2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03167

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 04

191/ШШ2026/03167

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У  хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн / нарт хол*******ох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 59,527,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.

/Зохигч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь 2024 оны 11-р сарын 29-ний өдөр 10 цаг 17 минутын үед Хан-Уул дүүргийн 17-р , ы гэрлэн дохионы зохицуулалттай уулзвар дээр Toyota Prius-41 маркийн улсын тай автомашинаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улаан гэрлээр уулзвар нэвтрэх үедээ ногоон гэрлэн дохиогоор уулзвар нэвтэрч байсан ******* Богд Нура ХХК-ийн өмчлөлийн машин Land Cruiser-78 маркийн, болох улсын тай Toyota арлын бүхий автомашиныг зүүн талаас нь мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Тус Toyota Land Cruiser-78 маркийн автомашиныг ******* Богд Нура ХХК-ийн жолооч жолоодож ажил үүргээ гүйцэтгэн явж байсан. Хариуцагч Б.*******ын дээрх үйлдэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь ослын газрын үзлэгийн тэмдэглэл, акт, фото зураг, хол*******огч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон талаар Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 сарын 19-ний өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд дурдсан байна. /Нэхэмжлэлд хавсаргав/ Манай компани 2024 оны 12 сарын 03-ны өдөр ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээгээр 56,692,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. /Нэхэмжлэлд үнэлгээний тайлан болон үнэлгээний төлбөр төлсөн баримтыг хавсаргав/ Хариуцагч нь жолоочийн хариуцлагын тай бөгөөд ын компаниас 5,000,000 хүртэлх төгрөгийг барагдуулах боломжтой гэж хэлсэн. Хариуцагчид ын компаниас нөхөн төлбөр гаргуулахад шаардлагатай албан тоотыг бэлтгэн хүлээлгэн өгсөн боловч ын компаниас Б.******* нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хол*******ох албан тоотыг хүлээлгэн өгөөгүй байх тул нөхөн төлбөрийг гаргах боломжгүй байна гэх тайлбарыг өгсөн. Иймд автомашины хохирлоос үүдэн ******* Богд Нура ХХК-ийн ажилд ихээхэн хүндрэл учирч, үйл ажиллагаанд доголдол учирсан байгаа тул бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч Б.*******ын ******* Богд Нура ХХК-ийн өмчлөлийн автомашинд учруулсан 56,692,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол болон үнэлгээ хийлгэхэд төлсөн 2,835,000 төгрөг буюу нийт 59,527,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* Нура ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.*******т хол*******ох иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.1 дахь хэсгийг баримтлан дараах хүсэлтийг үүгээр гаргаж байна.

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 13:30 цагт товлосон байх бөгөөд миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байгаа тул уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.

Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин цаашид тус компанид ажиллахаа байсан тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохгүй.

Иймд хүндэтгэн үзэх шалтгаан болон талууд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж хэргийг талуудын эзгүйд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү.

Харин хариуцагч ******* ХХК-тай хол*******ох нэхэмжлэлийн хэсгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлийн 26.2 үндэслэн татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна.

Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус тойргийн шүүхэд ******* ******* Нура ХХК-иас Б.*******т хол*******уулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Хариуцагч Б.******* нь ... ******* Богд Нура ХХК-ийн өмчлөлийн машин болох улсын тай Toyota Land Cruiser-78 маркийн арлын бүхий автомашиныг зүүн талаас нь мөргөж их хэмжээний хохирол учруулсан. ... Манай компани 2024 оны 12 сарын 03-ны өдөр ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээгээр 56.692.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон... гэжээ. Хариуцагчийн зүгээс дээрх үнэлгээ болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Учир нь Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт-д нийт 43 нэр төрлийн эд ангийн эвдрэлийг дурдаж тодорхойлсон, үүнээс 41 нэр төрлийн их эвдрэл, 2 төрлийн эд ангийн эвдрэл, дунд гэж мөн 4 төрлийн туслах материал 43.251.000 төгрөг, 3 төрлийн шууд бус зардалд 12.697.000 төгрөгийн үнэлгээг тус тус оруулан гаргасан байдалтай байна. Энэ нь илтэд үндэслэлгүй нэг талыг барьсан, бодит байдалд нийцэхгүй үнэлгээг гаргасан байна гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулж хэлбэл, үнэлгээг гаргасан этгээд нь ******* Богд Нура ХХК зориулан гаргаж өгсөн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх байдал нь тухайн машины үнэлгээнээсээ давсан хэмжээний үнэлгээг гаргасан байгаагаар ойлгогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж өгнө. Хариу тайлбартай хол*******уулан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэхээр хол*******ох хүсэлтээ гаргах болно гэжээ.

 

2.1. Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрсэн тул 2026 оны 03 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* болон ******* ХХК-д хол*******ох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Даатгуулагч Б.******* нь 2024 оны 6 сарын 28-ны өдөр ******* ХХК-тай Жолоочийн хариуцлагын ын гэрээ байгуулсан байна. Даатгуулагч нь 2024 оны 11 сарын 29-ны өдөр Нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ ******* ******* ******* ХХК-ийн 64- 08 улсын тай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан байна. Тодруулбал: Итгэлт-эстимэйт ХХК-ын 2024 оны 12 сарын 3-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд улсын тай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 56,692,000 төгрөг гэж заасан хэдий ч ******* ХХК нь Жолоочийн ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасны дагуу хохирогч ******* ******* ******* ХХК-д 4,500,000 сая төгрөг олгох боломжтой. Зам тээврийн осол болсон үед даатгуулагч Б.******* нь хохирлын үнэлгээний тайланд заасан 56,692,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир нөхөн төлбөрийг одоог хүртэл олгоогүй болно. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 18.6.7, 20.2.1-т тус тус зааснаар олгох ёстой нийт 5,000,000 төгрөгөөс 10 хувийн татварыг хасаж 4,500,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.1. Хариуцагч ******* ХХК шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ************** ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д хол*******ох иргэний хэрэгт Ж.Даваасүрэн би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Уг хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан байна. Хариуцагч ******* ХХК нь ************** ******* ХХК-д 4.5 сая төгрөгийг Жолоочийн хариуцлагын албан журмын ын гэрээний дагуу шилжүүлсэн. Тиймээс шүүх хуралд оролцохгүй болохыг мэдэгдье, төлөөлөгчгүйгээр хурлыг хийж өгнө үү. гэжээ.

 

 

4. Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Хан-Уул дүүрэг, 3-р , Чингисийн өргөн чөлөө, ******* ******* төв баяр хаягт байрлах, ******* регистрийн тай ******* Богд Нура ХХК/ цаашид Нэхэмжлэгч гэх/-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал;

Нөгөө талаас дүүрэг, , - тоотод оршин суух, ******* овогт ******* *******, регистрийн : ******* /цаашид Хариуцагч гэх/ нар нь хариуцагчийн 2026 оны 02-р сарын 04-нд гаргасан хүсэлт болон түүнийг шийдвэрлэсэн нэхэмжлэгч талын Тогтвортой хөгжлийн ны 2026 оны 02-р сарын 27-ны 11 тоот шийдвэр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлийн 26.2, 26.3, 74 дүгээр зүйлийн хол*******ох хэсгүүдийг тус тус үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав.

1.1 Энэхүү гэрээний зорилго нь Хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын тай Toyota Land Cruiser-78 маркийн автомашинд учруулсан хохиролд 59,527,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцсоныг баталгаажуулах явдал юм.

1.2 Энэхүү гэрээ нь хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

2.1 Хариуцагч Б.******* нь нийт 20,000,000 сая төгрөг /хорин сая төгрөг/, үүнд: 10,000,000 /арван сая/ төгрөгийг гэрээ байгуулагдах үед төлж, үлдэх 10,000,000 /арван сая/ төгрөгийг дараах хуваариар Нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд төлөх нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулав.  Хариуцагч нь дээрх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах ба бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд уг эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

2.3 Хариуцагч нь Гэрээний 2.2-т заасан хугацааны дотор төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөх бөгөөд алданги хүлээсэн тохиолдолд алданги, үндсэн төлбөр гэх дарааллаар төлнө.

Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамааралтай (техник, санхүү, бизнесийн нууцад хамаарах г.м.) хуулиар хамгаалагдсан аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгийн болон аман хэлбэрээр задруулахгүй, ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

3.2. Энэхүү гэрээний 3.1-д заасан нөхцөлийг зөрчсөн тал үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн хариуцна.

4.1. Энэхүү гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд нэг хувийг эвлэрлийг баталгаажуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн тойргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх ба эх тус бүр нь адил хүчин төгөлдөр байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******, ******* ХХК нарт хол*******уулан Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 59,527,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй., 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж тус тус заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга нь хамтран хариуцагч ******* ХХК-д хол*******ох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.*******т хол*******ох нэхэмжлэлийн шаардлага болох 59,527,000 төгрөгийн 39,527,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Өрнөхжаргал, хариуцагч Б.******* нар 20,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.******* 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдах үед төлж, үлдэх 10,000,000 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашгийг хөндөөгүй байна.

 

Харин шүүхэд ирүүлсэн дээрх эвлэрлийн гэрээний 2.3-т Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан хугацааны дотор төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөх бөгөөд алданги хүлээсэн тохиолдолд алданги, үндсэн төлбөр гэх дарааллаар төлнө гэж талууд тохиролцсон эвлэрлийн гэрээний уг заалтыг шүүх бүрэлдэхүүн батлах үндэслэлгүй байна.

 

Учир нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх зохицуулалттай ба зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний дээрх заалтын тухайд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Маргаантай материаллаг эрх зүйн шаардлагыг нэг этгээдээс нөгөөд гаргасныг тодорхой процессын журмын дагуу авч хэлэлцсэнийг нэхэмжлэл гэж ойлгоно.

 

Нэхэмжлэл нь маргаантай эрх зүйн харилцаанаас үүссэн, хууль зүйн актад үндэслэсэн тодорхой процессын журмаар хэлэлцэж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж нэг этгээдээс нөгөө этгээдэд хол*******уулсан гаргасан шаардлага байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн тухайд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Гэм хорын хохиролд 59,527,000 төгрөг гаргуулах байх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлд алдангийн талаар дурдагдаагүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх ба зохигчдын эвлэрлийг батлах эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгаа эсэхийг нягтална.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчид эвлэрч байх тул шүүх хуульд заасны дагуу зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын эвлэрлийн гэрээний 2.3-т тохиролцсон хэсгийг батлахгүй орхиж, 20,000,000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.******* 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдах үед төлсөн, үлдэх 10,000,000 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, зохигчид өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5, 123 зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга хариуцагч ******* ХХК-д хол*******ох нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 39,527,000 төгрөгөөс тус тус татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Өрнөхжаргал, хариуцагч Б.******* нар 20,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.******* 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдах үед төлж, үлдэх 10,000,000 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн хаан банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, эвлэрлийн гэрээний 2.3-т Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан хугацааны дотор төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөх бөгөөд алданги хүлээсэн тохиолдолд алданги, үндсэн төлбөр гэх дарааллаар төлнө гэсэн хэсгийг батлахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

 

Б.МӨНХБАЯР