2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10618

 

 

 

 

2025 12 10 192/ШШ2025/10618

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух,/РД: /-т холбогдох,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, давхарт тоотод байрлах, /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 95,355,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95,355,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие нь 2019 оноос хойш хувиараа бизнес эрхлэн өдгөө 2 компанийг удирдан зохион байгуулж Монгол Улсын татварт 2019 оноос хойш 300,000,000 /гурван зуун сая/ орчим төгрөгийн татварыг төлөн үнэн ч шударгаар ажиллаж ирсэн. 2022 оны эхээр өөрийн найз болох дамжуулж регистрийн дугаартай "" -ийн гүйцэтгэх захирал ажил хэргийн шугамаар танилцсан. "" нь тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг ба тухайн үед COVID-19 цар тахлын нөлөө буурч тээвэр зуучийн үйл ажиллагаа сэргэж, оргил цэгтэй хүрч байсан. "" -ийн гүйцэтгэх захирал нь дамжуулж ойролцоогоор 2022 оны 4-5 сарын үед анх надаас хөрөнгө оруулалт хийж үүнээсээ 10-15 хувийн өгөөж хүртэх тухай санал тавьсан. Удалгүй эхний хөрөнгө оруулалт хүссэн санал ирж миний зүгээс гэрээ хийлгүй итгэлцлийн үндсэн дээр хөрөнгө оруулалт өгч энэхүү хөрөнгө оруулалтаа амласан хүүгийн хамт өөрийн нэр дээрх Худалдаа Хөгжлийн Банкны 412007491 тоот дансаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 29,700,000 төгрөгийг "\\-ийн Голомт банкны 1410007788 тоот Данснаас авсан байдаг. Үүний дараа "Прологсолюшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал \дамжуулж дахин санал тавьж энэ удаа 20,000 долларын хөрөнгө оруулалт хүссэн. Миний бие өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хэмээн үзэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналаа тавьсан. Гэтэл гэрээ байгуулах өдөр нь "Зээлийн гэрээ" үйлдэн ирж адил 10 хувийн өгөөжтэй учир ямар нэгэн асуудал гарахгүй хэмээн тайлбарлаж, би ч өмнө хамтран ажилсан учир итгэл төрж 2022 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр анхны зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 2 сарын хугацаатай 20,000 долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр нь надад санал тавьсан ба бид ерөнхий нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь "" ХХК-ийн үйл ажиллагаа түр зуурын шинжтэй асуудал тулгарсан тул хэсэгхэн хугацаанд намайг хүлэхийг хүссэн ба би ч хүлээн зөвшөөрсөн. Ингээд гурван сар гарангын дараа тодорхой хариу хэлээгүй учир хариуцагч очиж уулзаж бэлнээр 30,000,000 төгрөг авч гэрээний хүү болон үндсэн зээлээс суутгаж нийт зээлийн үлдэгдэл 18.787 долларыг дахин 2 сарын хугацаатай, 10 хувийн хүү тооцуулан авахаар 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хуучин гэрээг хүчингүйд тооцож шинэ зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл мөн л дээрх үйл явдал давтагдаж гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүг төлөөгүй учир миний бие очиж уулзсан. Тус уулзалтын үеэр тухайн үед надад зайлшгүй шаардлагатай байсан тээвэр зуучийн үйлчилгээг 2,450 доллароор тооцуулж тухайн сардаа "" -аар хийлгэхээр тохиролцож, үлдэгдэл төлбөрийг 7 хонгийн дотор шийдэж өгнө хэмээн надад хэлсэн. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийлгүй явсаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний бие уулзаж тооцоо нийлсэн акт үйлдэхэд үндсэн зээл, хүү болон үндсэн зээлийн алданги нийт 29,405 долларын үлдэгдэлтэй байсан. Энэхүү актыг миний бие болон нар хүлээн зөвшөөрч 10 хонгийн дараа тооцоо нийлсэн актын нийт үлдэгдлийг надад буцаан төлөхөөр тохиролцсон. Ингээд 10 хонгийн дараа нь одоогоор бэлэн мөнгө байхгүй учир үндсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрт бартераар бараа материал санал болгож приус 30 маркийн авто машиныг 14,000,000 сая төгрөгөөр, Форд /Ford Transit/ маркийн авто машиныг 7,000,000 сая төгрөгөөр, тус тус тооцож надад өгөөд удахгүй үлдэгдэл төлбөрийн хийнэ хэмээн амлалт өгсөн. Гэвч хариуцагч нь хэлсэн амлалтдаа хүрэлгүй надад ямар нэгэн төлбөр төлөлгүй явсаар өдийг хүрсэн. Миний бие гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч тодорхой хариу хэлээгүй болно. Иймд миний бие анх өгсөн үндсэн зээлийн үлдэгдэл болох 18,787 доллар, гэрээнд заасан 2 сарын үндсэн хүү 3,756 доллар буюу нийт 77,570,463 төгрөг /Энэхүү үндсэн зээл болон хүүг 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн ханшаар хөврүүлэн 3,441 төгрөгөөр тооцож бодсон болно./, энэ гэрээний 5.2.3-т зааснаар 643 хонгийн алданги 38,785,231 төгрөг /Энэхүү алдангийг 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх өдөр хүртэл тооцсон. 643 хонгийн алданги нийт 207,323,133 төгрөг болсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодсон болно./ гэх зэрэг нийт 95,355,694 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. /Энэхүү нийт нэхэмжлэлийн шаардлагаас бараа материалаар тооцон авсан 21,000,000 сая төгрөгийг хасаж бодсон болно./ гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны хуулга, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, шилжүүлгийн баримтууд, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт, ХХК-ийн хүсэлт, Хаан банкны дансны хуулга,

 

3.2 хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн В/28 тоот тушаал, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Голомт банкны дансны хуулга,

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

1.1. Нэхэмжлэгч  хариуцагч -нд холбогдуулан 95,355,694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч -аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

1.2. Нэхэмжлэгч  анх шүүхэд -ийн захирал *******д холбогдуулан 95,355,694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагчаар******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...******* ХХК-ийн захирал ******* нь 2022 оны эхээр*******аар дамжуулан тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэдэг******* ХХК нь Ковид-19 цар тахлын нөлөө буурч тээвэр зуучийн үйл ажиллагаа сэргэж, ашиг олох боломжтой гэсэн нөхлөөр хөрөнгө оруулалт хийх санал тавьсан. Хөрөнгө оруулалт хийсний үр дүнд оруулсан мөнгөнөөс 10-15 хувийн хүүгийн өгөөж өгөх амлалт гарсны дагуу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 29,700,000 төгрөгийг******* ХХК-ийн Голомт банкны 1410007788 тоот дансанд шилжүүлсэн. Дахин ******* нь 20,000 долларын хөрөнгө оруулалт хүссэн бөгөөд хөрөнгө оруулалтын үр өгөөжтэй гэж үзэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг 2 сары хугацаагаар 20,000 долларыг 10 хувийн хүүтэйгээр байгуулсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул *******тай очиж уулзахад бэлнээр 30,000,000 төгрөг өгсний хүүд суутгаж, нийт зээлийн үлдэгдэл 18,787 долларыг дахин 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, өмнөх зээлийн гэрээг хүчингүйд тооцсон. Зээлийн гэрээний үүргээ дахин биелүүлээгүй тул талууд уулзахад надад зайлшгүй шаардлагатай тээвэр зуучийн үйлчилгээг 2,450 доллараар тооцуулж, тухайн сардаа Прологсолюшн ХХК нь гүйцэтгэхээр болсон. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй явсаар байгаад 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэхэд 29,405 долларын үлдэгдэлтэй гэж гарсан. Ингээд бартераар төлбөрөөс хасахаар тохиролцож приус 30 маркийн автомашин 14,000,000 төгрөг, Форд трансит марк автомашин 7,000,000 төгрөгөөр тус тус тооцож авсан. Одоо зээлийн үлдэгдэл 18,787 доллар, гэрээнд заасан 2 сарын үндсэн хүү 3,756 доллар нийт 77,570,463 төгрөг, гэрээний 5.2.3-т зааснаар 643 хоногийн алданги 38,785,231 төгрөг нийт 95,355,694 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлээс шаардлагаас бараа материал тооцсон 21,000,000 төгрөгийг хасч бодсон ...гэжээ.

3.1. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.Зохигчдын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байгаагүй, манай компани үр өгөөжтэй ажилласан эсэхийг мэдэхгүй байж нэхэмжлэгч ийм гэрээ яриад байгаа нь ойлгомжгүй байна.  -аас 30,000,000 төгрөг бэлнээр өгсөн,  -ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан дансаар 21,000,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс авсан мөнгийг ХХК-аас бүрэн төлж барагдуулсан тул 95,355,694 төгрөгийг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч хариуцагч -нд 2022 оны 04-05 дугаар сард 29,700,000 төгрөгийг зээлсэн талаар нэхэмжлэлдээ дурьдсан бөгөөд уг 29,700,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ХХК-аас Голомт банкны 1410007788 тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны 412007491 тоот дансанд шилжүүлж, хариуцагч ХХК-аас нэхэмжлэгч өмнө нь зээлж байсан 29,700,000 төгрөгийг төлж байсан байна. /хх-5-6х/

4.2. Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээгээр тогтоогддог. /хх-12-14х/

Зээлийн гэрээнд хариуцагч захирал гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

Уг гэрээний 2.1, 2.2, 3.1-т зааснаар зохигчид 64,240,000 төгрөгийг /20,000 доллар/ зээлэхээр, зээлийн хүүд нэг сард 10 хувь буюу 6,424,000 төгрөг /2,000 доллар/, зээлийн гэрээний хугацаа 2 сар байхаар харилцан тохиролцжээ.

4.3. Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний дагуу зээлэх 64,240,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр -ийн Худалдаа хөгжлийн банкны 4992107115 тоот дансанд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны 412007491 тоот данснаас шилжүүлж, зээлийг олгосон байна.

Нэхэмжлэгч нь өөрийн долларын данснаас 10,000 доллараар 2 удаа гүйлгээ хийж, 20,000 доллар буюу 64,240,000 төгрөгийг өөрийн данснаас өөрийн данс руу хүлээн авч, 64,240,000 төгрөгийг бүрдүүлсэн байна. /хх-9-11х/

4.4. Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-15-17х/

Энэхүү зээлийн гэрээний 2.1, 2.2, 2.3, 3.1, 5.2.3-т зааснаар 18,787 долларыг зээлэхээр, зээлийн хүү нь сарын 10 хувь буюу 1,878 доллар, хүүгийн төлөлт сар бүр олгогдож бөгөөд хүү болон үндсэн төлөлтийн өдөр бэлэн бусын ханшаар бодно, зээлийн хугацаа 2 сар, үндсэн төлөлтийн 0.5 хувиар алданги тооцохоор зохигчид гэрээг байгуулжээ.

Гэвч энэхүү 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ шинээр хариуцагч ХХК-нд зээл олгож буй гэрээ биш бөгөөд өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 18,787 долларыг гэдгийг тооцож, гэрээний хугацааг 2 сараар сунгаж, гэрээнд алдангийн заалтыг оруулсан өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж шүүхээс дүгнэсэн.

4.5. Зохигчид Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлсэн баримтыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баримтжуулсан байна./хх-18х/

Тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийг 29,405 доллар гэж тогтоосон байна.

4.6. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс *******г томилогдон өдийг хүртэл ажиллаж байгаа талаарх баримт хэрэгт авагджээ. /хх-40-41х/

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчид 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан хуулийн энэхүү заалттай нийцэж байх бөгөөд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

5.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчөлт хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зааснаар зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчөлтөөр тус бүр нь зээлийн гэрээний хугацааг 2 сар, нийт 4 сар байхаар гэрээ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2 сар бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан, харин зохигчид 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин 2 сараар сунгаж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Ийнхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээний хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 сарын хугацаа дууссан байна.

Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад зээлийн гэрээний шаардах хугацааг уг тооцоо нийлсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд зээлийг эргэн төлөөгүй бол 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар, тодруулбал 14 хоногийн дотор үндсэн зээлийг төлбөл үндсэн зээлийн 10 хувиар төлбөрийг хасч тооцохоор дурьдсан байна.

 

7. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зохигчид 64,240,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр дээр 2 сарын 10 хувийн хүү тооцоход 77,088,000 төгрөг /64,240,000+12,848,000/ болно.

Уг зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн гэрээний хүү 77,088,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр -аас 30,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн байна. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан бөгөөд зохигчил харилцан зөвшөөрдөг.

Зохигчдын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 47,088,000 төгрөг болох бөгөөд үүнээс тоёото приус 30 маркийн автомашин 14,000,000 төгрөгөөр, форд трансит маркийн автомашин 7,000,000 төгрөгөөр тооцож нийт 21,000,000 төгрөгийн төлбөрт 2 автомашины бартераар төлбөрт төлсөн талаар нэхэмжлэлд болон зохигчид төлбөрт тооцсон талаар дурьдсан байна. /хх-67х/

7.1. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн 47,088,000 төгрөгийг төлөх өдрийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээний нэмэлт өөрчөлтөөр 2 сарын хугацаагаар гэрээг сунгасан бөгөөд сунгасан 2 сарын хугацаанд дахин 10 хувийн хүү тогтоосон байна.

Гэрээний сунгасан 2 сарын хугацааны үлдэгдэл төлбөр 47,088,000 төгрөгийн 10 хувийн хүү нь нэг сарын 4,708,000 төгрөг бөгөөд 2 сарын 9,416,000 төгрөгийн хүү тооцно. Үндсэн төлбөр 47,088,000 төгрөг, зээлийн хүү 9,416,000 төгрөг нийт 56,504,000 төгрөгийг төлөхөөр байна.

Үүнээс зохигчдын 2 автомашин зээлийн төлбөрт төлөхөөр шилжүүлсэн мөнгөн дүн 21,000,000 төгрөг хасч тооцоход 35,504,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гарч байна.

7.2. Зээлийн гэрээний эцсийн төлөх зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр нийт үлдэгдэл төлбөр 35,504,000 төгрөг дээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний 5.2.3-т заасан 0.5 хувийн алдангийг тооцно.

7.3. Зээлийн гэрээний тооцоо нийлсэн гэх 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн актад гэрээний төлбөр төлөх эцсийн хугацааг уг өдрөөс хойш 14 хоног гэж тогтооосон байна. Уг 14 хоногийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусах бөгөөд алдангийг тоолох өдөр 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэнэ.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 737 хоногийг төлөгдөөгүй зээлийн төлбөрийн 35,504,000 төгрөгийн 0.5 хувиар тооцоход хоногийн алданги 177,520 төгрөг байх бөгөөл 737 хоногоо үржүүлэхэд 130,083,240 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхээр байна.

Харин иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийн төлбөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 35,504,000 төгрөгийн 50 хувь болох 17,752,000 төгрөгөөс хэтэрсэн байх тул алдангийг хуульд зааснаар 17,752,000 төгрөгөөр тогтоосон болно.

 

8. Ийнхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХК-аас зээлийн гэрээний төлбөрт 35,504,000 төгрөг, алдангийн төлбөрт 17,752,000 төгрөг нийт 53,256,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,099,694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Хариуцагч ХХК-аас нягтлан бодогчоор ажиллаж байсан дамжуулан 21,000,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт төлж байсан тул энэхүү 21,000,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасуулахаар шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор ажилд авч, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн В/28 дугаартай тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагджээ. /хх-52-53х/

9.1. -аас Голомт банкны 1925104993 тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 27,780,408 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-64х/

9.2. Нэхэмжлэгч өөрийн ХААН банкны 5026624990 тоот данснаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкны 5300875307 тоот данс руу 20,000,000 төгрөгийг 88117216 гэсэн утгаар шилжүүлсэн байна. /хх-65х/

9.3. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ХААН банкны 5026624990 тоот дансанд 21,000,000 төгрөгийг Голомт банкны 1925104993 тоот данснаас 20,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлж, 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өгсөн байна. /хх-66х/

9.4. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд .... ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд буцаагаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21,000,000 төгрөг болгож төлсөн нь үнэн, харин зээлсэн мөнгө нь -ийн нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөнд хамааралгүй...гэж тайлбарласан.

-аас Голомт банкны 1925104993 тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 27,780,408 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэг нотлох баримтаар авагдсан боловч нэхэмжлэгч нарын хооронд зээлийн харилцаа үүсч, бие биедээ мөнгө шилжүүлж, өгч авалцсан баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.

Иймд ХХК-аас оломт банкны 1925104993 тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 27,780,408 төгрөгийг шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг жич Т.холбогдуулан шүүхийн журмаар шийдвэрлэх нь нээлттэй бөгөөд хариуцагч болон нарын хооронд мөнгө шилжүүлсэн харилцаа нь энэхүү зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай хамааралгүй гэж шүүх дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид 424,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 53,256,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,099,694 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид 424,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД