| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/10059/И |
| Дугаар | 192/ШШ2025/10540 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/10540
| 2025 12 14 | 192/ШШ2025/08226 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж, давхарт байрлах, ............. ............ /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод байрлах, ............ ............ /РД:/-д холбогдох,
78,705,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............. ............ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь "............" ............-тай 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр К1002930 загварын механизмын хропыг 99,000,000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Уг гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болох нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 59,400,000 төгрөгийг "............" ............-ийн Хаан банкны 5622619257 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд хуанлийн 30 хоногт гэрээний зүйлийг нийлүүлж, угсарч суурьлуулсаны дараа үлдэгдэл 40 хувийн төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл "............" ............ нь гэрээний үүргээ биелүүлэгүй байх тул манай компанийн зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ цуцлах тухай, гэрээний дагуу төлсөн төлбөрийг эргүүлэн авах тухай албан бичгийг "............" ............ руу явуулсаны дагуу 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээний зүйлийг нийлүүлэхээр хариу албан бичиг ирүүлсэн. 2025 оны зам барилгын улирал дуусаж байгаа учир уг хүсэлтийг манай компани хүлээн авахгүй боломжгүй учир гэрээний дагуу төлсөн төлбөрөө эргүүлэн авах тухай албан бичгийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус тус "............" ............ руу илгээсэн байна. Манай компани нь зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улирлын чанартай ажил эрхэлдэг бөгөөд уг гэрээний зүйл болох К1002930 маркийн хропыг шинэчлэн 2025 оны зам барилгын ажилд ажиллуулахаар "............" ............-аас худалдан авах гэрээ байгуулсан ч тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан бусад аж ахуй нэгжээс техник түрээслэн авч цаг хугацаа болон эдийн засгийн хохиролд орсон бөгөөд одоо тухайн гэрээний зүйлийг ашиглах шаардлагагүй болсон. Иймд "............" ............-д гэрээний үүргийн дагуу төлсөн төлбөр болох 59,400,000 төгрөг, гэрээний гол нөхцөлийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 19,305,000 төгрөг, нийт 78,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ............. ............ нь хариуцагч ............ ............-д холбогдуулан 78,705,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч ............. ............-ийн нэхэмжилсэн 78,705,000 төгрөгийг хариуцагч ............ ............ нь 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 01 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 02 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 03 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 04 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 05 сард 13,117,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
3. Иймд нэхэмжлэгч ............. ............, хариуцагч ............ ............ нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ ............-иас улсын тэмдэгтийн хураамжид 275,737.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............. ............-ийн нэхэмжилсэн 78,705,000 төгрөгийг хариуцагч ............ ............ нь 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 01 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 02 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 03 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 04 сард 13,117,500 төгрөг, 2026 оны 05 сард 13,117,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ ............-иас улсын тэмдэгтийн хураамжид 275,737.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД