Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ, Г.Дуламсүрэн,

Шүүгдэгч *******,*******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 1814003570182 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токер призерчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт*******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *******ийн хүн байнга оршин суух зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 412.000 төгрөгийг, 167.000 төгрөгийн бусад эд зүйлийн хамт тус тус хулгайлан бусдад бага хэмжээний буюу 597.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр яваад ургийн наадамд ороод 06 дугаар сарын 13-ний шөнө 01 цагийн үедс гэртээ ирсэн, ирэхэд хаалга цоожтой байсан болохоор хулгай орсон гэж мэдээгүй дараа өдөр нь 14 цагийн үед мэдсэн. Мэдсэнээс хойш гэрийн эд хогшил бусад зүйлийг бүртгэсэн боловч дундын хадгаламжын бүлгийн хадгаламжын хайрцаг байхгүй байсан. 421.000 төгрөг, бүлгийн гишүүдийн хувьцааны дэвтэр 25 ширхэг, мөнгөний уут 3 ширхэг, тамга, тамганы тос, дардас, мөнгөний сав 2 ширхэг, тооны машин 2 ширхэг байсан нийтдээ 667.000 төгрөг болж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-23/,

Энх нахиа ХХК-ны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаартай ... хохирогч *******ийн хулгайд алдсан гэх эд зүйл нь 597.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон .... гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/,

Шүүгдэгч *******ын ... Бид 2-н хувьд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаж шйлдээгүй явган алхаж үйлдсэн. *******ийнх болохоор сумын төвд байдаг манай хашаанаас 300-400 орчим метр зайтай байдаг. *******ийн гэрээс булаг болон хогийн толгой ойрхон гэрийнх нь араар толгой тойроод очдог юм. Багцаалж хэлэх юм бол 500 метр орчим зайтай байгаа. Хулгайлсан уг төмөр хайрцгаа бариад алхсан. Миний хувьд найз*******өнхтулгыг гэрээс нь очиж аваад хашаандаа ирсэн тэгээд хашааны мод бид 2 хамт хадсан тэгээд хулгай хийхээр болж бид 2 явган алхаж очиж хулгай хийсэн.******* бид 2-ын хувьд хохирогч *******эд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би найз*******өнхтулгын хамтаар бусдынс гэрт хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 60-64/,

Шүүгдэгч*******өнхтулгийн ... намайг гэртээ байхад найз ******* өөрийнхөө мотоцикльтой ирж авсан тэгээд бид 2 Жын хашааг хамт хадсан. Тэгээд хулгай хийхээр болж *******ийн /*******/ гэр лүү явган алхаж очиж хулгай хийсэн. *******ийнх болохоор сумын төвд байдаг Жын хашаанаас 300-400 метрийн зайтай байдаг. Цийн гэрээс булаг болон хогийн тогой ойрхон гэрийнх араар толгой тойроод 500 орчим метр алхаад байгаа. Хулгайлсан уг төмөр хайрцгаа бариад алхсан. бид 2 явган алхаж очиж хулгай хийсэн. Ж бид 2-ын хувьд хохирогч *******эд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-69/,

Шүүгдэгч *******,******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 77-78/,

Шүүгдэгч *******,******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85/, зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч *******,******* нар нь 2018 оны 06 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *******ийн гэрт нууцаар нэвтэрч 412.000 төгрөг, 167.000 төгрөгийн эд зүйл тус тус хулгайлж бусдад 597.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч *******,******* нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******,******* нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******,******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоом 1 ширхэг, түлхүүр 1 ширхэг зэргийг тус тус устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт******* нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоом 1 ширхэг, түлхүүр 1 ширхэг зэргийг тус тус устгасугай.

6. Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА