2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/00379

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 06

191/ШШ2026/00379

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Ш хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 107,592,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* би Ч.*******тэй 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ам гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг нэг сарын 1.272 хувийн хүүтэй 1-2 жилийн хугацаанд эргүүлэн төлөхөөр мөн 3,750,000 төгрөгийг хүүгүй зээлүүлсэн. Зээлийн аман гэрээгээр хариуцагч Ч.******* нь өнөөдрийг хүртэл хүүгийн төлбөрөө огт төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0 хувийн алданги тооцож үндсэн зээлийн 70,000,000*1.272 хувь= 890,587 /1 сарын хүү/, 890,587*38 /сар/= 33,842,306 /2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 2025 оны 10 дугаар сарын 29 хүртэлх нийт хүү/, 3,750,000 төгрөгийг хүүгүй зээлсэн, 70,000,000 төгрөг+33,842,306=107,592,325 төгрөгийг хариуцагч Ч.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овгийн \РД: \ нөгөө талаас хариуцагч ******* овгийн ******* ******* \РД:*******\ бид 107.592.325 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг сайн дурын үндсэн дээр эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр энэхүү гэрээг байгуулав.

1. Нэхэмжлэгч нь 107.592.325 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 592.325 төгрөгөөр бууруулж 107.000.000 нэг зуун долоон сая төгрөг болгоно.

2. Нэхэмжлэгч нь төлбөрийг 2026 оны 2-р сарын 20-ны өдрөөс эхлэж 40 сарын хугацаанд сар бүр тогтмол 2.675.000 төгрөгөөр төлж барагдуулах хугацаа, хэлбрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн бууруулсан шаардлага 107.000.000 төгрөгийг 2026 оны 2-р сарын 20-ны өдрөөс эхлэж 40 сарын хугацаанд сар бүр тогтмол 2.675.000 төгрөгөөр төлж барагдуулна.

4. Төлбөрийг сар бүрийн 20-ны дотор нэхэмжлэгч С.*******ийн ХААН банкны IBAN дугаар 27000500 тоот дансанд үл маргах журмаар шилжүүлнэ.

5. Нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар хариуцагчаас бусад хэлбрээр ямарваа нэгэн төлбөр шаардаж нэхэмжлэл, гомдол гаргахгүй байна.

6. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр, бусдын шахалт дарамтгүйгээр, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр байгуулагдсан бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотой үүсэх хууль зүйн үр дагаварыг бүрэн ойлгож мэдсэн.

7. Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг талууд хуульд зааснаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 107,592,325 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.******* 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1176 дугаартай итгэмжлэлээр д Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүхий л эрх, үүрэг болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. 107,592,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 592,325 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.*******тэй 107,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 40 сарын хугацаанд сар бүр тогтмол 2,675,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ийн хаан банк дахь дугаарын дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. 107,592,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 592,325 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.*******тэй 107,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 40 сарын хугацаанд сар бүр тогтмол 2,675,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ийн хаан банк дахь дугаарын дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,912 төгрөгийн 50 хувь буюу 347,956 төгрөгийг буцаан олгож, үлдэх 347,956 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 346,475 төгрөгийг хариуцагч Ч.*******гээс гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС