2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01108

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19

191/ШШ2026/008

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У ******* ******* ******* ХК-ийн төв анд лах, ******* ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.******* миний өмчлөлийн дүүргийн , , тоот хаягт лах, дугаартай 206.8 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-иас хөрөнгө ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан Гэр ллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж байсан Баянзүрх дүүргийн 12 дугаар ны нутаг дэвсгэр дэх орон сууцны ллын гадна инженерийн хангамжийн ДБИШС-07/2013-02 гэрээний дугаартай ажлын барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор хуучин нэрээр *******тай 2013.12.31-нд №ЗЭНГ9101/131231 дугаартай Зээлийн эрх нээх гэрээг байгуулсан.

Банк зээлдэгчид 535,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эрхийг уг гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд олгохоор гэрээ байгуулсан. орон сууцны ллын ажил зогсох хүртэл ямар нэгэн зээлийг *******наас бодитой огт олгоогүй байсан юм. 

Уг гэрээг байгуулахдаа ХХК болон ******* ХХК нарын хооронд 2013.12.31-ний өдрийн №ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээ, БГ9101/131231 тоот Баталгааны гэрээ, ББГ9101/170202 дугаартай Баталгаат барьцааны гэрээнүүдийг байгуулж *******наас 535,000,000 дүнтэй төгрөгийн зээл олгосон тохиолдолд уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.******* миний өмчлөлийн дүүргийн -р , , тоот хаягт лах, дугаарт бүртгэлтэй 209.8 м.кв талбайтай хувийн орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулсан.

орон сууцны ллын гадна инженерийн хангамжийн ДБИШС-07/2013-02 гэрээний дугаартай ажлын барилга угсралтын ажил бүрэн зогссон, Засаг даргын тамгын газраас гэрээг цуцалсан учраас барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх шаардлагыг бид ******* болон ХХК-д удаа дараа тавьсан боловч чөлөөлөөгүй тул шүүхэд хандсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 181/ШШ2022/00645 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байдаг. Уг захирамжаар Б.*******, нар нь хариуцагч ******* ******* ******* ХХК, ХХК нарт холбогдуулж гаргасан ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2013.12.31-ний өдрийн №ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээ, БГ9101/131231 тоот Баталгааны гэрээ, ББГ9101/170202 дугаартай Баталгаат барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасны дагуу хүчин дөр бус хэлцэлд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 108,870,502 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсаныг, ХХК нь Барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгө чөлөөлөх гэрээний үүргээ биелүүлж ...Б.*******ийн өмчлөлийн дүүргийн -р , , тоот хаягт лах, дугаарт бүртгэлтэй 209.8 м.кв талбайтай хувийн сууцыг... болон ...ийн өмчлөлийн дүүргийн -р , 1 тоот хаягт лах, дугаарт бүртгэлтэй, 181.05 м.кв талбай бүхий орон сууц, мөн ны зоорийн давхрын 5 тоот, дугаарт бүртгэлтэй, автозогсоол зэргийг бусдын барьцаанаас чөлөөлж өгөхийг зөвшөөрснийг баталж... холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ ХХК нь сайн дураараа шүүгчийн захирамжийн дагуу барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нээлттэй гэдгийг шүүгч хуралдааны явцад хэлсэн байдаг. Шүүхийн захирамжийн дагуу ХХК нь дээр нэрлэсэн хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгөхийг утсаар болон мессежээр удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй учраас бид шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн 181/ШЗ2022/08318 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас одоог хүртэл албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа боловч үр дүнд хүрэхгүй бид хохирсоор байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс санаатай татгалзаж ирлээ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа ...*******инд барьцаа хөрөнгө санал болгосон боловч ******* хөрөнгийн үнэлгээ хүрэлцэхгүй байгаа учраас нэмж хөрөнгө барьцаал гэдэг шаардлага тавьж барьцааг чөлөөлж өгөхгүй байна... гэсэн хариу л өгдөг.

Б.******* миний бие өөрөө хөөцөлдсөний үр дүнд 2023 оны 04 сард бидний өмчлөлийн хөрөнгүүдийг чөлөөлөх *******ны шийдвэр бичгээр гарсан хэдий боловч ХХК-иас хөрөнгө барьцаалах ажиллагаа хийгээгүйгээс шалтгаалж барьцаа хөрөнгө мөн чөлөөлөгдөөгүй бид хохирсоор байгаа нь энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл болж байгаа ба зохигчдын эвлэрлийг шүүх баталгаажуулахдаа хэрэв *******, ХХК барьцаа хөрөнгө чөлөөлж өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүйг дурдсан.

Мөн орон сууцны ллын гадна инженерийн хангамжийн ДБИШС-07/2013-02 гэрээний дугаартай гэрээг захиалагч тал цуцалсан байгаа учраас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул барьцаа хөрөнгө чөлөөлөгдөх ёстой төдийгүй ******* зээлийг бодитой олгоогүй атлаа шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Бид 2013 оноос хойш шударгаар бий болгосон хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол маш их хүлээсэн. ХХК-ний захирал Г.Мөнхцэцэг нь Барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгө чөлөөлөх гэрээ-ний дагуу танай барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэж надаар *******ны шимтгэл гэж 108,870,502 төгрөгийг хариуцагч *******инд өмнөөсөө төлүүлсэн атлаа одоо хүртэл намайг хуурч байгаад би маш их гомдолтой байгаа. Банкнаас барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхгүй маргасан тохиолдолд би *******ны шимтгэлд төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Шийдвэр гүйцэтгэгчээс барьцаа хөрөнгө хэрхэн чөлөөлөх талаар ******* ******* *******наас тодруулж тайлбар авч өгнө үү гэдэг хүсэлтийг бичгээр, амаар олон удаа гаргасан боловч төлбөр төлөгч этгээд нь ******* биш учраас албадан гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй гэдэг хариуг өгдөг. 

******* ******* ******* болон ХХК-ний буруутай үйлдлээс болж бид өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оноос өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэнд оруулах, эзэмших, ашиглахаас өөр байдлаар захиран зарцуулах ямар ч боломжгүй байдалд байна.

Иймд дээрх үндэслэлээр Б.*******ийн өмчлөлийн дүүргийн -р , , тоот хаягт лах, дугаартай 209.8 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас албадан чөлөөлөхийг хариуцагчид даалган шийдвэрлэж, миний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ******* ******* ******* ХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Б.******* өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд ХХК болон *******тай байгуулсан зээлийн эрх нээх гэрээ болон 2013 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан баталгааны гэрээ, баталгаат барьцааны гэрээний дагуу дүүргийн -р , Эрдэнэбүрэн ы 209.8 м.кв талбайтай хувийн орон сууцыг барьцаалуулсан.

Ингэхдээ ХХК-ийн хувьд хөрөнгө газраас хэрэгжүүлж байсан амгалан орон сууцны цогцолбор ллын инженер хангамжийн ажлыг хийж гүйцэтгэхээр *******тай зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Энэ зээлийн эрх нээх гэрээгээр нийт 535 сая төгрөгийн баталгааг тухайн үеийн ******* ******* гаргасан.

Энэ гэрээний дагуу амгалан орон сууцны ллын төслийг ХХК хэрэгжүүлж байх явцад 2017 онд төсөл зогссонтой холбогдуулан, мөн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 онд нэхэмжлэгч Б.*******тэй барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх гэрээг ХХК-ийн өөрчлөгдсөн хувьцаа эзэмшигч байгуулсан. Энэ гэрээний дагуу Б.*******ийн өмчлөлийн хөрөнгө болон н.Бат-Энхийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөл өгөх, Б.*******ийн хувьд тухайн үеийн *******анд хуримтлагдсан байсан шимтгэлийг төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан.

Энэ гэрээний дагуу Б.******* ******* ******* *******анд 109 сая төгрөгийн хуримтлагдсан байсан шимтгэлийг бүрэн төлсөн. Харин ХХК-ийн захирал ийн хувьд нэр бүхий барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан Б.*******ийн хувьд ******* ******* *******, ХХК-ийг хариуцагчаар татаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, Б.*******ийн хувьд тухайн үеийн *******инд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж гарсан.

Энэ захирамжийн дагуу ХХК-ийн захирал гэрээний үүргээ болон шүүгчийн захирамжийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх т албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлсэн. Энэ ажиллагаа одоо хүртэл явагдаж байгаа. Гэхдээ зогсонги байдалтай байгаа. ХХК-иас захирамжийн биелэлтийг шаардахад ******* буюу одоогийн ******* ******* ******* бол нэмж барьцаа хөрөнгө барьцаалуулах шаардлага тавьсан. ийн хувьд цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******инд барьцаалж, Б.*******ийн барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх хүсэлт гаргасан боловч *******наас тавьж байгаа барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн эрх нээх гэрээний баталгаанд хүрэхгүй байгаа гэх шалтгаанаар чөлөөлж өгөөгүй.

Тиймээс шүүхэд хандаж, нэр бүхий Б.*******ийн өмчлөлийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2-т нэмж хэлэхэд баталгааны барьцааны гэрээний хугацаа 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш баталгааны барьцааны гэрээ сунгагдаагүй. Зээлийн эрх нээх гэрээний хугацаа, баталгааны барьцааны гэрээ 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн эрх нээх гэрээ мөн хугацаа нь сунгагдаагүй нөхцөл байдалд байгаа. Нэгэнт баталгааны барьцааны гэрээ, зээлийн эрх нээх гэрээний хугацаа дуусгавар болсон. Дээрээс нь тухайн үеийн ******* болон одоогийн ******* ******* *******ны хувьд 535 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг ХХК-д олгоогүй. Ийм нөхцөл байдалтай байгаа учир барьцаа хөрөнгийг албадан чөлөөлүүлж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК буюу одоогоор *******, ******* *******тай №ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээг ХХК болон ******* ХХК нарын хооронд 2013 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан БГ9101/131231 тоот Баталгааны гэрээний дагуу ******* нь үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр гүйцэтгэх, ХХК нь тухайн зээлийг буцаан төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар байгуулсан.

Ийнхүү ХХК нь Зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн барьцаанд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13 дахь хэсэгт Баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно гээд 457.13.1 дэх заалтад баталгаа гаргагч ******* үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж, 457.13.2 дахь заалтад гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон гэж, 457.13.3 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан гэж тус тус заасан байх бөгөөд ийнхүү хуульд заасан нөхцөл бий болоогүй буюу тухайн Баталгааны гэрээ нь хүчин дөр хэвээр үргэлжилж байна.

Мөн түүнчлэн, 2022 оны 03 дугаар сарын 28-ны 181/ШШ2022/00645 тоот Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, ХХК нь өөрт ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус шүүгчийн захирамжид дахин тухайн асуудлаар нэхэмжлэл гаргахгүй эрхгүй байхаар дурдсан байна. 

Иймд, *******, ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь хөрөнгө газраас зарласан очрмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсвийн үнэ бүхий түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх тендер зарлаж, үүний дагуу ******* буюу одоогийн ******* ******* ******* нь 2013 оны 12 сарын 26-ны өдөр эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгаа гаргуулахаар хүсэлт гаргасан.

Улмаар 2013 оны 12 сарын 31-ний өдөр ******* болон ХХК нар нь зээлийн эрх нээх гэрээ, баталгааны барьцааны гэрээг тус тус байгуулж, ******* нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу хөрөнгө т ХХК-ийн өмнөөс гүйцэтгэлийн баталгаа гаргаж, төлбөр гүйцэтгэх үүрэг үүссэн тохиолдолд тухайн төлбөрийг барагдуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан байгаа.

Үүнийг тодруулбал, ХХК нь хөрөнгө газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдод түүний өмнөөс хөрөнгө газрын шаардлага болон мэдэгдлийн дагуу мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэж, ХХК нь эргээд тус *******анд зээлийн эрх нээх гэрээ болон баталгааны барьцааны зээлийн дагуу зээл болгон төлж барагдуулахаар байгаа.

Иргэний хуулийн 457 дугаар зүйл *******ны баталгааны талаар тусгайлан зохицуулсан байдаг. Уг заалтын 13 дахь хэсэгт Баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно гэж хэд хэдэн нөхцөлийг заасан байгаа. Тус хуульд заасан нөхцөл нь ХХК болон ******* ******* *******ны хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн баталгааны харилцаа дуусгавар болох нөхцөл бий болоогүй.

*******ны ******* *******ны хөрөнгө газрын өмнө хүлээж байгаа баталгааны үүрэг дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байгаа. Мөн түүнчлэн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 00645 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, ХХК өөрт ногдох нэхэмжлэлийнн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Уг захирамжид тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй байхыг дурддаг. Мөн үүнээс гадна тус шүүгчийн захирамжаар ХХК болон ******* ******* ******* нарын хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээ, баталгааны гэрээ, баталгааны барьцааны гэрээний хүчин дөр байдалд нөлөөлөхгүй, тухайн гэрээнүүдийг хөндөхгүйгээр ХХК болон Б.******* нарын хооронд эвлэрлийг баталсан байгааа. Үүнээс гадна тухайн баталгааны гэрээ, зээлийн эрх нээх гэрээ, баталгааны барьцааны гэрээний дагуу өнөөдрийн байдлаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө л барьцаанд бүртгэлтэй байгаа. Барьцаагаар хангагдах шаардлага нь өөрөө дуусгавар болоогүй.

Мөн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 00645 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй, тус захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн тухайн захирамжийн дагуу ******* ******* ******* нь шийдвэр гүйцэтгэл ажиллагаа болон шийдвэрийн дагуу үүрэг хүлээгч этгээд биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3. Гуравдагч этгээд газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ХХК нь Гэр ллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоосон шлын ГХДТ-2013/7 багцад төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар ны нутаг дэвсгэр дэх - орон сууцны ллын гадна инженерийн хангамжийн ажлын гэрээг 2013 онд байгуулсан. 2015, 2016 онуудад шинэчлэн гэрээ байгуулсан. 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/940 дугаартай Засаг даргын захирамжийн дагуу гэрээг шинэчлэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. газрын хувьд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллаж байна. гэв.

 

4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний лавлагаа, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Барьцаалбарын лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2022/08318 дугаартай захирамж,2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00645 дугаартай захирамж, *******ны 2Г/852 дугаартай албан бичиг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн эрх нээх гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баталгааны гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баталгааны барьцааны гэрээ, -865209 дугаартай барьцаалбар, Орлогын баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2023.10.18-ны өдрийн 3-1/2717 дугаартай албан бичиг, , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2023.10.16-ны өдрийн 3-1/2685 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.30-ны өдрийн 04/07 дугаартай Хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

5.Хариуцагчаас 2024.02.02-ны өдрийн 3/1348 дугаартай итгэмжлэл, 2025.03.28-ны өдрийн 5/4566 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн регистрийн дугаар, 2025.04.16-ны өдрийн хариу тайлбар, 2025.05.27-ны өдрийн 5/7846 дугаартай итгэмжлэл, 2025.05.27-ны өдрийн хариу тайлбар, Оруулалтын газрын 2025.03.07-ны өдрийн 01/850 дугаартай албан бичиг, ******* Хөгжлийн ******* ХК-ийн 2025.02.21-ний өдрийн 4/3044 дугаартай албан бичиг,2025.12.09-ний өдрийн 5/18736 дугаартай итгэмжлэл, ******* ******* ******* ХК-ийн 2023.02.01-ний өдрийн 6/57 дугаартай албан бичиг, 2023.12.15-ны өдрийн 6/12625 дугаартай албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2025.06.25-ны өдрийн 01/2578 дугаартай албан бичиг, 2025.09.09-ний өдрийн хариу тайлбар, Засаг Даргын 2013.05.29-ний өдрийн А/533 дугаартай Төсөл хэрэгжүүлэхээр батламжлах тухай захирамж, ХХК-ийн батламж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ДБИШС-07/2013 дугаартай ажлын гэрээ, 2025.08.12-ны гэрээ дүгнэсэн протокол, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ДБИШС-07/2013-03 дугаартай ажлын сунгалтын нэмэлт гэрээ, гэрээний тусгай нөхцөл, Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/940 дугаартай Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/940 дугаартай захирамжийн хавсралт, газрын 2025.08.20-ны өдрийн 01/3426 дугаартай албан бичиг, *******ны 2013.12.31-ний өдрийн 1/3883 дугаартай гүйцэтгэлийн баталгаа зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

7. Шүүхийн журмаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ЗЭНГ9101/131231 дугаартай Зээлийн эрх нээх гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БГ9101/131231 дугаартай Баталгааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ББГ9101/131231дугаартай Баталгааны барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ББГ9101/170202 дугаартай Баталгааны барьцааны гэрээ, ХХК-ийн 2023.02.10-ны өдрийн 23/02 дугаартай Барьцаа солиулах тухай албан бичиг,Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.29-ний өдрийн 2470 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2013.12.26-ны өдрийн 147 дугаартай итгэмжлэл, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗЭННГ9101/180001 /1/ дугаартай гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хавсралтын хамт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020.09.09-ний өдрийн 6/8053 дугаартай албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан Б.******* миний өмчлөлийн дүүргийн , , тоот хаягт лах, дугаартай 206.8 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ХХК болон ******* ХХК нарын хооронд Зээлийн эрх нээх гэрээ, Баталгааны гэрээ, Баталгаат барьцааны гэрээнүүдийг байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.******* миний өмчлөлийн хувийн орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулсан.

Барилга угсралтын ажил бүрэн зогссон, Засаг даргын тамгын газраас гэрээг цуцалсан байгаа учраас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон.

Баталгааны барьцааны гэрээний хугацаа 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш баталгааны барьцааны гэрээ сунгагдаагүй. Зээлийн эрх нээх гэрээний хугацаа, баталгааны барьцааны гэрээ 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн эрх нээх гэрээ мөн хугацаа нь сунгагдаагүй нөхцөл байдалд байгаа.

Дээрээс нь тухайн үеийн ******* болон одоогийн ******* ******* *******ны хувьд 535 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг ХХК-д олгоогүй. Ийм нөхцөл байдалтай байгаа учир барьцаа хөрөнгийг албадан чөлөөлүүлэх гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ... Баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно гэж хэд хэдэн нөхцөлийг заасан байгаа.

Тус хуульд заасан нөхцөл нь ХХК болон ******* ******* *******ны хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн баталгааны харилцаа дуусгавар болох нөхцөл бий болоогүй.

*******ны ******* *******ны хөрөнгө газрын өмнө хүлээж байгаа баталгааны үүрэг дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байгаа.

Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, ХХК өөрт ногдох нэхэмжлэлийнн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Уг захирамжид тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй байхыг дурддаг. Баталгааны гэрээ, зээлийн эрх нээх гэрээ, баталгааны барьцааны гэрээний дагуу өнөөдрийн байдлаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө л барьцаанд бүртгэлтэй байгаа. Барьцаагаар хангагдах шаардлага нь өөрөө дуусгавар болоогүй гэж маргажээ.

 

Гуравдагч этгээд нэхэмжлэгч талыг дэмжиж гаргасан тайлбартаа Баянзүрх дүүргийн 12 дугаар ны нутаг дэвсгэр дэх - орон сууцны ллын гадна инженерийн хангамжийн ажлын гэрээг 2013 онд байгуулсан.

2015, 2016 онуудад шинэчлэн гэрээ байгуулсан. 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/940 дугаартай Засаг даргын захирамжийн дагуу гэрээг шинэчлэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. газрын хувьд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллаж байна гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 31 зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 зүйлийн 21.2-т тус тус заасны дагуу ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг ******* ******* ******* ХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, ******* ХХК-ийг улсын бүртгэлээс хассан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 6/8053 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд энэ талаар маргаагүй байна.

 

ХХК болон хөрөнгө ОНӨААТҮГ-тай орон сууцны ллын гадна инженерийн хангамжийн барилга угсралтын ажлын гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээг хэрэгжүүлэх зорилгоор *******тай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №ЗЭНГ9101/131231 дугаартай Зээлийн эрх нээх гэрээг ******* нь ХХК-тай байгуулжээ.

 

******* зээлдэгч ХХК-д 535,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эрхийг уг гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд олгохоор дээрх гэрээг байгуулсан байна.

 

Уг гэрээг байгуулахдаа ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БГ9101/131231 тоот Баталгааны гэрээ, ББГ9101/170202 дугаартай Баталгаат барьцааны гэрээнүүдийг байгуулж *******наас 535,000,000 дүнтэй төгрөгийн зээл олгосон тохиолдолд уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.*******ийн өмчлөлийн дүүргийн , , тоот хаягт лах, дугаарт бүртгэлтэй 209.8 м.кв талбайтай хувийн орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулжээ.

 

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ББГ9101/131231 дугаартай Баталгааны барьцааны гэрээг ******* болон ХХК-ийн хооронд байгуулсан байх ба 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр Б.******* нь ХХК-д дүүргийн , , тоот хаягт лах, дугаарт бүртгэлтэй 209.8 м.кв талбайтай хувийн орон сууцыг *******ны баталгааны барьцаанд тавих, хүлээн авах, лавлагаа авах эрхийг итгэмжлэн олгосон байна.

 

ХХК болон *******ны хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д заасан Банкны баталгааны гэрээг хуульд заасан шаардлага хангасан хуулийн дагуу байгуулсан, хүчин дөр гэрээ байна.

Мөн ******* болон Б.******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №ББГ9101/170202 дугаартай Барьцааны гэрээ-г талууд бичгээр байгуулж зохигчид гарын үсэг зурж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн т бүртгүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин дөр гэрээ гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 181/ШШ2022/00645 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.*******ийн ******* ******* ******* ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй, харин Б.******* ХХК-д холбогдуулан гаргасан Б.*******ийн өмчлөлийн дүүргийн , , тоот хаягт лах, дугаарт бүртгэлтэй 209.8 м.кв талбайтай хувийн орон сууцыг бусдын барьцаанаас чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

 

хөрөнгө болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар ны нутаг дэвсгэр дэх орчмын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэлийн гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байх ба дахин 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сунгалтын нэмэлт гэрээ байгуулж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/940 дугаартай захирамжаар төсвийн хөрөнгөөр 2024-2025 онд дамжин Санхүүжүүлэх хөрөнгө төсөл, арга хэмжээний жагсаалтад Баянзүрх дүүргийн 12 дугаар ны нугат дэвсгэр дэх орон сууны ллын гадна инженерийн хангамжийн ажил 2013-2025 онд дуусах, төсөвт өртөг ,589.9 төгрөг, 2025 онд санхүүжих дүн 2,1.2 төгрөг гэж шийдвэрлэсэн байх ба хөрөнгө ОНӨААТҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/3426 дугаартай ******* ******* *******инд гүйцэтгэлийн баталгааны талаар хүргүүлсэн албан бичгээр ... Тус компани нь танай байгууллагад гаргасан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №1/3883 дугаартай 553,500,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувиар буюу 63,966,000 төгрөг болгон өөрчлөн гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх талаар дурджээ.

 

Дээрх баримтуудаас үзвэл ХХК болон хөрөнгө ОНӨААТҮГ-ын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар ны нутаг дэвсгэр дэх орчмын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ дуусгавар болоогүй байхаас гадна гуравдагч этгээд хөрөнгө ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тодорхойлогдож байна.

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д Банкны баталгааны гэрээгээр ******* нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч *******инд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.,

457.13-т Баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно,

457.13.1-д баталгаа гаргагч ******* үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн,

457.13.2-т гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон,

457.13.3-т үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан.

 

457.14-т Баталгаа гаргагч *******ны үүрэг энэ хуулийн 457.13-т заасны дагуу дуусгавар болсон бол ******* энэ тухай нэн даруй үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ. гэж тус тус заажээ.

 

ХХК болон *******ны хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БГ9101/131231 дугаартай Баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс Банк нь хөрөнгө НӨҮГ-д мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч Банкны хийсэн төлбөрийг Банкинд эргүүлэн нөхөн төлөх үүргийн биелэлтийг хангахаар, ******* төлбөр хийсэн өдрөөс эхлэн ЗЭНГ9101/1312131 дугаартай Зээлийн эрх нээх гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчид зээл олгож, зээлийн хугацаа дуусахаас өмнө үүрэг гүйцэтгэгч нь Банкны хийсэн мөнгөн төлбөрүүд, тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нөхөн төлж барагдуулах үүрэг хүлээж, *******ны хийсэн мөнгөн төлбөрийг нөхөн барагдуулах үүргийг ******* болон ХХК-ийн хооронд байгуулсан ББГ9101/131231 дугаартай гэрээ зохицуулна гэжээ.

 

Дээрх гэрээний 3.1.1-д Үүрэг гүйцэтгэгч нь Банкнаас үүрэг гүйцэтгүүлэгч талд энэ гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн өдрөөс эхлэн ЗЭНГ9101/131231 дугаартай Зээлийн эрх нээх гэрээний дагуу *******наас зээл авсан гэж үзэх ба тус өдрөөс эхлэн 14 хоногийн дотор мөнгөн төлбөрийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ, 4.2.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч талд энэ гэрээний хүрээнд төлбөр шилжүүлсэн өдрөөс эхлэн ЗЭНГ9101/8131231 дугаартай зээлийн эрх нээх гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч талд зээл олгож, үүрэг гүйцэтгэгч талд шилжүүлсэн мөнгөн төлбөрөө бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгүүлэгчээс буцаан авах эрхтэй, 4.2.2-т Үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийг нөхөн төлөх тухай Банкны бичгээр тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ББГ9101/131231 тоот Баталгааны барьцааны гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлнэ гэжээ.

 

Мөн гэрээний 7.1-д Энэхүү гэрээ нь Банкны хийсэн мөнгөн төлбөрийг нөхөн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний салшгүй хэсэг байх бөгөөд энэхүү гэрээ, ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээ эсвэл эдгээр гэрээтэй холбоотой Банк болон ХХК-ийн хооронд байгуулсан ББГ9101/131231 тоот Баталгааны барьцааны гэрээ нь бүхэлдээ эсвэл аль нэг заалт нь хүчин дөр бус болох, хуульд харшлах тохиолдолд бусад гэрээ буюу эдгээр гэрээнүүдийн бусад заалтууд хүчин дөр үйлчилнэ гэжээ.

 

Түүнчлэн, *******, ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ББГ9101/131231 дугаартай Баталгааны барьцааны гэрээ-ний 1.1-д Банк зээлдэгчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан БГ910/131231 тоот Баталгааны гэрээ буюу энэхүү гэрээнээс хойш талуудын хооронд байгуулагдах Баталгааны гэрээнүүд болон ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон барьцаалж хөрөнгийг тогтоох, тэдгээрийн үнэлгээ, чанарыг тодорхойлох, барьцаалсан хөрөнгийг хадгалж, хамгаалах болон барьцааны гэрээ хэрэгжих...,

1.2-т Барьцаалагч болон ХХК-ийн хооронд байгуулсан ЗЭНГ9101/131231 тоот зээлийн эрх нээх гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн болон цаашид хүлээх үүргийн баталгааг хангахад...,

1.4-т ...зээлдэгч болон батлан даагч зээлийн болон зээлийн батлан даалтын гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн эсийн төлбөрийг хийж дуусгаснаар энэхүү барьцааны гэрээний хугацаа дуусгавар болно

1.9-д Барьцааны гэрээг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зүйлийн .1.8-т заасан заалтын дагуу Монгол улсын иргэний хуулийн 71.2-т заасныг үндэслэн Барьцааны эрхийг хангагдах үүргийг зээлдэгч зээлдүүлэгчийн хооронд ЗЭНГ9101/131231 тоот зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч бүрэн биелүүлэх хүртэл хугацаагаар байгуулав гэж заажээ.

 

ХХК ******* 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №ЗЭННГ9101/180221 /1/ дугаартай зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр талуудын хооронд байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗЭНГ9101/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээний сунгах зорилгоор байгуулсан байх ба Зээлийн эрх нээх гэрээний 3.2-т заасан Зээлийн эрх нээх гэрээний нийт хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй. Баталгааны гэрээнд заасны дагуу олгогдсон зээл нь тухайн тухай бүр 14 хоногийн хугацаатай байх бөгөөд энэхүү 14 хоногийн хугацаанд Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Банкинд төлж барагдуулна гэснийг 3.2-т Зээлийн эрх нээх гэрээний нийт хугацаа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БГ9101/131231 тоот Баталгааны гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд хүчин дөр үйлчилнэ. Баталгааны гэрээнд заасны дагуу олгогдсон зээл нь тухай бүр 14 хоногийн хугацаатай байх бөгөөд энэхүү 14 хоногийн хугацаанд Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг *******ин төлж барагдуулна гэж өөрчилж, энэхүү гэрээ нь Банк болон Зээлдэгчийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗЭНГ0001/131231 тоот Зээлийн эрх нээх гэрээ БГ9101/131231 тоот Баталгааны гэрээ, ББГ9101/131231 тоот Баталгааны барьцааны гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ББГ9101/170202 тоот Баталгааны барьцааны гэрээ-нүүдийн салшгүй хэсэг болох бөгөөд Зээлийн эрх нээх гэрээ, Баталгааны гэрээ, Баталгааны барьцаануудын заалтууд хүчин дөр хэвээр үйлчилнэ гэж талууд тохиролцжээ.

 

Баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болох хэд хэдэн үндэслэлийг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13-т заасан байна. Тухайлбал, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т зааснаар гэрээнд заасан хугацаа дуусгавар болсноор баталгаа гаргагч *******ны өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болох хуулийн үндэслэл байна.

 

Иргэний хуулийн  457 дугаар зүйлийн 457.13, 457.13.2-т зааснаар баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болохоор байна.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар ХХК болон *******ны хооронд байгуулагдсан Зээлийн эрх нээх гэрээний хугацааг Банкны баталгааны гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд хүчин дөр байхаар талууд харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан байх ба Банкны баталгааны гэрээнд талууд тохиролцохдоо үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд *******наас төлбөр шилжүүлсэн өдрөөс эхлэн зээлийн эрх нээх гэрээний дагуу *******наас зээл авсан гэж үзэж мөнгөн төлбөрийг 14 хоногийн дотор төлөхөөр үүрэг хүлээснээс үзвэл Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Банкны баталгааны гэрээнд хугацаа заагаагүй боловч үндсэн үүрэг дуусах хүртэл, эсхүл үүрэг гүйцэтгэгч ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч хөрөнгө НӨҮГ-д хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрэгжихээр талууд харилцсан тохиролцсон, мөн *******ны баталгаа гаргах үндэслэл болсон ХХК болон хөрөнгө ОНӨААТҮГ-ын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болоогүй зэргээс үзвэл Банкны баталгааны гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй тул Баталгааны барьцааны гэрээ мөн дуусгавар болоогүй гэж шүүх үзсэн.

 

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан гаргасан Б.******* миний өмчлөлийн дүүргийн , , тоот хаягт лах, дугаартай 206.8 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.3, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдох Б.******* миний өмчлөлийн дүүргийн , , тоот хаягт лах, дугаартай 206.8 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС