдлийн шууд санаатайгаар хүсэж үйлдсэн байх, энэ үндсэн дээр бусдад шууд санаатайгаар давуу байдал бий болгосон байх ёстой.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдлуудын нэгэн ч тогтоогдохгүй байгаа юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо “албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг” агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг тодорхой заасан байна. Мөн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгажээ.

7.6. Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг “тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх” шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, дээр дурдсан болон бусад нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтуудаар миний бие тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон 3 удаагийн захирамж гаргахдаа нэр бүхий хүмүүст хууль бусаар зөвшөөрөл олгож, тэдгээр хүмүүст давуу байдал олгохыг хүсээгүй, ингэхдээ албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилготой байгаагүй.Эдгээр нь миний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэх үндэслэл болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар намайг буруутгаж байгаа 3 удаагийн захирамжийг гаргахдаа бүрдлийг хангуулаагүй, холбогдох баримт бичгүүдийг шалгаж үзээгүй хайнга хандсан нөхцөл байдал бий. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахын тулд их хэмжээний буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан байх ёстой. Энэ хэргийн улмаас бусдад учирсан ямар нэгэн хохирол байхгүй.

7.7. Иймд надад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

8. Шүүгдэгч Д.Е-, түүний өмгөөлөгч А.С- нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

8.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж, мөн зүйлийн 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж,

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг; 3.1.2-д "кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг; 3.1.4-т "нэгж талбар" (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг” гэж,

Геодези, зураг зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "геодези, зураг зүйн багаж хэрэгсэл" гэж өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний хурдатгал болон цэгийн байрлалыг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багажийг” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг” гэж,

Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Боловсролын сургалт эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд олгоно” гэж,

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно: ...16.2.4. ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах;” гэж,

Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.7.14-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр бүхий Д, З-, М-, А, Т-, Т гэсэн дэлгүүрүүдийн аль аль нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор байгааг нотолсон шууд нотлох баримт байхгүй атал /тухайлбал: сургуулийн хичээлийн болон дотуур байр байрлаж буй газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх тухай гэрээ, тусгай зөвшөөрөл...г.м/ үйлчлүүлэгч Д.Е-ыг бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

8.3. Тамхины хяналтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг ...бүх шатны Засаг дарга, ...эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар захирамжаар тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үйлчлүүлэгч Д.Е-ын хувийн байдлыг судалж үзэхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул, нефтийн инженер мэргэжилтэй, 2020 оны 12 дугаар сараас эхэлж 2023 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Өлгий сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан тул аймгийн төв Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын хаяг байршлыг төдийлөн сайн мэдэхгүй байсан байжээ гэж үзэхээр байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: ...67.1.2. Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах; ...67.1 А.хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.2.4.3-т “өөрийн зохион бүрдүүлж, шийдвэрлэгдсэн баримт бичигт стандартад заасны дагуу "боловсруулсан, хянасан" (1 дүгээр хавсралт) тэмдэглэлийг хийж, албан хэрэг бүрдүүлсэн байх”, 5.7.8-д “Баримт бичгийн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаатай бол боловсруулсан, хянасан ажилтан хариуцлага хүлээнэ”, 5.7.11-т “Зохих журмын дагуу боловсруулж, санал, зөвшөөрөл авсан захирамжлах баримт бичиг (тогтоол, захирамж, тушаал гэх мэт)-ийн үндэслэл, агуулга нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хууль, эрх зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж, ажилтан болон байгууллагын удирдлага хянасан байна” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, Өлгий сумын Засаг даргын ажлын алба буюу Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангаж ажиллаагүй, тухайлбал Засаг даргын захирамжийн төслийг боловсруулсан, хянасан албан хаагч нар холбогдох хууль тогтоомжуудыг хангалттай сайн судлаагүйгээс улбаатай зарим аж ахуйн нэгж байгууллагуудад тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хууль зөрчиж олгогдсон байсныг дээр дурдсанчлан Засаг дарга асан Д.Е- нь олж мэдмэгц энэхүү хууль зөрчиж гарсан шийдвэрийг өөрөө даруй хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэдэг учиртай.

Энэ тохиолдолд, үйлчлүүлэгч Д.Е-ын үйлдэлд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64-65 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой байсан.

8.4. Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15 өдрийн 322 дугаар тогтоолоор “...Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авахыг цаашид гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна.

Сэжигтэн буюу гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдийг дуудан ирүүлэх, баривчлах нь тухайн хүнийг гэмт хэрэгт буруутган, мөрдөн байцаалтыг эхлүүлж буйг мэдэгдэх үе шат юм. Өмнөх хуулийн хүрээнд байсан хүний эрхийг сэжиг таамгаар хязгаарлахыг таслан зогсоох зорилгоор сэжигтэн гэх нэршлийг эрүүгийн процессын оролцогчоор тооцохоо болсон.

Гэтэл энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан /мөрдөгч/-аас гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээд болох Ж.М- нараас хууль зөрчиж гэрчийн мэдүүлэг авсан, гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс мэдүүлэг авч болохгүйг мэдсээр байж эдгээр гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг улам бататгах зорилгоор дахин дахин хууль сануулж, Ж.М- нарыг өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд прокуророос эдгээр хүмүүсийн мэдүүлгийн эх сурвалжаас үүдэлтэй баримтад мэдээлэл цуглуулж үүнийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон тул энэхүү мөрдөн шалгах ажиллагаа хүчингүйд тооцогдох ёстой гэж үзэж байна.

8.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан.

Гэтэл шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд байхгүй дурдаагүй зүйлээр буюу шүүгдэгч Д.Е-, Ж.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэснийг журамласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасныг ноцтой зөрчсөн явдал болсон гэж дүгнэж байна.

8.6. Хэргийн 236-р талд авагдсан нотлох баримт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Өлгий сумын Засаг дарга Д.Е-ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Д.Е- одоогийн байдлаар холбогдох хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан биш байна. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Е-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

 

9. Шүүгдэгч Д.Е-, түүний өмгөөлөгч К.Ж- нарын давж заалдах гомдлын агуулга:

9.1. Шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч К.Ж- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн товч утга: Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.М-тай бүлэглэн хамтран оролцож, 2021-2026 оны 6 дугаар сарын хооронд Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн ашиглаж, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтад заасныг зөрчиж, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, захирамжаар нэр бүхий иргэдийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрт тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгож, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг бүлэглэн, хамтран оролцож үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон.

9.2. Гомдлын үндэслэл: Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан талаар:

Шүүгдэгч Д.Е-ыг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.М-тай бүлэглэн хамтран оролцсон” “бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр буруутгасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/595 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт зарим нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн.

Улсын ерөнхий прокурорын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/69 дугаартай тогтоолын биелэлт хангагдаагүй гэж үзэж, “гэмт хэрэгт хэрхэн яаж хамтран оролцож байгаа хэлбэрийг тодорхойлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг журамлаагүй, Ж.М- нь Д.Е-тай гэмт хэрэгт үйлдэхдээ хамтран оролцсон оролцоог яллах дүгнэлтэд зөв тусгаагүй зөрчлийг арилгах шаардлагатай гэж үзсэн.

9.3. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 06 дугаар Прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэж.яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах”-аар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж. М- нь Д. Е-ыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн буюу хатгасан гэж үзсэн.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. 3.3 дугаар зүйлийн 1-т Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ. 3.4 дүгээр зүйлийн 1-т Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүхээс Ж.М-, Д.Е-, Х.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг бүлэглэн, хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж шийдвэрлэсэн.

9.4. Улсын яллагчаас “Ж.М- нь Д.Е-ыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн буюу хатгасан гэж буруутгасан байхад “3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлан хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Учир нь Шийтгэх тогтоолын 116-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй боловч шүүх хуралдаанд оролцсон прокуророос зүйлчлэн дүгнэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй байна. Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаж үйлдэгдээгүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдээгүй гэж дүгнэх боломжгүй гэж дурдсан. Уг хууль зүйн дүгнэлт нь хууль бус бөгөөд яллах дүгнэлтэд заагдаагүй үндэслэлээр буруутгаж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Энэхүү хууль зүйн дүгнэлт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. 2-т Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заасныг зөрчсөн байна.

9.5. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/595 дугаартай шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт зарим нэмэлт ажиллагаа хийлгэх тухай захирамжийн биелэлт хангагдаагүй байхад дахин хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Хоёр. Шүүгдэгч тус бүрийн оролцоог тогтоогоогүй, санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргээс ялгаж хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй талаар:

Шийтгэх тогтоолын 122,123-т Шүүгдэгч Ж.М-ын үйлдлийг “гэмт хэргийн зохион байгуулагч”, гэмт хэргийн хатгагч биш байх тул дээрх зүйл ангиар журамласан нь үндэслэлгүй болжээ, Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдоогүй боловч гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлснээр шүүгдэгч нарыг субьектив санаа зорилгын хувьд хамтран оролцож байгаа гэмт хэргийн улмаас нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ зөрчилтэй, анх шилжүүлсэн хэргийн зүйлчлэл буюу гэм буруутай гэж үзэх үндэслэлийг шүүх тодорхойлсон гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын 124-т “шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 125-д Шүүгдэгч нар шийдвэртээ хайнга, болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй. Мэргэжилтнээс төлөвлөж ирүүлсэн захирамж нэг бүрийн үндэслэлийг хянах, үнэн зөвийг хариуцах үүрэгтэй нийтийн албан тушаалтан гэж тус тус дүгнэсэн.

9.6. Д.Е-ыг гэм буруугүй, санаатай нэгдэж хууль бусаар тусгай зөвшөөрөл олгох сэдэл, зорилго байгаагүйг болохыг нотлох дараах гэрчийн мэдүүлгүүдийг огт үнэлээгүй байна. Үүнд:

Гэрч Ж.М-ын мэдүүлэгт: Би энэ талаар засаг даргад хэлэхэд өмнө нь олгогдож байсан бол сунгаад өгч болох талаар хэлсэн. Уг хүнсний дэлгүүрүүдийг судалж үзэхэд Т- гэх хүнсний дэлгүүр нь өмнө тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд уг дэлгүүрийн хажууд шинээр ЕБ-ын 10 дугаар бага сургууль баригдаж ашиглалтад орсон байсан. Харин К- 2 нь шинээр ашиглалтад орсон бөгөөд ЕБ-ын 7-р бага сургуулийн хажууд 360 орчим метрийг барьсан байсан. Засаг дарга асан Д.Е- К- болон Т- хүнсний дэлгүүрүүдийн эздээс мөнгө, авлига авсан зүйл байхгүй. Мөн Д.Е- надад албан тушаал амласан зүйл байхгүй. Бусдаар намайг шахаж дарамталсан зүйл байхгүй, би дээрх хүнсний дэлгүүрүүдийг Д.Е-ад зуучилсан зүйл байхгүй гэх мэдүүлэг/1-р хх 30-31, 130-131, 182-183 тал 2хх 39-40 тал/

Гэрч Х.Д-ын мэдүүлэгт:/Т- дэлгүүр ажиллуулдаг/Би тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох талаарх хүсэлтийг хэнд өгч байснаа ч санахгүй байна. Би Өлгий сумын засаг дарга асан Д.Е-ад эд хөрөнгө, мөнгө амласан -0          зүйл байхгүй гэх мэдүүлэг/1хх 185 тал/

2023 оны 12-р сарын 15-ны өдрийн яллагдагчаас авсан дахин мэдүүлэгт Д.Е-: Би захирамж гаргахдаа ямар нэгэн ашиг сонирхлоор хандаагүй, БӨ аймгийн ЗДТГ-ын газрын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн бүх материалыг бүрдүүлж оруулж ирсний дараа би гарын үсэг зурдаг мэргэжилтэн Ж.М- судлаад оруулж ирж захирамжид гарын үсэг зуруулдаг болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хууль бус зүйл шаардсан бол Ж.М- төрийн албаны хуулийн дагуу биелүүлэхгүй байх эрхтэй. Ж.М- надад орж ирэхдээ зөвхөн захирамжийг боловсруулаад төслийг оруулж ирдэг. Өөр бусад материал өөрт нь байдаг гэх мэдүүлэг /1 -р хх 16-18 тал, 2хх 17-18 тал/,

Гэрч Ш.Хуралай IБӨ аймгийн ЗДТГ-ын архив бичиг хэргийн мэргэжилтэн/: Би 3 захирамжийг боловсруулж байгаагүй, үүнийг БӨ аймгийн ЗДТГ худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М- боловсруулдаг. Миний хувьд зүгээр хэлснийг нь шивж өгдөг гэх мэдүүлэг /1 хх 52-53 тал/,

Гэрч Б.Э-ын /Д дэлгүүрийн эзэн/: Миний бие тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтээ Өлгий сумын Засаг дарга асан Д.Е-ад тавиагүй, харин хариуцсан мэргэжилтэн болох М-ад тавьсан. Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хариуцсан мэргэжилтэн /нэрийг мэдэхгүй/ суурин компьютер болон мэдээллийн сангаа ашиглаж манай дэлгүүрээс ЕБ 1-р сургууль хоорондын зайг хэмжсэн бөгөөд болох юм байна гэсэн мэдүүлэг /1хх 33-34 тал/,

Гэрч Х.Б-ы мэдүүлэг /М- дэлгүүр ажиллуулдаг/: Би тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ЗДТГ хариуцсан ажилтан Ж.М-ад хүсэлт тавьсан ба кадастраас сургуулийн ойр орчим эсэхийг шалгаж 500 метрээс хол байна гэж зөвшөөрөл олгохоор болсон гэх мэдүүлэг /1хх 46 тал/,

Гэрч Б.М-гийн мэдүүлэгт: /Т дэлгүүр ажиллуулдаг/ Би тусгай зөвшөөрлийг авахдаа манай дэлгүүрийн хажууд амьдардаг М- гэж хүнд хүсэлт тавьсан бөгөөд удалгүй Ж.М- нь манай дэлгүүрт орж ирэн Танай дэлгүүрт тамхины зөвшөөрөл олгохоор боллоо. Бэлнээр 100,000 төгрөг тушаах ёстой энэ нь анх удаа тусгай зөвшөөрөл авч байгаа аж ахуй нэгжийн хураамж гэхээр нь би кассаасаа бэлэн 100,000 төгрөг гарган Ж.М-ад өгсөн. Би Өлгий сумын Засаг дарга асан Д.Е-ад тамхи худалдан борлуулах зөвшөөрөл авах хүсэлт тавихад тэр болохгүй байхаа гэх хариуг өгсөн. Харин Ж.М- гэх албан хаагч хураамжийг бэлнээр авч яван маргааш нь надад тусгай зөвшөөрөл өгсөн гэх мэдүүлэг /1 хх 133-134тал/,

Гэрч Х.Ш- /З- дэлгүүр ажиллуулдаг/: Зөвшөөрөл авахтай холбогдуулан Өлгий сумын Засаг дарга асан Д.Е-ад эд хөрөнгө, мөнгө авлига өгч зөвшөөрөл авсан зүйл байхгүй. /1хх 139-140 тал/,

Гэрч Б.Г /А дэлгүүр ажиллуулдаг/: Би Д.Е-ад мөнгө амласан, авлига өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1хх 36-37 тал/,

Гэрч О.С- /З- дэлгүүр ажиллуулдаг/: Д.Е-ад эд хөрөнгө, мөнгө амласан авлига өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1хх 39 тал/,

Д дэлгүүрийн эзэн Б.Э-аас авсан дахин мэдүүлэгт: Би Д.Е-тай уулзаагүй, намайг очиж Ж.М-тай уулзахад дарга нь гадаад явсан гэсэн бөгөөд Ж.М- би гаргаад өгье гээд намайг явуулсан. Тэгээд удалгүй манай зөвшөөрөл гарч ирсэн. Хэрхэн яаж гаргасныг Ж.М- л мэдэж байгаа. Би хураамжаас өөр ямар ч материал бүрдүүлээгүй өргөД ч бичиж өгөөгүй /2хх 141-142 тал/:

Дээрх мэдүүлгээс үзэхэд Д.Е- нь өөрийн танил эсвэл Ж.М-ын танил хүнд хувийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомж зөрчиж, давуу байдал олгох шууд санаатай үйлдэл байгаагүй болох нь бүрэн нотлогдож байна. Зарим дэлгүүрүүд нь өмнө нь тусгай зөвшөөрөлтэй байсан 6а мөрдөгч, прокуророос өмнөх тусгай зөвшөөрөл олгосон үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнээгүй, шийдвэрлээгүй атлаа Д.Е-ыг гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

9.7. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 -т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, бб.З.Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 67.1.1-т харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах: 67.1.2-т Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах; 67.1.3-т Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах; 67.1.4-т хууль тогтоомж, Засгийн газар. Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох: 67 1.5-д тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөД, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах; гэж заасан ба Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, түүний мэргэжилтэн Ж.М- болон Засаг даргын Тамгын газар нь хууль заасан шаардлага хангасан иргэнд тусгай зөвшөөрөл олгуулах захирамжийн төслийг боловсруулж оруулах, өргөдлийг шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

Иймээс Д.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1- т Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан Хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

9.8. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 60 дугаар тогтоолд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл болон 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийг ялган зүйлчилж байсан хууль зүйн үндэслэлийн талаар огт анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх тогтоолд “...тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20 өдрийн хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх, уг хуралдааны тэмдэглэл гаргуулах, мөн Хөдөлмөр хамгааллын Үндэсний зөвлөлийн  2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах, уг хуралдаанаас тогтоол батлах талаар хамтын шийдвэр гаргах үйл ажиллагаа зэрэгт Н.Н- эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэх, ингэхдээ тодорхой эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж хэрэгжүүлсэн, эсхүл шийдвэр гаргуулахаар нөлөөлөл, шахалт үзүүлсэн байж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Н.Н-ын хувьд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоолыг гаргаснаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт, түүнд хяналт тавих үүргээс чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж буй боловч, тэрээр албаны бүрэн эрх, удирдан захирамжлах эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд тухайн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хангуулж, улмаар зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж чадаагүйн улмаас бусдад хууль бусаар давуу байдал олгосон шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хувиар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/133 болон 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаар тушаалуудаар баталгаажуулах, түүний дагуу санхүүжилт олгохыг албажуулах зэргээр албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйл баримт тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Д.Е- нь албан тушаалын байдлаа санаатайгаар урвуулсан ашигласан гэж үзэхээр үндэслэл эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байна.

9.9. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг нь давуу байдал олгож буй субьектүүдтэй урьдчилан тохирч, ямар нэг мөнгө харамж, өөрт ашигтай байдал бий болгоно гэсэн амлалт тохиролцооны үндсэн дээр хийх ёстой үйлдээ албаар хийхгүй байх эсхүл, хийх ёсгүй үйлдлийг мэдсээр байж албаар хийснээр илэрнэ. Тэрээр шийдвэр гаргах процесст нөлөөлөл, шахалт үзүүлсэн үйл баримт байхгүй, буюу Ж.М-ыг дээрх хүнсний дэлгүүрүүдэд тусгай зөвшөөрөл олго гэж шахаж дарамтлаагүй нь ил харагддаг. Нэгжийн тухай хуульд зааснаар Засаг даргын Тамгын газар нь түүнийг мэдээллээр хангаж, шийдвэр журмын төслийг бэлтгэж, өргөдөл хүсэлтийг хүлээн авсны үндсэнд бүх л мэдээлэл бэлтгэлийг хангасны дараа Засаг даргад танилцуулж гарын үсэг зуруулж шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл Ж.М- нь тухайн Тамгын газрын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2007 оноос хойш ажилласан туршлагатай албан хаагч тул түүний хийсээр ирсэн зүйлд эргэлзэлгүй итгэж, өөрийн шалгаж үзэх үүрэгтээ хайнга хандсан нь түүний мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Ж.М- нь Д.Е-ад зөвхөн захирамжийн төслийг л өрөө рүү нь барьж орсноос холбогдох материалуудыг танилцуулаагүй болохыг ч мөн тэрээр мэдүүлэгтээ дурдсан.

9.10. Албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан байх зэргийг багтаан ойлгодог болно.

Д.Е- нь өөрийн хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Ж.М-ын боловсруулсан хууль бус баримтад гарын үсэг зурж хайнга хандсан байна.

Учир нь шүүгдэгч Д.Е- нь хүнсний дэлгүүрүүдэд Тусгай зөвшөөрөл олгохдоо албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, нягтлан шалгах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, олон жил ажилласан Ж.М-ад хэт найдах үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрийн оролцоог хангасан болгож, захирамжуудад гарын үсэг зурсан байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хайнга хандах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьект болон субьктив талын шинжийг хангаж байгаа боловч харин обьектив талын шинж буюу тухайн хайнга хандсан эс үйлдэхүйгээс шалтгаалан их хэмжээний хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй тул энэ нь эрүүгийн гэмт хэрэг бус харин эрх зүйн зөрчлийн шинжтэй буюу Тамхины хяналтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагын төрлөөс ногдуулах үндэслэлтэй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолын Д.Е-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Е-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд: 

10.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Е-, Ж.М-, Х.Н- нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  2025 оны 5 дугаар сараас эхлэн томилолтоор оролцсон. Тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эрүүгийн хэргийн анхан шатын шүүх хуралдаан зарлагдах үед  эрүүл мэндийн шалтгаантай байсан. Дараа нь өөр ажилд шилжин томилогдсонтой холбоотой юм. Тийм учраас тухайн хэрэгт  миний бие 2025 оны 5-р сараас эхлэн оролцсон. Хэргийг 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхээс 110 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч нарын хувьд ямар гэмт хэрэг үйлдсэн, хэзээ хэнд ямар шийдвэрээрээ давуу байдал олгосон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэзээ үйлдсэн гэдэг  яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт дурдагдсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Д.Е- түүний орлогч Х.Н-, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ажлын албаны ажилтан Ж.М- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдаж, прокурорын яллах дүгнэлтэд иш татагдсан яллах талын нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

10.2. Өөрөөр хэлбэл Д.Е-ын хувьд нийтдээ 3 удаагийн захирамжаар 8 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон. Тамхины тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг зөрчсөн. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон. Ер нь хуулиараа хориглосон заалт байгаа. Д.Е- захирамж гаргахдаа тухайн хуулийн заалтыг зөрчсөн. Ж.М-ын хувьд Х.Н-, Д.Е- нарын гаргаж байгаа захирамжийг  боловсруулсан тул гэмт хэргийг үйлдсэнээрээ гэм буруутайд шүүхээс тооцогдсон. Х.Н-ын хувьд мөн ялгаагүй 3 удаагийн захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тамхи худалдаалах зөвшөөрлүүдийг олгосон. Өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг нь танилцуулж байна. 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хуульд заасан яллах, цагаатгах тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх асуудлыг анхан шатын шүүхээр хэлэлцсэн. Өмгөөлөгч нарын хэлж байгаа хэмжилтийг зөв аваагүй, хэмжилт авсан албан тушаалтныг гэрчээр асуусан, шүүгдэгч нар ажилдаа хайнга хандсан, Ж.М-ын буруутай үйл ажиллагаа гэдгийг зүйлийн талаар санал дүгнэлтээ анхан шатны шүүхэд хэлэлцээд яригдсан зүйлүүд юм. Улсын яллагч миний зүгээс дүгнэлт гаргахдаа ер нь хуулийн хэрэгжилт байхгүйгээс үүдэлтэй энэ гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэдэг дүгнэлтээ өмнө гаргасан. Гэрчүүдийн мэдүүлэг болох М-гийн мэдүүлгийн харвал Ж.М- манай дэлгүүрийн хажуу талын байранд амьдардаг. Тэрээр манай дэлгүүрт орж ирэхэд би тамхины тусгай зөвшөөрлийг авч өгөхийг хүссэн. Хүсэлтийг амаар тавьсан байдаг. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн зөвшөөрлийг олгоод 100,000 төгрөгийг бэлнээр авч явсан байдаг. Дараа нь тухайн дэлгүүрийн ойролцоо буюу Дарын сургуульд маш ойрхон байдаг дэлгүүрийн эзэн болох Г гэх М- гэх хүнтэй барьцсан. Ж.М-ад та М-гийн дэлгүүрт тамхины зөвшөөрлийг олгосон байна. Тэгэхээр би ч гэсэн зөвшөөрөл авах хүсэлттэй гэсэн байдаг.

10.3. Ер нь харах нүдэнд тухайн хоёр дэлгүүр Дарын сургуульд маш ойрхон нь харагддаг. Шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч нар тэрээр Цагааннуур тосгонд төрж өссөн ба 2021 онд Өлгий сумын Засаг даргаар сонгогдоод томилогдож ирсэн. Харин Д.Е- дэлгүүр болон сургууль хаана байгааг сайн мэдэхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ Өлгий сумын засаг даргаар томилогдохтой тухайн суманд амьдарч байгаа ард иргэдийн эрх ашгийг хамгаална гэж томилогдсон. Тэгэхээр тэр талаарх гаргаж буй өмгөөлөгч нарын тайлбар нь үндэслэлгүй. Харин Засаг даргын орлогч Х.Н-ын үйлдэл ч гэсэн ялгаагүй Ж.М-ын боловсруулж авч ирсэн захирамжид гарын үсэг зураад баталгаажуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт дээрх нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын ирүүлсэн өргөД, гомдол болон үүнийг үндэслээд шалгасан холбогдох баримтуудыг олоогүй. Зөвхөн Ж.М-ын тэмдэглэлийг авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Тэгэхээр хавтас хэрэгт авагдан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал болон хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон. Нийтдээ 6 удаагийн захирамжаар аж ахуйн нэгж байгууллагуудад тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгосноор бусдад давуу эдлэл олгосон. Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй гэж байгаа. Баян-Өлгий аймаг хүүхдийн тоогоороо бусад аймгуудаас хамгийн их буюу  44 мянган хүүхэдтэй гэж 2 жилийн өмнө ярьдаг байсан. Мэдээж энэ тоо одоо өссөн л байх. Тэгэхээр тухайн хүүхдүүдийн эрх ашгийн асуудал байгаа. Яагаад хууль тогтоогч нар Тамхины хяналтын тухай хуулиараа сургуулийн болон дотуур байрны орчмоос 500 метрийн доторх зайд тамхи худалдаалж болохгүй гэж зохицуулсан гэвэл хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зохицуулан. Мэдээж сургуулийн ойр орчимд тамхи зарагдаж байгаа асуудал дээр дараа нь хүүхдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх, эрсдэл үүсэх маш өндөр байдаг. Тийм учраас хохирол, хор уршиг учраагүй  гэж хэлж болохгүй.

10.4. Мөн тамхи худалдаалах зөвшөөрөл олгож байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тамхи худалдаалснаар ашиг олж байгаа. Энэхүү үйлдэл нь бусдад  олгож байгаа давуу байдал. Эдийн засгийн давуу байдал олгож байгаа. Үүнийг хуулиараа хориглочихсон байхад тухайн дэлгүүрүүд тамхи худалдан борлуулж, эдийн засгийн хувьд ашиг олж байгаа. Бас сургуулийн орчимд тамхи худалдаалснаа сургуульд сурч байгаа олон мянган хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Албан тушаалтнууд ажилдаа хайнга хандсан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргасан. Гэхдээ энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцсэн.  Үүнд анхан шатны шүүх дүгнэлтийг хийсэн. Улсын дээд шүүхийн 2021 оны 3 сарын 19-ний өдрийн 134, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 381, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 139 дугаартай тогтоолуудад тодорхой тайлбарлаж дурдсан байгаа. Хайнга хандах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс юугаараа ялгаатай гэдгийг маш тодорхой дурдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөрт эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон. Субъектив шинжийн хувьд хууль тайлбарлагч нар тогтоосон. Тийм учраас тэр талаарх гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол нь үндэслэлгүй. Хайнга хандах гэмт хэрэг бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээс  ялгаатай гэдгийг хуулийн тайлбар дээр тодорхой тайлбарласан байгаа. Хэдийгээр захирамжийг гаргаад 20 хоног ч хүрэхгүй хугацаанд дахин хүчингүй болгосон гэж байна. Цаанаа нь 2021 онд захирамжууд гурван жил гаруй хүчин төгөлдөр байсан. Үүгээр бусдад буюу аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон. Худалдан борлуулж болохгүй газарт зөвшөөрөл олгоод худалдаж байгаа нь бусдад давуу байдал олгож байгаа асуудал юм. Харин хуулиар давуу байдал олгосон хүн нь ямар нэгэн хамаарал бүхий буюу төрөл садангийн хүн болохыг шаардахгүй байгаа. Нийтдээ 6 удаагийн захирамжаар бусдад давуу байдал олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.  Мөн байршлыг тогтоосонтой холбоотой нотлох баримт ч хэрэгт хангалттай авагдсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтэн нь шалгах ажиллагааг  зохих журмын дагуу явуулж тэр хүрээнд гэрчийн мэдүүлгийг өгсөн. Тухайн үед холбогдох программыг ашиглаж бодит байдлыг тогтоосон. Шүүгдэгч нарын заримын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд ямар нэгэн байдлаар яллах талын нотлох баримтаар үнэлж дүгнээгүй. Захиргааны хэм хэмжээний акт гэдэг асуудлыг ч гэсэн анхан шатны шүүх хуралдаанд маш дэлгэрэнгүй ярьсан.

10.5. Бид газрын маргааныг биш нийтийн албан тушаалтны бусдад давуу байдал олгосон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр талаар гаргаж байгаа давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Хэдийгээр гэмт хэрэг үйлдээгүй цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт санал гаргаж байгаа боловч яллах талын нотлох баримтыг няцаасан үгүйсгэсэн баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 36 дугаар хуудаснаас эхэлж дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргаагүй. Хэдийгээр улсын яллагчийн яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй гэж хэлж байгаа боловч энэ талаар шүүх дүгнэлт хийсэн. Тийм учраас яллах дүгнэлт хуулийн хүрээнд шаардлагыг хангасан байсан.  Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдсан. Шүүхийн шатанд ч гэсэн 60 хоногийн хугацаанд завсарлагаа авч шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаанууд хийгдсэн. Тийм учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг бол хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар болон дүгнэлттэй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч Х.Н-, шүүгдэгч Д.Е- болон түүний өмгөөлөгч А.С-, К.Ж- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүх шүүгдэгч нарын хувьд бүхэлд нь хянаж үзлээ.

 

12. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон түүнийг тогтооход ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг дүгнэх боломжтой, шүүх хэргийн үйл баримтыг хуульд заасан шаардлагын хэмжээнд тогтоож түүнд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

13. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад:

13.1. Шүүгдэгч Д.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн шүүгдэгч Ж.М-тай бүлэглэж, хамтран оролцож, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудыг тус тус гарган Өлгий сумын нутаг дэвсгэрт, ерөнхий боловсролын сургуулийн орчим 500 метрийн дотор үйл ажиллагаа явуулдаг “Д”, “З-”, “М-”, “А”, “К--2”, “Т-”, “Т”, “З-” нэртэй хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгож бусдад давуу байдал олгосон,

13.2. Шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М-тай бүлэглэн, хамтран оролцож ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, Өлгий сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/87 дугаар,  2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/291 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/307 дугаар захирамжуудыг тус тус гаргаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудын орчим 500 метрийн дотор үйл ажиллагаа явуулдаг “А”, “Т”, “А” хүнсний дэлгүүрүүд болон “Т-” ХХК-ийн нэрээр тамхи худалдан борлуулах нэг цэгийн худалдааны газарт тус тус тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал олгосон,

13.3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа,  үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Ж.М- нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Е-, тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Х.Н- нартай тус тус бүлэглэн, хамтран оролцож, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж хүсэлт гаргасан худалдаа эрхлэгчдийн бүрдүүлэх материалд сургуулийн хичээлийн байр болон хүнсний дэлгүүр, тамхи худалдаалах цэгүүдийн хоорондын зайн зураглалыг үйлдэж  баталгаажуулаагүй, нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа Өлгий сумын Засаг дарга Д.Е-ын тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжууд, мөн Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Н-ын тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А/87 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А/291 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/307 дугаар захирамжуудын төслийг тус тус боловсруулж, сургуулийн орчмын газарт байрлах хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг бүрдүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүнсний дэлгүүрүүд, тамхи худалдаалах нэг цэгийн  эздэд давуу байдал олгосон нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

14. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлан үзвэл, тухайлбал:

- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаагийн ахмад Д.Ган-Уялын илтгэх хуудас бүхий гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэх тухай хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал/,

- гэрч Б.Э- /1 дүгээр хавтасны 33, 2 дугаар хавтасны 141 дэх тал/, Б.Г /1 дүгээр хавтасны 37 дахь тал/, О.С- /1 дүгээр хавтасны 39 дэх тал/, Т.Е /1 дүгээр хавтасны 42, 136, 188 дахь тал/, Х.Ш /1 дүгээр хавтасны 140 дэх тал/, Х.Д- /1 дүгээр хавтасны 185 дахь тал/, Б.М- /1 дүгээр хавтасны 134 дэх тал/, Ч.Б /2 дугаар хавтасны 48 дахь тал/, Ш.Х /2 дугаар хавтасны 52, 3 дугаар хавтасны 17, 205, 4 дүгээр хавтасны 42-43 дахь тал/, К.Е-сын /1 дүгээр хавтасны 44, 192 дахь тал/,  И.Ж /3 дугаар хавтасны 05 дахь тал/, М.Б /3 дугаар хавтасны 7 дахь тал/, Х.Х- /3 дугаар хавтасны 9 дэх тал/, А.А- /3 дугаар хавтасны 12 дахь тал/, Б.Х /3 дугаар хавтасны 15 дахь тал/, Е.Ш- /3 дугаар хавтасны 197 дахь тал/, М.Е /3 дугаар хавтасны 203 дахь тал/, А.Е- /4 дүгээр хавтасны 36-38 дахь тал/ нарын мэдүүлэг,

- “Д” /1 дүгээр хавтасны 47 дахь тал/, “З-” /1 дүгээр хавтасны 53 дахь тал/, “А” /1 дүгээр хавтасны 58 дахь тал/, “М-” /1 дүгээр хавтасны 63 дахь тал/, “Т” /1 дүгээр хавтасны 143 дахь тал/, “З--2” /1 дүгээр хавтасны 148 дахь тал/, “А” /3 дугаар хавтасны 208 дахь тал/ зэрэг хүнсний дэлгүүрүүд, “Т-” ХХК-ийн нэрээр тамхи худалдан борлуулдаг нэг цэгийн үйлчилгээний төвд /4 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/ үзлэг хийсэн тэмдэглэл,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, гэрч К.Е-сынаас гаргаж өгсөн “А”, “З-”, “М-”, “Д”, “Т”, “З--2”, “Т-”, “К--2”, “Т”, “А” хүнсний дэлгүүрүүд болон Тамхины худалдааны нэг цэгийн үйлчилгээний төвийн кадастрыг харуулсан зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 78-82, 157-158, 3 дугаар хавтаст хэргийн 18-29 дахь тал/,

- мөрдөгчийн тэмдэглэлд хавсаргасан гэр зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 86, 88, 90-91,93-94, 162-163, 165, 193, 206-208, 212, 214-215 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар албан бичгээр ирүүлсэн Өлгий сумын зарим ерөнхий боловсролын сургуулиуд болон холбогдох хүнсний дэлгүүрүүдийн байршлаас 500 метрийн радиус татсан тухай кадастрын зураглал /3 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал/,

- мөн холбогдох сургуулиудаас Google earth программын тусламжтайгаар 500 метрийн радиус татаж, мөн сургуулиас хүнсний дэлгүүр хүртэлх явган хүний замаар хэмжилт хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд /3 дугаар хавтаст хэргийн 59-61, 233-236, 4 дүгээр хавтаст хэргийн 72-76 дахь тал/,

- Д.Е-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар томилох тухай аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/29 дүгээр захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 237, 2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/, түүнийг Өлгий сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр захирамж /2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар тал/

- Х.Н-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын орлогчийн ажилд томилсон тухай тус сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/06 дугаар захирамж /3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/,

- Х.М-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тухай тус сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаар захирамж /2 дугаар хавтасны 70 дахь тал/,

- Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 129-133 дахь тал/,

- шүүгдэгч Д.Е-ын гарын үсэгтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох тухай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар /1 дэх хавтасны 204 дахь тал/, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар /1 дэх хавтасны 154 дэх тал/, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар /1 дэх хавтасны 70 дахь тал/ захирамжууд,

- шүүгдэгч Х.Н-ын гарын үсэгтэй, тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох тухай тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/87 дугаар /3 дугаар хавтасны 223 дахь тал/,  2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/291 дугаар /4 дүгээр хавтасны 61 дэх тал/, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/307 дугаар /3 дахь хавтасны 44 дэх тал/ захирамжууд,

- Өлгий сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” захирамж /1 дэх хавтасны 71, 155, 205 дахь тал/,

- Д.Е- /2 дахь хавтасны 16 дахь тал/,  Ж.М- /2 дахь хавтасны 38,  3 дахь хавтасны 90-91, 4 дэх хавтасны 14, 97 дахь тал/, Х.Н- /3 дахь хавтасны 104-105, 4 дэх хавтасны 26-27, 110 дахь тал/ нарын тус тус яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргийг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад хэргийн үйл баримт болон түүнийг тогтооход ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг дүгнэхэд хүрэлцээтэй, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

 

15. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.М-тай бүлэглэж буюу үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож Тамхины хяналтын тухай хуулиар ерөнхий боловсролын сургуулийн орчим, 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон хуулийн илэрхий тодорхой заалтыг зөрчиж Өлгий сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудыг гаргасан,

- шүүгдэгч Х.Н- нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа мөн Х.М-тай бүлэглэж буюу үйлдлээрээ санаатай нэгдэн, хамтран оролцож, хуульд заасан ерөнхий боловсролын сургуулийн орчимд, 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон хуулийн заалтыг илтэд зөрчиж Өлгий сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/87, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/291, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/307 дугаар захирамж гарган Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий хүнсний дэлгүүр болон тамхи худалдан борлуулдаг нэг цэгийн газарт тус тус тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд нийтийн албан тушаалтнууд болох Д.Е-, Х.Н-, Х.М- нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, бусдад буюу дээр дурдсан 11 хүнсний дэлгүүр болон 1 хуулийн этгээдийн нэрээр тамхи худалдан борлуулдаг нэг цэгийн үйлчилгээний газар, тэдгээрийн эздэд хууль бусаар давуу байдал бий болгосон нь хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

16. Шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Х.М- нарын дээрх хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тэдгээрийн тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг бүлэглэн, хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Энэ талаар “тухайн гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж тогтоогдоогүй” гэсэн агуулгатай шүүгдэгч Х.Н-ын, “хэрэгт шаардлагатай кадастр, сургуулийн байрлалын нотлох баримтыг бүрдүүлэлгүй, гэрчийн мэдүүлгийг хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай шүүгдэгч Д.Е- болон түүний өмгөөлөгч А.С-ы, “шүүгдэгч нарын санаатай хамтран оролцсон гэх үндэслэл  нотлогдоогүй, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмаар үнэлээгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээг зөрчиж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэсэн агуулгатай шүүгдэгч Д.Е- болон түүний өмгөөлөгч К.Ж-ийн давж заалдах гомдлууд тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Албан тушаалын гэмт хэрэг нь тодорхой материаллаг хохирол учруулах зайлшгүй шаардлагагүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээс гадна нийгмийн ашиг сонирхол хийгээд тэгш эрхийн зарчмыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, төрийн албан хаагчийн нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11/-т хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд хүүхэд хамгаалалд баримтлах зарчмыг тодорхойлсон ба 5.1.1 дэх заалтад “хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих” гэж, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтад “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгоно гэж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 191 дүгээр тогтоолоор баталсан “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ын 5.1.4 дэх заалтад “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх” гэж зааснаас дүгнэвэл, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тамхины хор хөнөөлөөс ангид орчинд суурь боловсрол эзэмших, сурч боловсрох үндсэн эрхийг хамгаалах нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор төр, түүний байгууллага, нийтийн албан тушаалтнуудын нэн тэргүүний үүрэг мөн бөгөөд хууль тогтоомжид зааснаар хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих, суурь боловсрол эзэмших, тамхины хор, нөлөөгүй орчинд суралцах эрхээр хамгаалуулах үндсэн эрхтэй.

 

18. Тамхины хяналтын тухай хуулийн дээрх зохицуулалтаар ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчимд тамхи худалдахыг хориглон, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг баталгаажуулсан ба тамхи худалдах зөвшөөрлийн талаар худалдаа эрхлэгчдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч, түүнийг шалгах, шийдвэр гаргахад бэлтгэх болон шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь хүүхдийн дээд эрх ашиг, сонирхлыг нэн тэргүүнд тавьж, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчимд буюу 500 метрийн радиуст тамхи худалдаалах зөвшөөрөл олгохгүй байх хуульд заасан хязгаарлалтыг чанд мөрдөх ёстой. Энэ нь хууль ёсны байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хийгээд гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төр хамгаалах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцэх юм.

 

19. Гэтэл энэхүү илтэд тодорхой заасан хууль ёсны бөгөөд зүй ёсны хязгаарлалтыг мэдсээр байж зөрчсөн, зөрчих нөхцөл бололцоог бий болгосон, Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим сургуульд суралцагч хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хэрэгсэж, тус сумын 1 дүгээр сургуулиас 468.82 метрийн зайд байрлах “Д” /Б.Э-/, 464.74 метрийн зайд байрлах “З-” /О.С-/, 458.93 метрийн зайд байрлах “М-” /Х.Б-/, мөн 1 дүгээр сургуулиас 478.91 метрийн зайд байрлах “З-” /Х.Шх/, Дарын сургуулиас 455.73 метрийн зайд байрлах “А” /Б.Г/, 7 дугаар сургуулиас 176.13 метрийн зайд байрлах “К--2” /А.Н-/, 10 дугаар сургуулиас 341.33 метрийн зайд байрлах “Т-” /Х.Д-/, 4 дүгээр сургуулиас 366.71 метр, Дарын сургуулиас 120.04 метрийн зайд байрлах “Т” /Б.М-/, 4 дүгээр сургуулиас 295 метрийн зайд байрлах Х.Х-ы “А”, Емпати сургуулиас 425 метрийн зайд байрлах А.А-ийн “Т”, 7 дугаар сургуулиас 199 метрийн зайд байрлах Е.Ш-ы “А”, 1 дүгээр сургуулиас 432 метр, 2 дугаар сургуулиас 365 метрийн зайд байрлах А.Е-ын “Т-” ХХК-ийн нэрийн дэлгүүрүүдэд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгосон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.М-, Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Е-, тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Х.Н- нарын хууль бус үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож,

тэдгээрт мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-, Ж.М- нарын тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил, зургаан  сарын хугацаагаар хасаж, нэг жил, найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил, зургаан сарын хугацаагаар хасаж, найман сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан гэж дүгнэв.

 

20. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дээр дурдсан 11 хүнсний дэлгүүр болон 1 хуулийн этгээдийн нэрээр тамхи худалдан борлуулдаг нэг цэгийн үйлчилгээний газар нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудаас 500 метрийн дотогш зайд худалдаа эрхэлдэг нь тэдгээр хүнсний дэлгүүрүүдийн эздийн гэрчийн мэдүүлгээс гадна мөрдөгчөөс үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн, гэрч К.Е-сынаас гаргаж өгсөн тэдгээр хүнсний дэлгүүрүүд болон тамхины худалдааны нэг цэгийн үйлчилгээний төвийн кадастрын зураглал, мөрдөгчийн тэмдэглэлд хавсаргасан гэр зургийн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар албан бичгээр ирүүлсэн холбогдох хүнсний дэлгүүрүүдийн байршлаас 500 метрийн радиус татсан тухай кадастрын зураглал, мөрдөгчийн дээрх хүнсний дэлгүүрүүдээс Google earth программын тусламжтайгаар 500 метрийн радиус татаж, мөн холбогдох ерөнхий боловсролын сургуулиудаас тэдгээр хүнсний дэлгүүр хүртэлх явган хүний замаар хэмжилт хийсэн тухай тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон учраас энэ талаар гаргасан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдол бодит үндэслэлд нийцээгүй гэж үзнэ.

 

21. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 дугаар тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга, түүний орлогч болон тус сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагч нар нийтийн албан тушаалтан мөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Н-ын дангаараа гаргасан, мөн шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч нартайгаа хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох талаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

22. Шүүгдэгч Ж.М- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулж давж заалдах гомдол гаргаагүй боловч түүний “зорчих эрх хязгаарлах ялын биелэлтийг түдгэлзүүлж, Казахстан Улс руу түр хугацаагаар зорчиж ирэх боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, оролцоонд тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх бөгөөд гэм буруутай этгээдэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийг “түдгэлүүлэх” хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Х.Н-, шүүгдэгч Д.Е-, түүний өмгөөлөгч А.С-, К.Ж- нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК