Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

Ж.Т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш,  Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Т холбогдох эрүүгийн 2513000010076 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Ж.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч С.А, орчуулагч, хэлмэрч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.     

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ************** төрсөн, **настай, эрэгтэй, ****** боловсролтой, ************ багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, *************** хамт ************ багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х****** назар овогт Ж******* Т********** /РД:[********]/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

2.1. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Д****” үйлчилгээний төвийн гадна хохирогч Х.С өмчлөлийн “Р**** Н***-8 про” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

2.2. “Д***** сумын нэгдсэн групп” нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх зарыг байршуулж улмаар дээрх зарын дагуу хохирогч Х.Т Хойлогийн мах зарахаар тохиролцон зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Х.Т 150,000 төгрөгийг Т***** банканд байрших өөрийнхөө эзэмшлийн *********** тоот дансаар шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийг үйлдсэн,

2.3. “Д***** сумын нэгдсэн групп” нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх зарыг байршуулж улмаар дээрх зарын дагуу хохирогч Ү.Н Хойлогийн мах зарахаар тохиолцон зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ү.Н 140,000 төгрөгийг Т***** банканд байрших өөрийнхөө эзэмшлийн *********** тоот дансаар шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийг үйлдсэн,

2.4. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Т “хойлог шувуу авна” гэсэн зарын дагуу холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгч М.Т эд хөрөнгө болох 200,000 төгрөгийг ХААН банканд байрших иргэн Е.Д эзэмшлийн [**********] тоот данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

2.5. “Баян-Өлгий зар мэдээ” нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх зарыг байршуулж улмаар дээрх зарын дагуу хохирогч А.Д Хойлогийн мах зарахаар тохиролцон зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч А.Д 200,000 төгрөгийг ХААН банканд байрших иргэн Е.Д эзэмшлийн [**********] тоот дансаар дамжуулан авснаар залилах гэмт хэргийг үйлдсэн,

2.6. 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Д****” баарны гадна хохирогч А.А нүдэн тус газарт зодож, биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Прокурорын 2025 оны  5 дугаар сарын 21-ний  өдрийн 137 дугаар яллах дүгнэлтээр Ж.Т  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр  сарын 10-ны өдрийн  2025/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолоор:          

4.1. Шүүгдэгч Х****** овогт Ж********* Т************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Х**** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Б***** эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2. Шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар сольж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь хохирогч Х.Т 150,000 төгрөг, хохирогч Ү.Н 140,000 төгрөг төлж өгсөн, хохирогч А.А төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Т 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Х.С, 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.Т, 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Д тус тус олгож шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдолд:

5.1. ...энэ хэрэгт холбогдуулан Д***** гэдэг залуу  хамт байсан учраас миний хийсэн энэ хэргийг дахин задалж шалгахыг хүсэж байна. Тухайн үед хойлог шувууны мөнгө Д****** дансанд орсон. Мөрдөн байцаагч Д**** Д******** байцаалт аваагүй...Энэ бүхнийг санаачилж гаргасан хүн нь Д***** байсан. “Д***** би хойлог буудаж зардаг байсан, фейсбүүкт зар тавьж мөнгө олъё” гэж надад хэлсэн. Тиймээс энэ гомдлыг харгалзан үзэж, хэргийг задалж, шударгаар шийдэж өгнө үү.

6.  Прокурорын давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Шүүгдэгч Ж.Т хувьд 3 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн. 2 үйлдэл дээр Д***** гэдэг хүний дансыг ашигласан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д***** гэдэг хүнээс мэдүүлэг авсан. Мөн шүүгдэгчийн хувьд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тухайн хүний дансыг ашиглаж, дансаар нь дамжуулж мөнгө авсан, энэ гэмт хэргийг би үйлдсэн гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд хамтран оролцсон, мөнгө авах үед хажууд минь байсан гэдэг зүйл ярьж байсан.  Мөнгө авах үед хажууд нь байсан, данс ашиглуулснаар энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчийн хувьд цахим хэрэгсэл ашиглаж, энэ гэмт хэргийг үйлдсэн.

6.2. Иймд шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Т гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. 

9. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдал:

9.1. Шүүгдэгч Ж.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний шилжих шөнө 00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Д****” үйлчилгээний төвийн гадна хохирогч Х.С өмчлөлийн “Р**** Н***-8 про” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх хэргийн нөхцөл байдал нь:

-Иргэн Х.С 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр ХХ-ийн 04 дэх тал/,

-Хохирогч Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой гэртээ байх үед 23:00 цагийн үед гадуур явж байгаад [****] сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Д****” бааранд очсон. Т*** тэр хоёр залуутай хамт 0.5 литрийн 1 ширхэг пиво уусан. Тэгээд би гадуур гараад мотоциклийн хажууд эхнэртэй яриад зогсож байх үед өндөр нуруутай Т*** гэсэн байх, ногоон өмдтэй, хар цамцтай залуу ирээд миний гарнаас гар утсыг маань булааж авсан. Би араас нь очоод яаж байгаа юм бэ гэхэд намайг түлхээд “Д****” баар луу орчихсон. Би араас нь очиход тэр залуу баар дотор сууж байсан. Би тухайн үед халамцуу байсан учир хэсэг байж байгаад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

-Гэрч Е.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би тухайн өдөр найз болох Ж.Т хамт [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Р****” пабд сууж пиво уусан. Т** үед гаднаас намхан нуруутай шар царайтай залуу ирээд бидний хажууд суусан. Т*** хэсэг сууж байгаад бид [****] сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Д****” бааранд очсон. Т** үед тэр намхан нуруутай, шар царайтай залуу хамт очсон байсан. ...найз болох Ж.Т хамт уг бааранд 0.5 литрийн 4-5 пиво уусан. Бид сууж байх үед уг залуу орж гараад явж байсан. Т*** Ж.Т хэсэг залуустай муудалцаад бид гарч явсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

-Т**** олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, Х******* камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

- “А*** билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-24- 0291 дугаартай “2024 оны 11-р сарын байдлаар мордогчийн тогтоолд дурдагдсан 2024 оны 05 дугаар сард худалдаж авсан Р**** Н*** 8 про загварын хэрэглэж байсан гар утас нийтдээ 280,000 /хоёр зуун наян мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

-Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн хэрэг учрал болсон өдөр найз болох Б*********** [****] сумын 8-р багт байрлах “Р*****” нэртэй пабд 21 цагийн үед хамт очсон ба бид хоёр пиво уугаад сууж байтал үл таних залуу ирээд бид хоёрын хажууд суусан ба бид хоёрт хандаж “... танилцах уу...” гэж хэлснээр бид нар танилцсан юм. ...бид хоёр тухайн залууг дагуулж Д**** бааранд очсон юм. Д**** бааранд очиж бид гурав нийлж нэг ширээнд суугаад 2,5 литрийн савлагаатай “С*****” нэртэй пивоноос 3 ширхгийг хувааж уусан. Тухайн пивог би өөрийнхөө мөнгөөр нэгийг нь 22,000 төгрөгөөр бодож нийт 66,000 төгрөгөөр пиво авсан юм. Тухайн үл таних залуу бид хоёр хандаж “...надаа одоо хүн мөнгө шилжүүлнэ тэгэхээр нь тал мөнгийг нь өгнө...” гэж хэлж байсан. У** байсан зүйл дуусаж байхад үл таних залуу гадаа гараад ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд гараад удаад байсан тул араас нь гарахад тухайн залуу мотоциклоо унаад явах гэж байхаар нь би түүнд хандаж “... чи хаачих гэж байгаа юм, хоёр пивоны мөнгө төл...” гэж хэлэхэд “...би одоо яваад мөнгө аваад ирье...” гэж хэлэхээр нь тэгвэл хоёр пивоны мөнгө болох 44,000 төгрөгийн оронд чиний утсыг авна гэж хэлээд гарт байсан гар утсыг нь булааж авсан юм. Би буцаж ороод Б*********** хамт пиво уугаад сууж байхад нөгөө үл таних залуу гаднаас орж ирээд “...чамайг харнаа...” гэж хэлээд гараад явсан ба улмаар намайг цагдаагийн байгууллагад өгсөн юм билээ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэргээр;

9.2. Шүүгдэгч Ж.Т нь “Д***** сумын нэгдсэн групп” нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх зарыг байршуулж улмаар дээрх зарын дагуу хохирогч Х.Т Хойлогийн мах зарахаар тохиролцон зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Х.Т 150,000 төгрөгийг Т***** банканд байрших өөрийнхөө эзэмшлийн *********** тоот дансаар шилжүүлэн авснаар залилсан гэх хэргийн нөхцөл байдал нь:

-Хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай хадам аав болох М**** эмнэлэгт байсан ба тухайн үед эмчилгээнд нь хойлгийн мах хэрэгтэй болоод “Д***** сумын групп” гэх нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх нийтлэл байхаар нь мах авна гэж өөрийн эзэмшдэг [********] дугаарыг үлдээсэн. У***** [********] гар утасны дугаараас өөрийгөө Т********** гэж танилцуулж “2 ширхэг хойлгийн мах байна 1-ийг авах юм уу, 1 нь 250.000 төгрөг авахаар бол эхлээд урьдчилгаа болох 150.000 хийх ёстой, хойлог очсоны дараа үлдэгдэл мөнгийг хийнэ гэж хэлэхээр нь миний эхнэр Болох С*********** Х*** банкны [**********] тоог дугаарын данснаас 150.000 төгрөгийг төрийн банкны данс руу шилжүүлсэн юм. О*** тус дансыг санахгүй байна, гэхдээ эзэмшигч нь Ж***** овогтой Т********** гэж гарч ирсэн. Ү**** дараа миний дуудлагыг авахгүй болон фейсбүүк цахим хаягийг минь блок хийж надтай харьцаагаа тасалсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

-Баян-Өлгий аймаг дахь Т***** банкны салбарын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47/102 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

-Баян-Өлгий аймаг дахь Х*** банкны салбарын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5/97/116 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

-Хэрэг авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,

-Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн өдөр фейсбүүк цахим орчинд “Хойлогийн шувууны мах” авна гэсэн зарын доор өөрийн [********] гэх өөрийн эзэмшиж байсан дугаарыг бичиж үлдээсэн юм. Тухайн миний бичиж үлдээсэн дугаарын дагуу Ховд аймгийн өөрийгөө Т***** гэж танилцуулсан иргэн надтай холбогдож надаас хойлог шувууны мах байгаа эсэх талаар тодруулахад би тухайн хүнд “.... зөвшөөрөлтэй хойлог шувууны мах байгаа...” гэж хэлсэн юм. У***** би тухайн хүнд өөрийн төрийн банкны *********** тоот дансыг өгч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 150,000 төгрөг авсан. Надад ямар нэгэн зарах хойлгийн шувууны мах байхгүй, мөнгөний хэрэгцээ их гарч байсан тул тухайн хүний мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х.Т фейсбүүк цахим группэд миний зургийг тавьж асууж эхэлсэн. Т** үед би Т******** холбогдож түүний шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн 70.000 төгрөгийг буцаагаад түүний өөрийнх нь [**********] тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед Т******** авсан мөнгийг бүхэлд нь өгье гэхээр мөнгө хүрэлцэхгүй байсан. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өмнө ажил хийж байхад нэг хүнээс авах ёстой үлдэгдэл цалин мөнгө маань орж ирэхээр Т******* үлдсэн 80.000 төгрөгийг буцаж шилжүүлж тэр хүнийг хохиролгүй болгосон юм. Надад ямар нэгэн хойлог шувууны мах байхгүй, аргагүй мөнгөний хэрэгцээ гарч байсан тул тухайн хүнээс мөнгийг авч хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/ зэргээр;

9.3. Шүүгдэгч Ж.Т нь “Д***** сумын нэгдсэн групп” нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх зарыг байршуулж улмаар дээрх зарын дагуу хохирогч Ү.Н Хойлогийн мах зарахаар тохиолцон зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ү.Н 140,000 төгрөгийг Т***** банканд байрших өөрийнхөө эзэмшлийн *********** тоот дансаар шилжүүлэн авснаар залилсан гэх хэргийн нөхцөл байдал нь:

-Иргэн Ү.Н 2025 оны 2 дугаар сарын 09-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,

-Баян-Өлгий аймаг дахь Т***** банкны салбарын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47/101 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

- Баян-Өлгий аймаг дахь Х*** банкны салбарын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5/97/114 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

-Хохирогч Ү.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 26-ны үед манай Ховд аймагт байдаг найз өвдөж, над руу холбогдоод хойлог шувууны мах олоод өгөөч, эмчилгээнд хэрэгтэй байна, зөвшөөрөлтэй хойлог шувууны мах хэрэгтэй байна гэсэн. Би улмаар Д***** сумын зар мэдээнд Ховд аймгийн нэг иргэн хойлгийн мах худалдаж авна гэж зар оруулсан ба тухайн зарын хэсэгт үл таних хаягтай хүн “[********]” гэх дугаарыг бичсэн байсан. У***** би тухайн дугаартай холбогдоход хойлгийн мах байгаа, та хаана авах бэ гэж асуусан. У***** би Ховд аймагт хүн рүү явуулах хэрэгтэй байна гэхэд манай ах маргааш Өлгий очоод, нөгөөдөр Ховд руу очно, хүргээд өгнө гэж хэлсэн. Уг хойлгийн махыг 140.000 төгрөг гэсэн бөгөөд би түүний явуулсан Т***** банкны *********** тоот дансанд өөрийн Х*** банкны [**********] тоот данснаас 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 140.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үйл явдлын дараа уг залуугийн утасны дугаарыг бичиж Ховд аймгийн фейсбүүк цахим сүлжээнд намайг залилсан гээд пост оруулсан байсан ба тухайн постонд уг дугаарыг бичсэн ба улмаар би залилуулсан байна гээд тухайн Т********** гэх залуугийн [********] гэх дугаарт залгахад ахын машин эвдэрсэн байна, маргааш очно гэж хэлсэн. Харин маргааш нь залгахад бас л худлаа ярьсан ба тухайн залууд намайг залилсан байна, яагаад худлаа яриад байгаа юм бэ миний мөнгийг шилжүүлэхгүй бол фейсбүүк зар мэдээнд зургийг чинь оруулна гэхэд миний мөнгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний мөнгийг буцааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

-Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хойлог шувуу нь нэн ховор амьтны жагсаалтад орсон байдаг тул тухайн шувууг ангах зөвшөөрөл олгодоггүй юм. Хойлог шувууг агнах, зарж борлуулах зөвшөөрөл огт авна гэсэн ойлголт байхгүй, хэрэв зөвшөөрөлгүй агнасан зарж борлуулсан бол эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэрэг болох юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал/,

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

-Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн өдөр фейсбүүк цахим орчинд “Хойлог шувууны мах авна” гэсэн зарын доор өөрийн [********] гэх өөрийн эзэмшиж байсан дугаарыг бичиж үлдээсэн юм...миний бичиж үлдээсэн дугаарын дагуу иргэн надтай холбогдож надаас хойлог шувууны мах байгаа эсэхийг тодруулахад би тухайн хүнд “зөвшөөрөлтэй хойлог шувууны мах байгаа...” гэх хэлсэн. У***** би тухайн хүнд өөрийн төрийн банкны *********** тоот дансыг өгч 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 140.000 төгрөг авсан...Н** руу мөнгө шилжүүлсэн Ү.Н гэх хүн над руу байнга залгаж, “...хойлог шувууны махаа авмаар байна” гэх хэлэхэд би “...өнөөдөр өгнө, маргаан өгнө” гэх аргалсаар байсан юм. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ү.Н надтай холбогдож чи мөнгө өг эсвэл мах өг тэгэхгүй бол би зургийг чинь фейсбүүк зар дээр тавина гэж хэлсэн тул би айсандаа тухайн хүнээс авсан мөнгийг буцааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/ зэргээр;

9.4. Шүүгдэгч Ж.Т нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.Т хойлог шувуу авна гэсэн зарын дагуу холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгч М.Т эд хөрөнгө болох 200,000 төгрөгийг ХААН банканд байрших иргэн Е.Д эзэмшлийн [**********] тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэх хэргийн нөхцөл байдал нь: 

-Иргэн М.Т 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,

-Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие тус сумын [**] дугаар багт нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Миний охин өвдөж хагалгаанд орсон. Тэгээд би эмчилгээний журмаар хэрэглэх гэж Н********* сумын зар мэдээнд хойлог авна гэж зар оруулсан юм. Т***** 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний [********] дугаар луу залгаж надад хойлог байна, та авах уу гэж надад утсаар ярьж надаас хойлгийн үнэ болох 200.000 төгрөг асууж миний утас руу [**********] тоот данс явуулсан. Би уг хойлог зардаг иргэний данс ирсний дараа өөрийн [**********] тоот данснаас 100.000 төгрөг шилжүүлсэн юм. М****** нь буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нөхөр болох Т.Е [**********] тоот данснаас 100.000 төгрөг, нийт 200.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/,

-Гэрч Е.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн мөнгөнүүдийг миний данс руу орохоос өмнө Ж.Т над руу залгаад надад хаан банкны данс байхгүй байна, надад дансаа ашиглуулаач, би чиний данс руу мөнгө хийгээд гаргаад авчихъя гээд миний дансыг асууж авсан. Ингээд намайг эмээлтэд ажил хийж байхад Ж.Т нь над руу залгаад хаана байгаа вэ, чиний данс руу шилжүүлсэн мөнгөө гаргуулж авах гэсэн юм гээд намайг дагуулж яваад С********** ойролцоо нэг хаан банкны АТМ-аас миний данс руу шилжүүлсэн нийт 400,000 төгрөгийг бэлнээр гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал/,

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 221-224 дэх тал/,

- Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

-Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би фейсбүүк цахим орчинд иргэнээс нийтэлсэн “Хойлог шувууны мах авна” гэх зарын коммент хэсэгт өөрийнхөө “Ткiu Тkiu” гэх хаягаас өөрийн [********] гэсэн утасны дугаараа үлдээсэн. У***** тухайн хүн миний дугаар луу залгаж ярьсан бөгөөд би "Д***** сумаас авч явуулъя" гэж хэлээд 200,000 төгрөгийг тухайн үед надтай хамт ажиллаж байсан Е.Д данс руу шилжүүлсэн авч би уг мөнгийг Е.Д картаас бэлнээр гаргаж авсан. Би гэхдээ тухайн хүн рүү хойлгийн махыг явуулаагүй, над руу шилжүүлсэн 200,000 төгрөгийг хувьдаа зарцуулж дуусгасан. Би өөрийн хийсэн зүйлээ буруу гэдгийг мэдэж, ухамсарлаж байна. Надад энэ хэрэгтэй холбоотой өөр асуух зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо барагдуулж өгөөгүй. Гэхдээ би учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна...” гэх  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал/ зэргээр;

9.5. Шүүгдэгч Ж.Т нь “Баян-Өлгий зар мэдээ” нэртэй фейсбүүк цахим группэд “Хойлогийн мах зарна” гэх зарыг байршуулж улмаар дээрх зарын дагуу хохирогч А.Д Хойлогийн мах зарахаар тохиолцон зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч А.Д 200,000 төгрөгийг ХААН банканд байрших иргэн Е.Д эзэмшлийн [**********] тоот дансаар дамжуулан авснаар залилсан гэх хэргийн нөхцөл байдал нь:

-Иргэн А.Д 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,

-Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус сумын [**] дугаар багт нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие тухайн өдөр өөрийн хаягаар “Fаcеbооk” орж байхад Баян-Өлгий зар мэдээнд хойлог авна гэсэн зар байсан. Уг зарын коммент хэрэг руу орж үзэхэд [********] дугаар хойлог зарна гэж коммент бичсэн байсан. Тухайн үед би [********] дугаар луу залгаж хойлог байна уу гэж асуухад хойлог байна, та хойлог авах юм бол мөнгө явуулаарай гэж надаас 200.000 төгрөг асууж өөрийн [**********] тоот дансыг явуулсан. Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн [**********] тоот данснаас [**********] тоот дансанд 200.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж утган дээр [********] гэж бичиж явуулсан юм. Би уг дансанд мөнгө шилжүүлсний дараа тухайн иргэнд залгахад хойлог бэлэн байна, Т**** суманд байна, [ХОТ] хот руу явах унаанд тавьж явуулъя гэж хариулсан. Т***** дараа би залгахад миний утсыг аваагүй, дараа нь миний утсыг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 18-24 дэх тал/,

-Баян-Өлгий аймаг дахь Х*** банкны салбарын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/97/200 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

-Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

-Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь тодорхой санахгүй байна би Баян-Өлгий Зар мэдээ гэх фейсбүүк группт “Хойлогийн мах авна” гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт өөрийн [********] гэсэн дугаараа үлдээсэн. Т***** дагуу А.Д над руу утсаар залгаж хойлгийн мах асуусан. Тэгээд би тэр хүнд хойлгийн мах байгаа талаар хэлсэн. У***** түүнд өөрийн найз болох Е.Д Х*** банканд байрших [**********] тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлэн авсан. Уг мөнгийг тухайн үед өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед Д***** суманд байдаг нэг танил маань хойлог агнаж өгнө гэсэн бөгөөд тэр чигтээ алга болсон юм. Т** найз маань хойлгийн мах явуулаагүй бөгөөд би Д******** тухайн үед буцааж өгөх мөнгө байгаагүй тул тэр хүний мөнгийг өгч чадаагүй. Би анх Д********** мөнгө авах үед надад ямар нэгэн хойлог шувууны мах байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал/ зэргээр;

9.6. Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Д****” баарны гадна хохирогч А.А нүдэн тус газарт зодож, биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцралтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал нь:

-Иргэн А.А 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 58 дахь тал/,

-Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед [****] сумын 4 дүгээр багт байрлах хамаатны айл болох С.А гэрт эхнэр Т.Е хамт очсон. Т***** гэрт С.А бид хоёр 2 ширхэг 2,4 литрийн пиво хувааж ууж дуусгасан, манай эхнэр Т.Е 8 сартай жирэмсэн учир уугаагүй. С.А эхнэр С***** нь пиво уугаагүй. Тэгээд уг пивыг ууж дуусгаад тэдний гэрээс эхнэр бид хоёр 22 цаг өнгөрч байхад гараад дүү А.Н аавын машинтай ирээд авчих гэж дуудаад гэр рүү харих гэж байхдаа намайг [****] сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Д**** бааранд хүргээд өгчих гэж хэлээд О***** байдлын газрын харалдаа буугаад Д**** баар руу ганцаараа алхаад явсан. Д**** бааранд 23 цаг өнгөрч байхад орсон. Б****** ороход баарны бүжгийн талбайн эсрэг талын ширээн дээр зүс таних Ж.Т ганцаараа байсан тэгэхээр нь түүнтэй мэндлээд хамт суусан. Т** үед тэрээр ганцаараа 2,4 литрийн пивыг ганцаараа тал хүртэл уучихсан байсан бөгөөд намайг суухад тэрээр надад 2 аяга пиво хийж өгөхөөр нь тэрийг уучхаад байж байхад бааранд зүс таних 3-4 залуу орж ирсэн гэхдээ тэдгээрийн нэрсийг мэдэхгүй, тэдгээр залуусыг Ж.Т ч мөн таньдаг байсан ба тэрээр мөн уг залуустай нийлээд бид нар хамт нэг ширээнд суусан. Бид нар нийлээд 2 ширхэг 2,4 литрийн пиво хувааж уусан би өмнө нь бас айлд 2 ширхэг 2,4 литрийн пиво уусан байсан учраас нэлээд согтоод байсан ба тэгээд ч гэртээ харьяа гэж бодоод байж байхад баар хаахаар боллоо гээд хүмүүсийг баарнаас гаргасан тэгээд баарны гадна гараад би согтоод тасарчихсан бөгөөд нэг мэдэхэд Д**** баарны харалдаа Ж.Т миний толгой руу цохисон яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна тэгээд ямартай ч түүнийг барьж байгаад цагдаа руу залгаж дуудлага өгсөн.  Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг цагдаагийн газарт аваачиж согтолтын зэргийг шалгаад намайг дүүд минь хүлээлгэж өгсөн. Тухайн үед би гадна гараад согтоод тасарчихсан болохоор Ж.Т нь намайг хаана хэрхэн яаж зодсоныг санахгүй байна, ямартай ч тэрээр намайг цохих үед би түүнийг барьж тавихгүй байж байгаад цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,

-Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Тухайн үед надад эрүүл мэндийн хөнгөн зэргийн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн байгууллагаар тогтоогдсон. Гэвч би тухайн хохирсон эрүүл мэндээ өөрөө гэртээ байх эм, тангаар эмчилж авсан. Ө** эмнэлгийн байгууллагаас болон гаднаас эм, эмийн хэрэгсэл авсан зүйл байхгүй. Надад өөр учирсан хохирол байхгүй. Х********* холбоотой ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэн нэгэнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Миний бие хэн нэгэнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй учраас шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 72 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаартай “...Иргэн А.А биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

-Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа., хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Шүүгдэгч Ж.Т холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ж.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоосон, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн,  хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.  

12. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь Ж.Т үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд нь тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

13. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Ж.Т эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас үзэж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд 3, 31, 32 дахь заалтуудыг нэмж оруулан, 4, 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож шийтгэхээр, мөн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан тохиолдолд дээрх торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон хэрэглэхээр хуульчилсан байна.

15. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан боловч мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын агуулгыг буруу хэрэглэж, түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар хорих ялаар “сольж” шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх бөгөөд хэдийгээр хуулийн уг зүйл, хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх хууль зүйн боломжтой боловч тухайн тохиолдолд шүүгдэгч Ж.Т үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял дээр нэмж нэгтгэсэн тохиолдолд эцсийн дүндээ шүүгдэгч нь үйлдсэн тухайн гэмт хэрэгтээ хорих ял эдлэх үр дагавар үүсэх зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэх журамд нийцнэ.

Иймд шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

16. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан боловч тус ялыг эдлэх нөхцөл, журмыг тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ж.Т өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Д***** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа.

17. Шүүгдэгч Ж.Т “...Тухайн үеийн хойлог шувууны мөнгө Д****** дансанд орсон. М***** байцаагч Д**** Д******** байцаалт аваагүй...Энэ бүхийг санаачилж гаргасан хүн нь Д***** байсан. “Д***** би хойлог буудаж зардаг байсан, фейсбүүкт зар тавьж мөнгө олъё” гэж надад хэлсэн. Т****** энэ гомдлыг харгалзан үзэж, хэргийг задалж, шударгаар шийдэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хянан үзэхэд, шүүгдэгч Ж.Т үйлдсэн 2 удаагийн залилах гэмт хэрэгт Е.Д хамтран оролцоо байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсан, шүүгдэгч Ж.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ гэрч Е.Д ХААН банкны [**********] дугаарын дансыг ашиглан 400,000 төгрөгийг гаргуулан авсан нь гэрч Е.Д мэдүүлэг /1 хавтаст хэргийн 213-214 дэх тал/,  шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “би өөрөө дансгүй байсан болохоор тухайн дансыг хэрэглэсэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогджээ. Иймд шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэгт Е.Д нь хамтран оролцсон гэх шүүгдэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

18. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд 3, 31, 32 дахь заалтуудыг нэмж оруулан, 4, 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд:

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэсэн,

“31.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч Ж.Т өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Д***** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэсэн,

“32.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван /10/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг хоёр /2/ жил, дөрвөн /4/сарын хугацаагаар тогтоосугай” гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтын “...2 жил 6 сарын...” гэснийг “... хоёр /2/ жил, дөрвөн /4/ сарын...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ж.Т гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

                       ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ